Дэд гарчиг
Ацикловир-Денк (Atsiklovir-Denk)
Denk Pharma GmbH & Co.KG
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Ацикловир (Acyclovir)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
200 мг · 25 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Бэлэг эрхтний герпесын халдварыг (нярайн герпес ба сул дархлаатай хүүхдэд энгийн герпес вирусаар үүсгэгдсэн хүнд хэлбэрийн халдвараас бусад) оролцуулан энгийн герпес вирусаар (1, 2-р хэлбэр) үүсгэгдсэн арьс, салстын анхдагч, дахисан халдварын эмчилгээнд
- Хэвийн дархлаатай эмчлүүлэгчдэд энгийн герпес вирусаар (1, 2-р хэлбэр) үүсгэгдсэн халдвар дахихаас сэргийлэхэд
- Сул дархлаатай эмчлүүлэгчдэд энгийн герпес вирусаар (1, 2-р хэлбэр) үүсгэгдсэн анхдагч ба дахих халдвараас сэргийлэхэд
- Салхин цэцэг, могойн яр өвчний эмчилгээнд.
- идэвхитэй үйлчлэгч бодис болох эсвэл эмийн бэлдмэлийн бусад туслах бодист хэт мэдрэг байх
- 6 хүртэл насны хүүхэд
- Хэрэглэх үеийн анхааруулга ба авах арга хэмжээ
- Ахимаг настай болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хэрэглэх нь
- Ацикловир бөөрний клиренсээр гадагшилдаг учраас бөөрний үйл ажиллагааны адагдалтай өвчтөнд тунг бууруулах зайлшгүй шаардлагатай. Ахимаг настай өвчтөнд бөөрний үйл ажиллагаа буурсан байх магадлал өндөр байдаг тул энэ бүлгийн өвчтөнд эмийн тунг бууруулах боломжийг судлах хэрэгтэй. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай болон ахимаг настай хүмүүс аль аль нь мэдрэлийн гаж нөлөө үзүүлэх эрсдэлт бүлэгт хамаарагддаг тул багажийн шинжилгээгээр энэ төрлийн шинж тэмдэг илрэх эсэхийг хянаж байх хэрэгтэй.
- Бүртгэгдсэн тохиолдлуудад дээрх шинж тэмдгүүд нь эмчилгээг зогсоосны дараа эргэх хандлагатай байсан.
- Илэрхий дархлаа дутмагшилтай өвчтөнд ацикловир эмчилгээг удаан хугацаагаар эсвэл ээлж эмчилгээг давтан хийж байгаа тохиолдолд ацикловирт мэдрэг чанар багатай вирусын омог үүсч энэ нь ацикловир эмчилгээг үргэлжлүүлэн хийхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байх магадлалтай.
- Шингэн алдалтыг нөхөх
- Ацикловирыг өндөр тунгаар ууж хэрэглэж байгаа хүмүүст хангалттай хэмжээний шингэн уулгаж байх хэрэгтэй.
- Бөөр хордуулах нөлөөтэй бусад эмийн бэлдмэлтэй хавсран хэрэглэж байгаа тохиолдолд бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэл улам нэмэгддэг.
- Эмнэлзүйн туршилт судалгаануудын үр дүнд ацикловирыг хэрэглэхэд хэвийн дархлаатай өвчтөнд салхин цэцэгтэй холбоотой хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулдаг гэсэн дүгнэлт хийх хангалттай мэдээлэл байхгүй байна.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Салхин цэцэг (Chickenpox, Varicella)
Салхин цэцэг өвчний хүрээнд голдуу хүүхэд насанд тохиолдох варицелла зостер вирусын анхдагч халдварыг авч үздэг. Салхин цэцэг нь өндөр халдвартай ба агаар дусал болон ховор тохиолдолд шууд бус байдлаар халдвар дамждаг. Салхин цэцгийн шинж тэмдгүүдэд юун түрүүнд халууралт болон түүнийг илэрхийлэх цаашид хувиран өөрчлөгдөх өвөрмөц, хүчтэй загатнаатай гүвдрүүт тууралт (Eng.: rash, exanthema) багтана. Тууралтын онцлог: …
Эм
Валацикловир (Valaciclovir)
Системийн вирусын эсрэг эм › Урвуу транскриптазын дарангуйлагчаас бусад нуклеозид ба нуклеотид
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.