ЭйрФлюСал Форспиро 50мкг+500мкг (Airflusal Forspiro 50mcg+500mcg)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Эрфлюсал Форспиро бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ.
- Ингаляциар хэрэглэдэг глюкокортикоид ба удаан хугацааны үйлдэлтэй бета-2 адреномиметик эмийг хавсарч хэрэглэх заалттай бронхын багтраатай өвчтөний байнгын эмчилгээнд.
- Ингаляциар хэрэглэдэг глюкокортикостероидын байнгын эмчилгээний дэвсгэр дээр <<шаардлагаар>> богино хугацааны үйлдэлтэй бета-2 адреномиметикийг хэрэглэхэд өвчин нь хангалттай хянагдахгүй байгаа өвчтөн
- Ингаляциар хэрэглэдэг глюкокортикостероид ба удаан хугацааны үйлдэлтэй бета-2 адреномиметик эмийн хавсарсан эмчилгээнд өвчин нь хангалттай хянагдаж байгаа өвчтөн
- Хүчилсэн амьсгал гаргалтын эхний секунд дэх эзлэхүүний үзүүлэлт байх ёстой хэмжээний 60%-с бага байгаа (ингаляциар хэрэглэдэг бронх өргөсгөдөг эм хэрэглэхээс өмнө) болон байнгын сэдрэлийн өгүүлэмжтэй өвчтөний (байнгын бронх өргөсгөх эмийн эмчилгээнээс үл хамааран өвчний шинж илэрхий хадгалагдаж байгаа) уушгины архаг бөглөрөлт өвчний барих эмчилгээнд
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодист харшилтай хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.