Дэд гарчиг
Цайрын сульфат (Zinc sulfate)
- ATC код
- A12CB01
- Фармакологийн ангилал
- A12CB · Цайрын бэлдмэл
- Эмчилгээний бүлэг
- A12 · Эрдэс бодисын бэлдмэл
- Цайрын сульфатыг батлагдсан цайрын дутагдлыг нөхөхөд эмчийн зөвлөсөн тунгаар хэрэглэнэ.
- Дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах болон ходоод цочрох шинж үүсч болно.
- Өндөр тунгаар удаан хэрэглэвэл зэсийн шимэгдэлтийг бууруулж, зэсийн дутагдал болон цус багадалт үүсгэж болно.
- , фторхинолон антибиотик, төмөр, кальци, пеницилламин болон триентинтэй хамт уувал харилцан шимэгдэлтийг бууруулна. Хэрэглэх цагийн зайг эмч эсвэл эм зүйч тогтооно.
- Тунгийн хэтрүүлэлт нь бөөрний дутагдал, нойр булчирхайн үрэвсэл болон бусад хүнд хордлого үүсгэж болох тул хүүхдээс хол хадгална.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний дутагдалтай үед цайр хуримтлагдаж болзошгүй.
- Бөөрний үйл ажиллагаа буурсан хүнд зөвхөн эмчийн хяналтаар хэрэглэж, цайр болон зэсийн түвшинг шаардлагатай үед хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний дутагдалтай хүнд стандарт тунгийн тодорхой зөвлөмж байхгүй.
- Элэгний хүнд өвчтэй эсвэл удаан хугацааны өндөр тун шаардлагатай бол эмч цайр, зэсийн түвшин болон эмчилгээний хэрэгцээг хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд цайрын дутагдлыг баталгаажуулж, шаардлагатай хамгийн бага тунг хэрэглэнэ.
- Бөөрний үйл ажиллагаа болон хамт хэрэглэж буй эмүүдтэй харилцан үйлчлэлийг шалгана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Цайр ихсээр дамжин урагт хүрч, хөхний сүүгээр ялгардаг.
- Жирэмсэн болон хөхүүл үед зөвхөн батлагдсан хэрэгцээнд, эмчийн зөвлөсөн тунгаар хэрэглэнэ.
- Өндөр тунг удаан хугацаагаар өөрөө дур мэдэн хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Даряацинк 27.5 мг/мл (Darya Zinc Oral)PT. Darya-Varia Laboratoria TBK · Ууж хэрэглэх дусал · 27.5 мг / мл (элементийн цайр 10 мг / мл)Дэлгэрэнгүй
- Даряацинк 55 мг/5 мл (Darya Zinc)PT. Darya-Varia Laboratoria TBK · Сироп · 55 мг / 5 мл (элементийн цайр 20 мг / 5 мл)Дэлгэрэнгүй
- Зинк-М 20 мг (Zinc-M)Монос Фарм ХХК · Уусдаг шахмал · 20 мгДэлгэрэнгүй
- Цинктерал-Тева (Cinkteral Teva)Teva operations Poland Sp. z.o.o. · Бүрхүүлтэй шахмал · 124 мгДэлгэрэнгүй
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …