Докси-Денк 200мг (Doxy-Denk 200mg)
Хэрэглэх заалт
Докси – Денк 200 нь тетрациклины бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик.
Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын зам, чих хамар хоолойн халдвар
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл
- Хамрын ойролцоох дайвар хөндийн халдвар (синусит)
- Хэнгэргэн хальсны үрэвсэл (дунд чихний үрэвсэл)
- Mycoplasma, Ricketsia, Chlamydia-р үүсгэгдсэн уушгины зарим халдвар (уушгины үрэвсэл)
- Шээс бэлгийн замын халдвар
- Chlamydia, Ureaplasma urealyticum-р үүсгэгдсэн шээсний сүвийн үрэвсэл (уретрит)
- Түрүү булчирхайн үрэвсэл (простатит)
- Хүндрэлгүй заг хүйтэн (ялангуяахламидын халдварын үед)
- Эм бэлэг эрхтний халдвар
- Пенициллинд харшилтай өвчтөний тэмбүү
- Шээсний замын халдвар (зөвхөн эмгэг төрүүлэгчийн антибиотикт мэдрэг чанарыг тогтоосон үед)
- Хоол боловсруулах замын халдвар
- Холер
- Campylobacter, Yersinia-р үүсгэгдсэн халдвар
- Shigella-р үүсгэгдсэн халдвар (мэдрэг чанар нь тогтоогдсон үед)
- Цөсний замын халдварын амбулаторийн эмчилгээ
- Арьсны өвчин (халдварлагдсан хүнд явцтай энгийн батга, улаан батга)
- Chlamydia-р үүсгэгдсэн нүдний салст бүрхүүлийн үрэвсэл ба трахома
- Borrelia-р үүсгэгдсэн өвчин: Архаг явцтай шилжимтгий улайрал ба Лаймын өвчин (үндсэндээ хачгинд хазуулсны улмаас халдварлагдаж үүсдэг) гэх мэт
- Бруцеллез, орнитоз, бартонеллез, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарваган тахал, цавины granuloma зэрэг ховор тохиолдох халдвар
- Бусадэмгэг
- Гэдэсний шимэгдэлт өөрчлөгдөх хам шинж, Уиплын өвчин зэрэг шимэгдэлтийн алдагдлын хамшинж (хоол боловсрох явц хямарсантай холбоотой эмгэг)
Эсрэг заалт
- Доксициклин болон тетрациклины бүлгийн бусад антибиотик, лактозын моногидрат, бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- 50кг-с бага жинтэй насанд хүрэгсэдба өсвөр үеийнхэн,8-аас доош насны хүүхэд
- Элэгний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэг
Дараах тохиолдолд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
- Доксициклины хиклат агуулсан нимгэн бүрхүүлтэй шахмалыг буруу хэрэглэвэл (хэвтрийн байрлалд) нимгэн бүрхүүлтэй шахмал нь улаан хоолойн салст бүрхүүлтэй наалдаж маш хүчиллэг уусмал чөлөөлөгдөж шархлаа үүсэж болно.
- 21 хоногоос удаан үргэлжилж буй эмчилгээний үед. Энэ тохиолдолд цусны үзүүлэлт, элэг, бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.
- Нарны туяа нь арьсны ил хэсэгт гэрлийн хордуулах урвал үүсгэж болно. (“Илэрч болох гаж нөлөө” гэсэн хэсгийг үз) Иймээс докси-денк 200 бэлдмэлийн эмчилгээний үед наранд шарахаас эсвэл нарны туяанаас зайлсхийнэ
- Стафилококк, Стрептококк, Пневмококк-р үүсгэгдсэн халдварыг Докси – Денк 200 бэлдмэлээр эмчлэхгүй. Учир нь эдгээр үүсгэгч нь тэсвэртэй байж болно.
- Мэдээгүйжүүлэлтийн өмнө. Докси – Денк 200 бэлдмэл хэрэглэж байгаагаа эмчдээ мэдэгдэнэ. (эмийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз)
- Гонококкын халдварын (заг хүйтэн) эмчилгээ дууссаны дараа. Халдварын дахилтаас сэргийлэх зорилгоор 3-4 өдрийн дараа эмчилгээний үр дүнг шалгахын тулд таны дараагийн хэрэглээнд зайлшгүй анхаарал хандуулна.
Настангуудынхэрэглээ:
- Настангуудад онцгой болгоомжлол шаардлагагүй.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн:
- Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд ерөнхийдөө онцгой болгоомжлол шаардлагагүй.