Амлесса
8 мг / 5 мг
Периндоприл | Амлодипин – Perindoril | Amlodipine
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр: Шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 1250

ЭМД хөнгөлөх хэмжээ: 375

Даатгуулагч төлөх дүн: 875

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Амлесса® бэлдмэлийг
    • дангаар артерийн даралт ихдэлт эмчилгээнд периндоприл, амлодипин шаардлагатай тогтвортой титэм судасны эмгэгтэй өвчтөнд хэрэглэнэ. 

Периндоприлтой холбоотой 

  • Периндоприл, бусад АХФ дарангуйлагчидад хэт мэдрэг. 
  • Өмнө нь АХФ дарангуйлагчидын хэрэглээтэй холбоотой судас мэдрэлийн хаван үүсэлтийн өгүүлэмжтэй 
  • Төрөлхийн болон шалтгаан тодорхойгүй судас мэдрэлийн хаван 
  • Жирэмсэний хоёр, гурав дах гурван саруудад 
  • Чихрийн шижин, бөөрний дутагдалтай (ТШФ <60 мл / мин / 1,73 м2) өвчтөнд алискирен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй (Эмийн харилцан нөлөө, Фармакодинамик үзнэ үү). 
  • Сакубитрил / валсартантай хамт. Периндоприлыг сакубитрил / валсартаны сүүлчийн тунгаас 36 цагийн дотор уухгүй («Тусгай анхааруулга», «Эмийн харилцан нөлөө, бусад эмийн харилцан нөлөө» үзнэ үү). 
  • Цусыг сөрөг цэнэгтэй гадаргуутай харьцахад хүргэдэг экстракорпораль эмчилгээ («Бусад эм, эмийн хэлбэрүүдийн харилцан нөлөө» үзнэ үү). 
  • Бөөрний хоёр талын артерийн нарийсал эсвэл нэг бөөрний артерийн нарийсал ( «Тусгай анхааруулга» үзнэ үү). 

Амлодипинтой холбоотой 

  • Илэрхий даралт унасан. 
  • Амлодипин болон бусад дигидропиридинүүдэд хэт мэдрэг бол. 
  • Шок, зүрхний гаралтай шок. 
  • Зүүн ховдолын дамжуулах замын бөглөрлүүд (жишээ нь: хүнд хэлбэрийн гол судасны хавхлагын нарийсал) 
  • Зүрхний булчингийн хурц шигдээсийн дараах зүрхний дутагдал (эхний 28 хоногтоо байгаа). 

Амлессе-тэй холбоотой 

Дээрх бүх заалтууд багтахаас гадна бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэг тус бүртэй холбоотой болон периндоприл/амлодипины уг хослолоор хэрэглэх үеийн заалтууд орно. 

  • Бэлдмэлийн найрлагад буй туслах бодисуудад хэт мэдрэг бол. 

Ууж хэрэглэнэ. 

  • 1 шахмалаар өдөрт 1 удаа, болж өгвөл өглөө, хоолны өмнө хэрэглэнэ.
  • Уг тогтсон хослолоор даралт бууруулах эмчилгээг эхлүүлж болохгүй.
  • Өвчтөний онцлогт тохируулан бэлдмэлийн найрлагад буй аль нэг эмийг сонгох шаардлага гарвал тунгийн зохицуулалтыг хийхийг зөвлөнө. 

Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн болон өндөр настан 

  • Уг бүлгийн өвчтөгүүдэд периндоприлатын ялгаралт удааширсан байх тул креатинин болон калийн түвшинг тогтмол хянаж, эмнэлгийн хяналтанд оруулах хэрэгтэй.
  • Амлесса бэлдмэлийг креатинин клиренс <60 мл/мин байгаа өвчтөнгүүдэд хэрэглэх бөгөөд харин креатинин клиренс >60 мл/мин байгаа тохиолдолд хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Эдгээр өвчтөнгүүдийн онцлогоос хамааран бэлдмэлийн найрлагад буй эм тус бүрээр тунгийн зохицуулалт хийхийг зөвлөнө.
  • Бөөрний үйл ажиллагааны алдагдлыг үе шатаас үл хамааран ийдсэнд агуулагдах амлодипины концентраци өөрчлөгдөж болно. 

Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн

  • Дээрх бүлгийн асуумжтай өвчтөнгүүдэд хэрэглэх тунгийн дэглэм хараахан тогтоогдоогүй байдаг тул уг хослолоор эмчилээ хийж байгаа тохиолдолд болгоомжтой хэрэглэх ба хяналт тавих хэрэгтэй. 

Хүүхэд болон өсвөр настанд

  • Хэрэглэж болохгүй. Учир нь уг бүлгийн өвчтөнгүүдэд периндоприл болон амлодипиныг дангаар нь болон дээрх хослолоор эмчилгээ хийх үеийн аюулгүй байдал, ашигтай үр нөлөө, тэвчил үүсэх талаар судлаагүй болно.

Тунг хэтрүүлсэн тохиолдолд

  • Амлесса®бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн хүний талаарх мэдээлэл байхгүй.
  • Шинж тэмдэг
    • АХФ хориглогчуудын тунг хэтрүүлсэн тохиолдолд даралт унах, цусны эргэлтийн хямралын шалтгаант шок, эрдэсийн тэнцвэр алдагдах, бөөрний дутагдал, хүчилтөрөгчийн вентиляци ихсэх, зүрхний хэм олшрох, зүрх дэлсэх, зүрхний хэм цөөрөх, толгой эргэх, сэтгэл түгших болон ханиалгах шинж тэмдэг илэрч болно.
  • Эмчилгээ
    • Венийн судсаар изотоник давсны уусмалыг дуслаар хийхийг зөвлөдөг. Даралт унсан тохиолдолд өвчтөнгийг «хөлийг нь өндөрлөн хэвтээ байрлалд» байрлуулна. Хэрэв боломжтой бол ангиотензин II болон катехоламиныг венийн судсанд дуслаар хийж болно. Цусны эргэлтэнд буй периндоприлыг гемодиалезаар цэвэрлэж болдог. Зүрхний хэм цөөрсөн тохиолдолд түүнд чигэлсэн эмийн эмчилгээ хийхгүй бөгөөд хэм үүсгэгч (пейсмейкер) суулгах хэрэгтэйг харуулж байна. Уг өвчтөнгүүдэд амин чухал шинж тэмдэг болон ийлдэсний креатинин ба эрдэсийн концентрацийг тогтмол хянаж байх хэрэгтэй.

Амлодипин

  • Шинж тэмдэг
    • Одоогийн бүртгэгдсэн мэдээллээс хамгийн чухал нь амлодипины тунг хэтрүүлсэн тохиолдолд захын судасыг тэлснээр магадгүй удаан хугацаагаар хүнд хэлбэрийн даралт унах шинж тэмдэг илэрч болзошгүй.
  • Эмчилгээ
    • Амлодипины тунг хэтрүүлэн даралт унасан өвчтөнг зүрх судасны эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн хяналтандаа авах хэрэгтэй. Судас нарийсгагч хэрэглэх нь судасны тонус болон артерийн даралт эргэн сэргэхэд туслаж бөгөөд судас нарийсгагчуудыг хэрэглэх талаарх эсрэг заалтанд тусгагдаагүй байдаг. Мөн венийн судсаар нь глюконат кальци хийх нь калцийн сувагт хориглогч эмүүдийн үйлдлийг арилгадаг. Амлодипин нь диалезаар шүүгдэхгүй. 

Аюулгүй байдлын үзүүлэлтийн хураангуй

  • Периндоприл, амлодипиныг дангаар хэрэглэх үед
    • Хаван, нойрмоглох, толгой эргэх, толгой өвдөх (ялангуяа эмчилгээний эхэнд), дисгевзи, тал саа, харах чадварын өөрчлөлт (диплопи оролцуулан), чих шуугих, толгой эргэх, зүрх дэлсэх, цус зогсонгших, даралт унах (даралт унасантай холбоотой нөлөө), амьсгаадах, ханиах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, диспепси, гэдэсний гүрвэлзэл өөрчлөгдөх, суулгах, өтгөн хатах, загатнаа, тууралт, экзантем, үе мөчний хаван (шагай хавагнах), булчин зангирах, ядрах, астени илэрч болно. 

Гаж нөлөөний хүснэгт 

Периндоприл буюу амлодипинтэй эмчилгээний явцад дараах гаж нөлөө ажиглагдсаныг бие махбодын систем болон илрэлийн давтамжийг MedDRA ангиллын дагуу жагсаасан. 

  • Маш түгээмэл (1/10) 
  • Түгээмэл (1/100 – <1/10) 
  • Хаяа (1/1,000 – <1/100) 
  • Ховор (1/10,000 – <1/1,000) 
  • Маш ховор (<1/10,000) 
  • Давтамж тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй ) 

MedDRA ангилал  Гаж нөлөө  Давтамж
    Амлодипин  Периндоприл 
Халдвар  Ринит  Цөөн  Маш ховор 
Цус болон тунгалагийн тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт Эозинофили    Хаяа* 
Лейкопени/нейтропени  Маш ховор  Маш ховор 
Агранулоцитоз эсвэл панцитопени    Маш ховор 
Тромбоцитопени  Маш ховор  Маш ховор 
G-6PDH төрөлхийн дутагдалтай өвчтөнгүүдэд цус задралын цус багдалт    Маш ховор 
Дархлаа тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт  Хэт мэдрэгшлийн урвал  Маш ховор  Хаяа 
Тэжээл болон бодисын солилцооны өөрчлөлт  Гипогликеми    Хаяа * 
Гиперкалиеми    Хаяа * 
Гипонатриеми    Хаяа * 
Гипергликеми  Маш ховор   
Сэтгэцийн өөрчлөлт Нойргүйдэх  Хаяа   
Сэтгэл санаа өөрчлөгдөх (ялангуяа түгшүүрлэх)  Хаяа  Хаяа 
Сэтгэл гутрал  Хаяа   
Нойр өөрчлөгдөх    Хаяа 
Мэдрэлийн тогтолцоонд илрэх өөрчлөлт

 

 

Нойрмоглох (ялангуяа эмчилгээний эхэнд )  Түгээмэл   
Толгой эргэх (ялангуяа эмчилгээний эхэнд )  Түгээмэл  Түгээмэл 
Толгой өвдөх (ялангуяа эмчилгээний эхэнд )  Түгээмэл  Түгээмэл 
Дисгевзи  Хаяа  Түгээмэл 
Салганах  Хаяа   
Гипестези  Хаяа   
Тал саа  Хаяа  Түгээмэл 
Ухаан алдах  Хаяа  Хаяа 
Ухаан балартах  Ховор  Маш ховор 
Гипертони  Маш ховор  Маш ховор 
Захын мэдрэлийн эмгэг  Маш ховор  Маш ховор 
Өндөр бүлгийн өвчтөнүүдэд цусны даралт тодорхой буурсантай холбоотойгоор тархины судасны эмгэг  Маш ховор  Маш ховор 
Экстрапирамид өөрчлөлт  Давтамж тодорхойгүй   
Харааны эрхтэн тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт Харах чадвар алдагдах  Түгээмэл  Түгээмэл 
Диплопи  Часто Common   
Сонсголын эрхтэн тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт Чих шуугих  Хаяа  Түгээмэл 
Толгой эргэх    Түгээмэл 
Зүрхний эмгэг Зүрх дэлсэх  Түгээмэл  Хаяа * 
Тахикарди    Хаяа * 
Зүрхний бах  Маш ховор  Маш ховор 
Өртөмтгий бүлгийн эрсдэл өндөртэй өвчтөнгүүдэд артерийн даралт хэт ихэссэнээс болж зүрхний булчингийн шигдээс үүсэх  Маш ховор  Маш ховор 
Хэм алдагдал (зүрхний хэм удааширах, ховдлын гаралтай зүрхний хэм олшрох болон тосгуурын фибрилляц)  Хаяа  Маш ховор 
Судасны эмгэг  Нүүрний арьсанд цус хурах мэдрэмж  Түгээмэл   
Даралт буурах (даралт бууруулах үйлдэлтэй холбоотой)  Хаяа  Түгээмэл 
Судасны үрэвсэл  Маш ховор  Хаяа * 
Рейно хам шинж    Давтамж тодорхойгүй 
Цээжний хөндий болон голтын эрхтэн ба амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт  Амьсгаадах  Түгээмэл  Түгээмэл 
Ханиах  Хаяа  Түгээмэл 
Гуурсан хоолойн агчил    Хаяа 
Эозинофилийн гаралтай уушгины хатгаа    Маш ховор 
Хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт Буйлны гиперплази  Маш ховор   
Хэвлийгээр өвдөх  Түгээмэл  Түгээмэл 
Дотор муухайрах  Давтамж тодорхойгүй  Түгээмэл 
Бөөлжих  Хаяа  Түгээмэл 
Диспепси  Түгээмэл  Түгээмэл 
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний адагдал  Түгээмэл   
Амны хөндийн салстын хуурайшил  Хаяа  Хаяа 
Суулгах  Түгээмэл  Түгээмэл 
Өтгөн хатах  Түгээмэл  Түгээмэл 
Панкреатит  Маш ховор  Маш ховор 
Гастрит  Маш ховор   
Элэг цөсний замд илрэх өөрчлөлт Гепатит, шарлалт  Маш ховор   
Цөс зогсонгшил болон эс задралын шалтгаанд элэгний үрэвсэл    Маш ховор 
Элэгний ферментийн ихсэлт  Маш ховор   
Арьсны өнгө өөрчлөгдөх 

Хөлсний ялгаралт хэт ихсэх

Квинкийн хаван  Маш ховор   
Нүүр, мөчид, уруул, салст бүрхүүл, хэл, төвөнх болон хоолойн судаслаг хаван  Маш ховор  Хаяа 
Олон хэлбэршилт арьсны улайлт  Маш ховор  Маш ховор 
Үс халцрах  Хаяа   
Улаан эсэргэнэ  Хаяа   
Арьсныы өнгө өөрчлөгдөх  Хаяа   
Хөлрөх  Хаяа  Хаяа 
Загатнаа  Хаяа  Түгээмэл 
Тууралт, экзантема  Хаяа  Түгээмэл 
Чонон хөрвөс  Хаяа  Хаяа 
Гэрэлд мэдрэгши  Маш ховор  Хаяа* 
Пемфиго төст    Хаяа * 
Хайрст үлд сэдрэх    Ховор 
Стивена-Джонсоны хам шинж  Маш ховор   
Эксфолиатив дерматит  Маш ховор   
Эпидермийн хордлогот үхжил  Давтамж тодорхойгүй   
Араг яс – булчин болон холбогч эдийн тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт Шагай хавагнах  Түгээмэл   
Үе мөчөөр өвдөх  Хаяа  Хаяа * 
Булчин өвдөх  Хаяа  Хаяа * 
Булчин чангарах  Түгээмэл  Түгээмэл 
Нуруу өвдөх  Хаяа   
Бөөр болон шээс дамжуулах замын зүгээс илрэх өөрчлөлт Шээсний ялгаралт алдагдах, шөнө шээх, шээсний ялгаралт ихсэх  Хаяа   
Бөөрний үйл ажиллагааны алдагдал    Хаяа 
Бөөрний хурц дутагдал    Маш ховор 
Нөхөн үржихүй тогтолцоо болон сүүний булчирхайн зүгээс илрэх өөрчлөлт Бэлгийн сулрал  Хаяа  Хаяа 
Гинекомасти  Хаяа   
Хэрэглэсэн хэсэг газрын хариу урвал болон ерөнхий хүндрэлүүд Хаван  Маш түгээмэл   
Захын хавах    Хаяа * 
Бие сулрах  Түгээмэл   
Цээжээр өвдөх  Хаяа  Хаяа * 
Астени  Түгээмэл  Түгээмэл 
Өвдөлт  Хаяа   
Цочромтгой болох  Хаяа  Хаяа * 
Халуурах    Хаяа * 
Лабораторийн үзүүлэлтүүд Биеийн жин нэмэгдэх буурах  Хаяа   
Цусанд мочевин ихсэх    Хаяа * 
Цусанд креатинины ихсэх    Хаяа * 
Цусанд билирубин ихсэх    Ховор 
Элэгний фермент ихсэх    Ховор 
Гемоглобин,  гематокрит ихсэх    Маш ховор 
Осол гэмтэл, ажилбарын хүндрэл ons  Унах    Хаяа * 

* Өөрчлөлтийг аяндаа тайлагнах сөрөг хүчин зүйлийг илрүүлэх клиник судалгааны үндсэн дээр давтамжийг тооцоолсон. 

SIADH-ийн тохиолдол бусад AХФ дарангуйлагчидтай холбоотой байсан. SIADH-ийг маш ховор тохиолддог гэж үзэж болох ч AХФ дарангуйлагчид, түүний дотор периндоприлтэй харьцах боломжтой хүндрэлүүдээр илэрдэг. 

Периндоприл

  • Периндоприл – ангиотензин I – ийг ангиотензин II болгож хувиргадаг ферментийг хориглоно (ангиотензин-хувиргагч фермент, АХФ). АХФ – ийн идэвхийг дарангуйлсны үр дүнд ийлдэсний ренины идэвхжлийг нэмэгдүүлэх ба ангиотензин II – ийн түвшинг багасгаснаар хэсгийн калликреин – кинины систем болон цикл мөчлөгийн идэвхжлийг нэмэгдүүлэх бөгөөд простогландиын системийн идэвхжлийг нэмэгдүүлдэг байна.
  • Периндоприл нь өөрийн идэвхтэй метаболит болох периндоприлатаар дамжуулан үйлдлээ үзүүлдэг. Бусад метаболитуудын ихэнх нь in vitro орчинд АХФ – тэй харилцан үйлчлэл үзүүлээгүй. 

Даралт ихсэлт

  • Периндоприл нь артерийн даралт ихсэх өвчний ямар ч үе шатанд идэвхтэй нөлөөлдөг: хөнгөн, дунд, хүнд, хэвтээ болон босоо байрлалд байх үеийн артерийн судасны агшилт болон сулралын даралтыг бууруулж байсан.
  • Уг бэлдмэл нь захын судасны эсэргүүцэлийг бууруулсаны үр дүнд артерийн даралтыг бууруулж зүрхний цохилтыг тоонд нөлөөлөхгүйгээр захын цусан хангамжийг сайжруулдаг байна.
  • Мөн бөөрний түүдгэнцэрийн шүүрлийн хурдыг (БТШ) өөрчлөлгүй хэвээр нь хадгалж бөөрний цусан хангамжийг сайжруулна. Периндоприлыг нэг удаа хэрэглэсний дараагаар 4 – 6 цагийн дотор даралт бууруулах үйлдэл нь оргилдоо хүрэх ба 24 цагийн турш үйлдлээ хадгалдаг:
    • Үлдэгдэл үр нөлөө нь хамгийн ихдээ 87-100% байна. Артерийн даралтыг богино хугацаанд бууруулдаг.
    • Уг эмийн эмчилгээнд мэдрэг өвчтөнгүүдийн даралт нь сарын хугацаанд хэвийн хэмжээндээ хүрдэг бөгөөд хуримтлагдсан эмийн бодист богино хугацааны дасал (тахифилакси) үүсдэггүй.
    • Эмчилгээг зогсооход даралт бууруулах үр нөлөө арилдаггүй.
  • Периндоприл зүрхний зүүн ховдолын томролтыг багасгадаг. Уг хүмүүст судас тэлэх шинж чанартай болох нь тогтоогдсон. Уг бэлдмэл нь том артерийн уян чанарыг сайжруулах бөгөөд жижиг судасны ханны зузаан болон судасны хөндийн харьцааг бууруулдаг. 

Тогтвортой хэлбэрийн зүрхний цус хомсрох өвчтэй хүмүүст

  • EUROPA – д олон төвт плацебо – хяналтат санамсаргүй түүвэрлэлтийн аргаар олон улсын эмнэлзүйн судалгааг дөрвөн жилийн турш хийсэн.
    • Уг судалгааг зүрхний дутагдалын ямар нэгэн эмнэлзүйн илрэлгүй зүрхний титэм судасны өвчлөлтэй хүмүүст хийсэн. Ерөнхийдөө өвчтөнгүүдийн 90% нь өмнө нь зүрхний булчингийн шигдээс тохиолдож байсан болон титэмийн артерийг дахин судасжуулсан хүмүүс байсан.
    • Ихэнх өвчтөнгүүдэд туршиж буй бэлдмэл дээр нэмж уг өвчлөлийн уламжлалт эмчилгээнд хүлээн зөвшөөрөгдсөн тромбоцит хориглогчууд, липид бууруулах бэлдмэлүүд болон бетта – блокаторуудыг хэрэглэсэн.
  • Эмийн үр нөлөөг үнэлэх гол шалгуур нь эрхтэн системийн үйл ажиллагааны нийлбэр (зүрх – судасны өвчлөлөөр нас барах, амь насанд аюулгүй зүрхний булчингийн шигдээс болон зүрх зогссон үед амжиллтай сэхээн амьдруулах) болно.
  • Периндоприл гурван – бутиламиныг өдөрт 8 мг тунгаар нэг удаа хэрэглэхэд анхдагч төгсгөлийн цэгийг 1.9% (харьцангуй эрсдэлийг 20% бууруулж байсан) бууруулж байсан нь харьцангуй судалгааны ач холбогдолтой байсан.
  • Өмнө нь зүрхний булчингийн шигдээс тохиолдож байсан болон титэмийн артерийг дахин судасжуулсан асуумжтай өвчтөнгүүдэд харьцангуй анхдагч төгсгөлийн цэгийг 2.2% бууруулж байсан нь ажиглагдсан бөгөөд зарим өвчтөнгүүдэд харьцангуй эрсдэлийг 22.4% бууруулж байсан нь плацебо бүлэгээс илүү байгаа нь ажиглагдсан. 

Амлодипин

  • Амлодипин – кальцийн ионы антагонист бөгөөд зүрх болон судасны булчингийн эсэд кальци хуримтлагдах үйл явцыг хориглодог.
    • Даралт бууруулах үйлдлийн механизм нь судасны гөлгөр булчинг сулруулах үйлдэлтэй шууд холбоотой байдаг.
    • Харин амлодипины зүрхний бах өвчний үед хэрхэн нөлөөлдөг талаарх үйлдлийн нарийн механизм тодорхойгүй байдаг ч одоогоор дараах хоёр замаар үйлчилж байна гэж үздэг: 
  • Амлодипин нь захын атрериолыг өргөсгөх ба захын судасны ерөнхий эсэргүүцэлийг бууруулснаар зүрхний булчингийн энергийн хэрэгцээ бууруулж, мөн хүчил төрөгчийн хэрэгцээг бууруулдаг. 
  • Амлодипины үйлдлийн механизм нь судасны нарийсалтай холбоотой үүсдэг зүрхний бах өвчтэй (принцметал бах) өвчтөнгүүдэд титэмийн томоохон артер болон артериолуудыг тэлснээр уг өвчтөнгүүдийн зүрхний булчингийн хүчил төрөгчийн хэрэгцээг бууруулдаг байна. 
  • Артерийн даралт ихэсдэг өвчтөнгүүдэд амлодипиныг өдөрт нэг удаа хэрэглэхэд 24 цагийн турш артерийн даралтыг бууруулах идэвхтэй (хэвтээ болон босоо байрлалд)  эмнэлзүйн ач холбогдолтой юм.
  • Зүрхний бахтай өвчтөнгүүдэд Амлодипиныг өдөрт нэг удаа хэрэглэснээр бие махбодын ерөнхий ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, зүрхний бахын хөдлөлийг удаашруулах ба ST сегментийг 1 мм хүртэл намсган бичигдэх хугацааг удаашруулснаар зүрхний бахын хөдлөлийн давтамжыг бууруулж, нитроглицерины хэрэгцээг багасгадаг.
  • Амлодипин нь бодисын солилцоо болон цусны ийлдэс дэх липидийн түвшинг өөрчлөх сөрөг нөлөө үзүүлдэггүй тул гуурсан хоолойн багтраа өвчтэй, чихрийн шижинтэй болон тулайтай өвчтөнгүүдэд хэрэглэх боломжтой байдаг. 

Периндоприл болон амлодипин дан эмийн хэлбэрээр богино хугацаанд бүрэн шимэгддэг бөгөөд Амлесса найрлагад агуулагдаж байгаа бэлдмэлүүдийг шимэгдэлтийн үзүүлэлт бараг ялгаагүй байдаг. 

Периндоприл 

  • Дотуур ууж хэрэглэсний дараа богино хугацаанд шимэгддэг ба 1 цагийн дотор концентраци нь оргилдоо хүрэн, ийлдэс дэх хагас ялгаралын хугацаа 1 цаг байна.
  • Периндоприл нь идэвхгүй хэлбэртэй байдаг бөгөөд хэрэглэсэн тунгийн 27% нь идэвхтэй метаболит болох периндоприлат хэлбэртэйгээр цусны эргэлтэнд ордог.
  • Периндоприлат ийлдсэнд 3 – 4 цагийн дотор хамгийн дээд концентрацидаа хүрдэг.
  • Хоол ундтай хамт хэрэглэх нь периндоприлын периндоприлат болж хувирах үйл явцыг удаашруулснаар биохүрэхүйг мөн бууруулдаг. Иймээс периндоприлыг өдөрт нэг удаа, өглөө, хоолны өмнө ууж хэрэглэх хэрэгтэй. Периндоприлын тун болон ийлдсэнд илрэх хэмжээ хоорондоо шугаман хамааралтай нь батлагдсан.
  • Чөлөөт периндоприлатын тархалтын эзэлхүүн ойролцоогоор 0.2 л/кг байдаг. Периндоприлат нь ийлдэсний уурагтай холбогддог ба бэлдмэлийн концентрациас хамааран 20% нь ангиотензин хувиргагч ферменттэй үндсэндээ холбогддог. Периндоприлат нь шээстэй хамт ялгардаг бөгөөд чөлөөт хэсгийн төгсгөлийн хагас ялгаралын хугацаа ойролцоогоор 17 цаг байдаг ба 4 хоногийн дотор тунгийн тогтворжилт бий болох боломжтой.
  • Өндөр настай болон зүрх ба бөөрний дутагдалтай өвчтөнгүүдэд периндоприлатын ялгаралт буурсан байдаг. Тиймээс уг өвчтөнгүүдэд креатинин болон калийн түвшинг тогтмол хянаж, эмнэлгийн хяналтанд оруулах хэрэгтэй. Диалезын үед  периндоприлатын клиренс 70 мл/мин байдаг.
  • Элэгний хатууралтай өвчтөнгүүдэд периндоприлын кинетик өөрчлөгддөг.
  • Үндсэн эх бодисын бөөрний клиренс хоёр дахин буурдаг. Гэсэн хэдий ч периндоприлатын тоо хэмжээ буурдаггүй тул уг өвчний талаарх асуумжтай өвчтөнгүүдэд тунгийн зохицуулалт хийх шаардлаггүй байдаг 

Амлодипин

  • Амлодипиныг эмчилгээний тунгаар ууж хэрэглэх үед сайн шимэгдэн хэрэглэсний дараа 6 – 12 цагийн дотор ийлдсэнд хамгийн дээд концентраци бий болдог.
  • Харьцангуй биохүрэхүйг 64 – 80% гэж тооцдог. Тархалтын эзэлхүүн ойролцоогоор 21 л/кг.
  • Хоол ундтай хамт хэрэглэх нь биохүрэхүйд нөлөөлдөггүй. in vitro судалгаагаар цусны эргэлтэнд ойролцоогоор амлодипины 97.5% нь ийлдэсний уурагтай холбогдож байсан нь харагдаж байсан. Төгсгөлийн хагас задралын хугацаа ийлдсэнд ойролцоогоор 35 – 50 цаг байдаг ба өдөрт нэг удаа бэлдмэлийг хэрэглэж байхад уг үзүүлэлт тогтмол байдаг.
  • Амлодипины ихэнх хэсэг нь элгэнд хувиралд орж идэвхгүй метаболитыг үүсгэдэг. Ойролцоогоор хэрэглэсэн тунгийн 60% нь шээстэй хамт ялгардаг ба 10% орчим нь хувираагүй амлодипин хэлбэрээр гадагшилдаг.
  • Амлодипин ийлдэсний хамгийн дээд концентраци үүсэх хугацаа залуу болон хөгшин хүмүүст адилхан байдаг. Сүүлдээ өвчтөнгүүдэд амлодипины клиренс буурах хандлагтай байдгаас хагас ялгаралын хугацаа болон AUC нэмэгдэхэд хүргэдэг. Уг өвчтөнгүүдэд залуу хүмүүстэй адил тунгийн дэглэмээр хэрэглэхэд тунгийн хордлого үүсч болзошгүй тул болгоомжлох нь зүйтэй.
  • Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнгүүдэд бүх төрлийн кальцийн антагонистуудын хагас ялгаралын хугацаа ихэсдэг. 

Периндоприлтой холбоотой 

  • Клиникийн туршилтаар АХФ дарангуйлагчид, ангиотензин II рецептор хориглогч, эсвэл алискирен зэргийг хамт хэрэглэх үед ренин-ангиотензин-альдостероны системийн (РААС) давхар хориг нь гипотензи, гиперкалиеми, РААС-ийн үндсэн дээр ажилладаг нэг эмийг хэрэглэхтэй харьцуулахад (бөөрний цочмог дутагдал гэх мэт) бөөрний үйл ажиллагаа буурах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг харуулж байна («Хориглох заалт», «Тусгай анхааруулга», «Фармакодинамик» үзнэ үү). 

Гиперкалиеми үүсгэх эмүүд

  • Зарим эмийн бэлдмэл, эмчилгээний ангилалууд гиперкалиеми үүсгэх давтамжийг ихэсгэнэ: алискирен, калийн давс, кали баригч шэс хөөх эмүүд, АХФ дарангуйлагчид ангиотензин II рецепторын антагонистууд, СБҮЭБ, гепарин, дархлаа дарангуйлагчид, тухайлбал циклоспорин эсвэл такролимус, тогтсон тунгийн триметоприм хослол, тогтмол тунгаар агуулагдах сульфат. (Со-тримоксазол). Эдгээр эмийн хослол нь гиперкалиеми үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Хамт хэрэглэхийг хориглоно (Хориглох заалт): 

  • Алискирен
    • Чихрийн шижинтэй эсвэл бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнд гиперкалиеми, бөөрний үйл ажиллагааны сулрал, зүрх судасны өвчлөл, нас баралтын эрсдэл нэмэгддэг.
  • Экстракорпорал эмчилгээ
    • Экстракорпорал эмчилгээ, ноцтой анафилактоидын урвал ихэссэнтэй холбоотойгоор зарим өндөр урсгалтай мембран (жишээлбэл полиакрилонитрил мембран), бага нягтралтай липопротеины хэт исэл бүхий аферез гэх мэт сөрөг цэнэгтэй гадаргуутай цусны холбоо үүсэхэд хүргэдэг (Хориглох заалт). Хэрэв ийм эмчилгээ шаардлагатай бол өөр төрлийн диализын мембран эсвэл өөр төрлийн АД буулгах эм хэрэглэхийг анхаарч үзэх хэрэгтэй. 

Судас мэдрэлийн хаван үүсгэх эрсдэл ихтэй эмийн бэлдмэлүүд

  • Сакубитрил / валсартантай AХФ дарангуйлагчийг хамт хэрэглэх нь эсрэг заалттай байдаг тул ангиоэдэмийн эрсдлийг нэмэгдүүлдэг («Хориглох заалт, тусгай анхааруулга» үзнэ үү).
  • Рацекадотрил, mTOR дарангуйлагч (жишээлбэл, сиролимус, еверолимус, темсиролимус) болон вилдаглиптин зэрэг AХФ дарангуйлагчдыг хамт хэрэглэх нь судасны хаван үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг («Тусгай анхааруулга»). 

Хамт хэрэглэхийг хориглоно (Тусгай анхааруулга): 

  • Алискирен
    • Чихрийн шижингүй эсвэл бөөрний дутагдалтай өвчтөнд бөөрний үйл ажиллагаа буурах, зүрх судасны эмгэг, нас баралт, гиперкалиеми үүсэх эрсдэл нэмэгдэнэ. 
  • АХФ дарангуйлагчид, АРА
    • Ном сурах бичигт атеросклерозын өвчин, зүрхний дутагдал, зорилтот эрхтэний гэмтэлтэй өвчтөнүүдэд AХФ дарангуйлагч, ангиотензин рецепторын антагонисттой хавсарсан эмчилгээ хийснээр ренин-ангиотензин-альдостерон системийн нэг эмийг хавсаран хэрэглэхтэй харьцуулахад гипотензи, ухаан алдах, гиперкалиеми, бөөрний үйл ажиллагаа буурдаг (бөөрний цочмог дутагдал гэх мэт).
  • Давхар хориг (жишээлбэл, AХФ дарангуйлагчийг ангиотензин II рецепторын антагонисттой хослуулах замаар) бөөрний үйл ажиллагаа, калийн түвшин, цусны даралтыг нарийвчлан хянаж, тус тусад нь тогтоосон тохиолдлоор хязгаарлагдах ёстой. 
  • Эстрамустин
    • Судаслаг хаван (судасны хаван) үүсгэх сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 
  • Ко-тримоксазол (триметоприм/сульфаметоксазол)
    • Ко-тримоксазолыг (триметоприм / сульфаметоксазол) хамт хэрэглэж буй өвчтөнд гиперкалиеми үүсэх эрсдэл өндөр байна («Тусгай заавар»).
  • Кали баригч шээс хөөх эмүүд болон калийн бэлдмэл
    • Периндоприл хэрэглэсэн өвчтөнгүүдэд ихэнхдээ сийвэн дэх калийн агууламж хэвийн хэмжээндээ байх боловч зарим өвчтөнгүүдэд цусны калийн хэмжээг ихэсгэж байсан нь ажиглагдсан. Кали баригч шээс хөөх эмүүд (жишээ нь: спиронолактон, триамтерен болон амилорид), калийн бэлдмэлүүд болон найрлагандаа калийн давс агуулсан бэлдмэлүүд нь сийвэн дэх калийн түвшин ихэсхэд хүргэдэг ач холбогдолтой байдаг тул АХФ хориглогчуудатай хамт хэрэглэхийг хориглодог байна.
    • Триметоприм нь амилорид гэх мэт кали агуулдаг шээс хөөх эмийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь мэдэгдэж тул периндоприлийг ийлдэс дэх кальцийн аууламж нэмэгдүүлэх бусад бодис, тухайлбал триметоприм, котримоксазол (триметоприм / сульфаметоксазол) зэрэг эмтэй хэрэглэхдээ болгоомжтой байх нь зүйтэй. Тиймээс периндоприлийг дээрх эмүүдтэй хослуулахыг зөвлөдөггүй.Хэрвээ цусны калийн хэмжээг бууруулдаг нь батлагдсан эмтэй хамт хэрэглэж байгаа бол цусны сийвэн дэх калийн хэмжээг тогтмол хянаж болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. 
  • Циклоспорин
    • Гиперкалеми нь AХФ дарангуйлагчийг циклоспоринтой нэгэн зэрэг хэрэглэснээр үүсч болно. Ийлдэс дэх калийн агууламжийг хянахыг зөвлөж байна. 
  • Гепарин
    • Гепаринтай хамт AХФ дарангуйлагчийг хамт хэрэглэснээр гиперкалиеми үүсч болно. Ийлдэс дэх калийн агууламжийг хянахыг зөвлөж байна. 
  • Лити
    • Одоогоор бүртгэгдсэн тохиолдол нь лити болон АХФ хориглогчыг хамт хэрэглэсэн тохиолдолд сийвэн дэх литийн концентраци эргэх нөхцөлтэйгөөр ихэсч ба түүний хордуулах нөлөө (хүнд хэлбэрийн мэдрэл хордуулах нөлөө үзүүлдэг) нэмэгдэж байсан. Иймд эдгээр бэлдмэлүүдийн хамт хэрэглэхийг хориглодог. Хэрэв уг хослолоор эмчилгээ хийж байгаа тохиолдолд цусны сиивэн дэх литийн хэмжээг тогтмол хянаж байх ёстойг анхаарах хэрэгтэй («Тусгай анхааруулга»). 

Хамт хэрэглэхдээ онцгой анхаарах шаардлагатай 

  • Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх бэлдмэлүүд (инсулин, сахар бууруулах үйлдэлтэй сульфаниламидууд)
    • Тархвар зүйн судалгаанд АХФ дарангуйлагчидыг чихрийн шижингийн эсрэг нөлөөт эмүүдтэй (инсулин, цусан дах сахар бууруула ууж хэрэглэх бэлдмэлүүд) хамт хэрэглэх нь цусан дах глюкозын хэмжээг хэт бууруулж гипогликеми үүсгэх эрсдэлтэй. Энэ нь хосолсон эмчилгээний эхний хэдэн долоо хоногт болон бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд илүү их тохиолддог бололтой. 
  • Шээс хөөх эмүүд (тиазидууд, «сувганцарын»)
    • Шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөнгүүдэд ихэнхдээ усны эзэлхүүн буурч, давсны дутагдал үүсэн байдаг тул АХФ хориглогч эмүүдийг хэрэглэж эхлэхэд тэдгээрийн артерийн даралт бууруулах үйлдлийг ихэсгэдэг байна. Шээс хөөх эмийг хасах, эмчилгээний өмнө шингэн болон давсны хэрэглээг нэмэгдүүлэх, периндоприлыг эмчилгээний хамгийн бага тунгаар хэрэглэх ба дараагаар нь тунг аажмаар нэмэгдүүлэх нь даралт хэт бууруулах эрсдэлийг бууруулдаг.
    • Артерийн даралт уналт нь өмнөх шээс хөөх эмчилгээ нь шингэн эсвэл электролитийн хэт их ялгарлыг үүсгэж болзошгүй тул AХФ дарангуйлагчийг хэрэглэхээс өмнө шээс хөөх эмийг зогсоох шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд кали агуулаагүй шээс хөөх эмийг сонгох эсвэл AХФ дарангуйлагчийг бага тунгаар аажмаар нэмэгдүүлэн хэрэглэх шаардлагатай.
    • Зогсонгшилт зүрхний дутагдал үед шээс хөөх эмүүд хэрэглэх тул АХФ дарангуйлагчдыг бага тунгаар эхлүүлэн тунг аажим нэмэгдүүлэн хэрэглэх нь зүйтэй.
    • Бүх тохиолдолд бөөрний үйл ажиллагааг (креатинины түвшин) AХФ дарангуйлагчтай хийсэн эмчилгээний эхний хэдэн долоо хоногт хянах шаардлагатай. 
  • Кали-баригч шээс хөөх эмүүд (эплеренон, спиринолактон)
    • Эплеренон эсвэл спиронолактонтой АХФ дарангуйлагчдыг хамт хэрэглэх бол өдөрт 12.5 - 50 мг тунгаар эхлүүлнэ
      • II-IV ангиллын (NYHA) зүрхний цохилтын фракц <40% бүхий зүрхний дутагдалын эмчилгээнд өмнө AХФ дарангуйлагч ба шээс хөөх эмээр хэрэглэсэн нөхцөлд ялангуяа удирдамжийн дагуу зөвлөмжийг дагаж мөрдөөгүй бол энэхүү хослол гиперкалиеми үүсэх эрсдэлтэй байдаг.
      • Хослолыг эхлэхээс өмнө гиперкалиеми болон бөөрний дутагдалтай эсэхийг шалгах нь зүйтэй.
      • Эмчилгээний эхний сард цусан дахь кали, креатины төлөв байдлыг долоо хоногт нэг удаа, дараа нь сар бүр сайтар хянаж байхыг зөвлөж байна. 
  • Рацекадотрил
    • AХФ дарангуйлагч (периндоприлийг оруулаад) хэрэглэх үед судасны хаван үүсэлт ажиглагдаж болно. Энэхүү эрсдэл нь рацекадотрилтой (цочмог суулгалтын үед хэрэглэдэг) хамт хэрэглэхэд нэмэгдэнэ. 
  • mTOR дарангуйлагчид (сиролимус, эверолимус, темсиролимус)
    • AХФ ба mTOR дарангуйлагчийг хамт хэрэглэсэн өвчтөнд судасны хаван үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг (Тусгай зааврыг үзнэ үү). 
  • Стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд (НПВС) буюу тэр тусмаа ацетилсалицилын хүчил ≥3г/өдөр
    • АХФ хориглогчууд болон стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд (НПВС) (ацетилсалицилын хүчил, ЦОГ – 2 хориглогчууд болон сонгомол бус үйлдэлтэй  НПВС –ийг  үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэх тунгаах хэрэглэх) хамт хэрэглэж байгаа тохиолдолд АХФ хориглогчуудын даралт бууруулах үйлдлийг бууруулан нөлөө үзүүлж болно. Ялангуяа тухайн үед бөөрний үйл ажиллагааны алдагдалтай байсан өвчтөнгүүдэд дээрх бэлдмэлүүдийг хамт хэрэглэсэн тохиолдолд бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлснээр цусны сийвэн дэх калийн хэмжээг нэмэгдүүлж, бөөрний хурц дутагдалд оруулж болно. ялангуяа ахимаг настай хүмүүс дээрх хослолоор эмчилгээг явуулахдаа онцгой анхаарах хэрэгтэй. Уг өвчтөнгүүдэд хангалттай шингэн хэрэглэж байх ёстой бөгөөд эмчилгээний өмнө болон дараа бөөрний үйл ажиллагааг хянаж байхыг зөвлөдөг 

Хамт анхааралтай хэрэглэх бэлдмэл

  • Глиптинүүд (линаглиптин, саксаглиптин, ситаглиптин, вильдаглиптин)
    • AХФ дарангуйлагчид эмчилгээнд хэрэглэсэн өвчтөнд глиптиний нөлөөн дор дипептидилпептидазын IV (DPP-IV) идэвхжил буурснаар судасны хаван үүсэх эрсдэл нэмэгддэг. 

Симпатик мэдрэлийг идэвхжүүлэгчид 

  • Симпатик мэдрэлийг идэвхжүүлэгчид нь АХФ хориглогчуудын даралт бууруулах үйлдлийг сулруулж болно. 

Алтны бэлдмэлүүд

  • Алтны бэлдмэлүүд (ауротиомалат натри) болон АХФ хориглогчуудыг тарьж хэрэглэж байгаа өвчтөнгүүдэд ялангуяа периндоприл нь ховор тохиолдолд нитритүүд адил урвал үүсгэж (шинж тэмдэг: нүүрний цусан хангаж хэт ихсэх, дотор муухайрах, бөөлжих болон даралт унах) байсан нь бүртгэгдсэн байдаг. 

Амлодипинтэй холбоотой

  • Хамт хэрэглэхийг хориглоно
    • Дантролен (венийн судсанд)
      • Туршилтын амьтанд верапамилын эмчилгээний суурин дээр дантролен судсанд тарихад гиперкалиеми дагалдсан үхэлд хүргэх ховдолын фибрилляци, коллапс үүссэн. Хортой гипертерми, түүнчлэн хортой гипертерми эмчилгээнд өртөмтгий өвчтөнд гиперкалиеми үүсэх эрсдэлтэй тул БМКК (амлодипин), дантроленыг хамт хэрэглэхээс зайлсхийнэ. 
  • Онцгой анхаарал шаардлагатай хэрэглээ
    • CYP3A4 изоферментийн дэмжигчид
      • CYP3A4 изоферментийг өдөөгчийг нэгэн зэрэг хэрэглэснээр цусны сийвэн дэх амлодипиний концентрац өөрчлөгдөж болно. Иймээс ялангуяа CYP3A4 изоферментийг өдөөгчийг (жишээ нь рифампицин, Алтан цэгцүүхэйн бэлдмэл) хамт хэрэглэх үед цусны даралтыг хянах, хосолсон хэрэглээ болон дараа нь тунгийн тохируулга шаардлагатай.
    • CYP3A4 изоферментийн дарангуйлагчид
      • CYP3A4 изоферментийг хүчтэй буюу дунд зэргийн дарангуйлагчтай (протеазын дарангуйлагчид, азолын бүлгийн вирусын эсрэг эм, макролид, жишээлбэл, эритромицин, кларитромицин, верапамил, дилтиазем) амлодипинийг нэгэн зэрэг хэрэглэх нь амлодипин артерийн концентрацийг ихэсгэхэд хүргэдэг. Эдгээр фармакокинетик эмгэгийн клиник илрэл нь өндөр настай өвчтөнүүдэд илүү тод илэрч болно. Үүнтэй холбоотойгоор эмнэлзүйн нөхцөл байдал, тунгийн тохируулгад хяналт тавих шаардлагатай байж болно. 
  • Амлодипин, кларитромициныг нэгэн зэрэг хэрэглэснээр артерийн гипотензи үүсэх эрсдэл нэмэгддэг.
  • Кларитромицинтэй зэрэгцэн амлодипин хүлээн авсан өвчтөнүүдэд эмнэлгийн хяналтыг сайтар хийхийг зөвлөж байна. 

 Хамт анхааралтай хэрэглээ

  • Цусны даралтыг бууруулдаг амлодипин нь бусад АД буулгах эмийн нөлөөг сайжруулдаг.
  • Такролимус
    • Амлодипинтэй нэгэн зэрэг хэрэглэснээр цусны сийвэн дэх такролимусын концентрацийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. Амлодипиныг хэрэглэж байх үед такролимусын хортой нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд цусны сийвэн дэх такролимусын концентрацийг хянаж, шаардлагатай бол такролимусын тунг тохируулна. 
  • Рапамицины зорилтот механик дарангуйлагчид (тTOR)
    • mTOR дарангуйлагчид болох сиролимус, темсиролимус, эверолимус зэрэг нь изофермент CYP3A субстрат юм. Амлодипин нь CYP3A изоэнзимийн сул дарангуйлагч юм. mTOR дарангуйлагчидтай хамт хэрэглэвэл амлодипин тэдний өртөлтийг нэмэгдүүлдэг. 
  • Циклоспорин
    • Эрүүл сайн дурынхан эсвэл бусад бүлгийн өвчтөнүүдэд циклоспорин ба амлодипин ашиглан эмийн харилцан үйлчлэлийг судалж үзээгүй хэдий ч бөөр шилжүүлэн суулгасан өвчтөнд эс тооцвол циклоспорины хамгийн бага концентраци (дундаж утга: 0% -40%) ажиглагдсан. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж буй өвчтөнүүдэд амлодипиныг нэгэн зэрэг хэрэглэвэл цусны сийвэн дэх циклоспорины агууламжийг хянан, шаардлагатай бол тунг бууруулна. 
  •  Симвастатин
    • Амлодипиныг 10 мг тунгаар, симвастатиныг 80 мг тунгаар нэгэн зэрэг давтан хэрэглэхэд симвастатины хүртээмж симвастатины дан эмчилгээтэй харьцуулахад 77% -иар нэмэгддэг. Амлодипин хэрэглээт өвчтөнүүдэд симвастатиныг өдөрт 20 мг-аас ихгүй тунгаар хэрэглэхийг зөвлөж байна. 

Бусад хослол 

  • Харилцан нөлөөний клиник судалгаанд амлодипин нь атворвастатин, дигоксин, варфарины фармакокинетикт нөлөө үзүүлээгүй.
  • Амлодипиныг усан үзэм эсвэл бэрсүүт жүржийн шүүстэй хамт хэрэглэхийг зөвлөдөггүй тул зарим өвчтөнд биохүрэхүй нэмэгдэж болзошгүй тул цусны даралтыг бууруулахад нөлөөлдөг.

Амлессатой холбоотой

  • Онцгой анхаарал шаардсан хэрэглээ
    • Баклофен
      • даралт бууруулах нөлөө ихсэнэ. Хэрэв шаардлагатай бол даралт бууруулах эмийн тунг тохируулан, цусны даралтыг хянана. 
  • Хэрэглээг анхаарах
    • Даралт бууруулах эмүүд (жишээ нь бета-адреноблокаторууд), судас өргөсөгчид: АД буулгах эмийг хамт хэрэглэснээр АД буулгах нөлөөг нэмэгдүүлэх боломжтой.
    • Цусны даралт хэт буурах боломжтой тул нитроглицерин, нитратууд эсвэл бусад судас өргөсгөх эмүүдийн хамт хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
    • Кортикостероидууд (минерало-, глюкокортикостероидууд), тетракозактид
      • даралт бууруулах нөлөөг багасгана (кортикостероидуудын нөлөөнд натри, шингэн хуримтлагдана).
    • Альфа-адреноблокаторууд (празозин, альфузозин, доксазозин, тамсулозин, теразозин)
      • АД буулгах нөлөө хүчжин байршлын даралт хэт унах эрсдлийг нэмэгдүүлнэ.
    • Амифостин
      • амлодипины даралт бууруулах нөлөөг хүчжүүлж болно
    • Гурван цагираг сэтгэл гутралын эсрэг / нейролептикууд / ерөнхий мэдээгүйжүүлэгийн бэлдмэлүүд:
      • Даралт бууруулах нөлөөг хүчжүүлэн байршлын даралт унах эрсдлийг нэмэгдүүлнэ(нэмэгдэх нөлөө). 
  • Хэрэглээг анхаарах шаардлагатай
    • Даралт бууруулах эмүүд (жишээ нь бета-адреноблокаторууд), судас өргөсгөгчид: АД буулгах эмийг нэгэн зэрэг хэрэглэснээр АД буулгах нөлөөг сайжруулах боломжтой. 
    • Нитроглицерин, нитратууд эсвэл бусад судас өргөсгөх бэлдмэлүүдийг хамт болгоомжтой хэрэглэнэ, учир нь цусны даралт хэт бууруулах боломжтой. 
    • Кортикостероидууд (минерал-, глюкокортикостероидууд), тетракозактид
      • даралт бууруулах нөлөөг багасгана (кортикостероидуудын нөлөөнд натри, шингэн хуримтлагдана).   
    • Альфа-адреноблокаторууд (празозин, альфузозин, доксазозин, тамсулозин, теразозин)
      • Даралт бууруулах нөлөөг хүчжүүлэн байршлын даралт унах эрсдлийг нэмэгдүүлнэ. 
    • Амифостин
      • амлодипины даралт бууруулах нөлөөг хүчжүүлж болно. 
    • Гурван цагираг сэтгэл гутралын эсрэг / нейролептикууд / ерөнхий мэдээгүйжүүлэгийн бэлдмэлүүд: 

Даралт бууруулах нөлөөг хүчжүүлэн байршлын даралт унах эрсдлийг нэмэгдүүлнэ. 

Бэлдмэлийн найрлага тус бүртэй холбоотой болон уг хослол болох Амлессатай холбоотой бүх заалтуудыг оруулав. 

Периндоприлтэй холбоотой 

  • Тусгай анхааруулга
  • Хэт мэдрэгших / судаслаг хаван үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг
  • Заримдаа АХФ хориглогчоор эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнгүүдийн нүүр, гар хөл, уруул, салст бүрхүүл, хэл, хоолой болон төвөнхийн судаслаг хаван илэрч байсан. Эдгээр шинж тэмдэг нь эмчилгээний ямар ч үе шатанд тохиолдож болно. Уг тохиолдолд эмийн бэлдмэл хэрэглэхээ нэн даруй зогсоох ба шиж тэмдгийг бүрэн арилах хүртэл өвчтөнг зохих хяналтанд байлгах хэрэгтэй. Ихэнх илрэл нь зөвхөн нүүр болон уруул хавагнах шинжээр илэрсэн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийх хэрэггүй ч гистамины эсрэг бэлдмэл хэрэглэж шинж тэмдгийг бууруулах хэрэгтэй.
  • Төвөнхийн судаслаг хаван хавсарсан тохиолдолд үхэлд хүргэх аюултай байдаг. Хэл, төвөн болон дууны хөвч хавагнавал амьсгалын замын бөглөрөл үүсгэж болно. Уг тохиолдолд нэн даруй яаралтай тусламжын арга хэмжээ авах хэрэгтэй бөгөөд уг зорилгоор адерналин хэрэглэх ба амьсгалын замыг чөлөөлөх арга хэмжээ авч болно. Өвчтөний шинж тэмдэг бүрэн арилах хүртэл тогтмол эмчийн хяналтан дор байх ёстой.
  • АХФ хориглогчуудаас шалтгаалалгүйгээр судаслаг хаван өмнө нь тохиолдож байсан өвчтөнгүүдэд уг бүлгийн бэлдмэлүүдээр эмчилгээ хийж байх хугацаанд судаслаг хаван үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Ховор тохиолдолд АХФ хориглогчоор эмчилгээ хийж байсан өвчтөнгүүдэд ходоод гэдэсний судасны хаван үүсгэж байсан. Иймээс АХФ хориглогч хэрэглэж байгаа болон хэвлийгээр өвдөлт илэрч байгаа өвчтөнгүүдэд дээрх шинж тэмдгийг ялган оношлогоонд нь авч үзэх нь зүйтэй
  • Судас мэдрэлийн хаван үүсэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор AХФ дарангуйлагчдыг сакубитрил/валсартан агуулсан эмтэй хамт хэрэглэх нь эсрэг заалттай байдаг. Сакубитрил / валсартан эмчилгээг периндоприлийн сүүлчийн тунгаас 36 цагийн дотор эхлэх ёсгүй (Хориглох заалт, Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөө).
  • Рацекадотрил, mTOR дарангуйлагч (жишээлбэл, сиролимус, еверолимус, темсиролимус), вилдаглиптин зэрэг AХФ дарангуйлагчдыг нэгэн зэрэг хэрэглэх нь ангиоэдемийн эрсдлийг нэмэгдүүлдэг (жишээ нь, амьсгал алдагдалгүй амьсгалын дээд зам, хэл хавагнах). (Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөө). Рацекадотрил, mTOR дарангуйлагчид (жишээлбэл, сиролимус, еверолимус, темсиролимус) болон вилдаглиптинтэй AХФ дарангуйлагчийг хэрэглэж эхэлсэн өвчтөнд болгоомжтой хандах хэрэгтэй. 

БНЛП – афераза хэрэглэж байгаа үед анафилаксийн урвал илэрдэг 

  • АХФ хориглогч хэрэглэж байгаа өвчтөнгүүдэд БНЛП – афераза сульфат декстран хэрэглэхэд ховор тохиолдолд амь насанд аюултай анафилакси төст урвал үүсгэж байсан. Афераза үйл ажиллагаа явуулахын өмнө АХФ хориглогч хэрэглэхээ түр зогсоосноор уг урвал үүсэхээс сэргийлэх боломжтой байдаг. 

 

Мэдрэмтгий чанараа бууруулах эмчилгээ хийлгэж байх үеийн анафилаксийн урвал 

  • Ховор тохиолдолд мэдрэмтгий чанараа бууруулах эмчилгээ (жишээ нь: зөгийн хор) хийлгэж байх хугацаанд АХФ хориглогч хэрэглэсэн өвчтөнгүүдэд амь насанд аюултай анафилаксийн урвал үүсч байсан. эдгээр өвчтөнгүүдэд мэдрэмтгий чанараа бууруулах эмчилгээ хийлгэхийн өмнө АХФ хориглогч хэрэглэхээ түр зогсоосноор уг урвал үүсэхээс сэргийлэх боломжтой байдаг ч бэлдмэлийг болгоомжгүйгээр хэрэглэхэд уг шинж тэмдэг дахин давтан илрэх боломжтой байдаг. 

Нейтрофил эсийн тоо цөөрөх (агранулоцитоз) ялтас эсийн тоо цөөрөх / цус багдалт 

  • АХФ хориглогч хэрэглэж байгаа өвчтөнгүүдэд нейтрофил эсийн тоо цөөрөх (агранулоцитоз) ялтас эсийн тоо цөөрөх болон цус багдалт үүсч болзошгүй. Бөөрний үйл ажиллагаа хэвийн байгаа өвчтөнгүүдэд ховор тохиолдолд өөр ямар нэгэн хүндрэлгүйгээр нейтрофил эсийн тоо цөөрч байсан. Периндоприлыг тухайн үед бөөрний үйл ажиллагааны алдагдалтай бөгөөд коллагеноз, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа, аллопуринол болон прокаинамидаар эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнгүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ. Уг өвчтөнгүүдэд хүнд явцтай халдвар үүсгэж болох бөгөөд зарим тохиолдолд шаардлагтай бактерийн эсрэг эмчилгээ үр дүн өгөхгүй байх тохиолдол бий. Периндоприл хэрэглэж байгаа тохиолдолд цагаан эсийн тоог тогтмол хянаж байхыг зөвлөдөг: Ямар нэгэн халдварын шинж тэмдэг (хоолой өвдөх, халуурах) илэрсэн тохиолдолд эмчлэгч эмчдээ заавал мэдэгдэх хэрэгтэйг өвчтөнгүүдэд мэдэгдсэн байх ёстой. 

Бөөрний судасны гипертензи

  • Хоёр талын бөөрний артерийн нарийсал эсвэл ганц бөөрний артерийн нарийсал бүхий өвчтөнд AХФ дарангуйлагчид хэрэглэхэд гипотензи, бөөрний дутагдал үүсэх эрсдэл нэмэгддэг (Хориглох заалт). Шээс хөөх эмтэй эмчилгээ нь нэмэр болно. Бөөрний үйл ажиллагааны алдагдал, бөөрний артерийн нэг талын нарийсал бүхий өвчтөнүүдэд ч гэсэн сийвэнгийн креатинин бага зэргийн өөрчлөлт гардаг. 

РААС давхар хориг

  • AХФ дарангуйлагч, AРA II буюу алискиреныг нэгэн зэрэг хэрэглэснээр артерийн гипотензи, гиперкалиеми, бөөрний үйл ажиллагааны бууралт (бөөрний хурц дутагдал гэх мэт) нэмэгдэж буйг нотолж байна. Тиймээс AХФ дарангуйлагчийг AРA II эсвэл алискринтай хослуулан РААС-ийн давхар хориг үүсгэхийг зөвлөдөггүй (Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөө, Фармакодинамик үзнэ үү).
  • Хэрэв давхар хориглох шаардлагатай бол бөөрний үйл ажиллагаа, цусны плазмын кали, цусны даралтыг тогтмол хянан мэргэжилтний хатуу хяналтан дор хийх хэрэгтэй.
  • AХФ дарангуйлагчийг AРA II-тай хамт хэрэглэх нь чихрийн шижингийн нефропати өвчтэй хүмүүст эсрэг заалттай байдаг тул бусад өвчтөнд хэрэглэхийг зөвлөдөггүй. 

Анхдагч альдостеронизм

  • Анхдагч гипералдостеронизмтай өвчтөнүүдэд ренин-ангиотензин системийг дарангуйлах замаар даралт ихсэх эмэнд хариу үйлдэл үзүүлэхгүй. Тиймээс энэ эмийг хэрэглэхийг зөвлөдөггүй. 

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ 

  • Даралт унах
    • АХФ хориглогчууд нь артерийн даралтыг хэт бууруулж болно. Ховор тохиолдолд хүндрэлгүй артерийн даралт ихсэлттэй болон шээс хөөх эмүүд, диализ, суулгалт болон бөөлжилтийн улмаас цусны ерөнхий эргэлтийн эзэлхүүн буурсан өвчтөнгүүд, давсны хэрэглээ хязгаарлсан хоолны дэглэм барьж байгаа ба ренин хамааралт артерийн даралт ихсэх өвчтэй өвчтөнгүүд илүү даралт унах шинж тэмдэг илрэх эрсдэлтэй байдаг. Уг эрсдэлтэй бүлгийн өвчтөнгүүдэд Амлессаг хэрэглэж байх хугацаандаа артерийн даралт, бөөрний үйл ажиллагаа болон сийвэн дэх калийн түвшинг хянаж байх хэрэгтэй.
    • Мөн зүрхний цус хомсрох өвчтэй болон тархины судасны эмгэгтэй өвчтөнгүүдэд артерийн даралтыг огцом бууруулснаар зүрхний булчингийн шигдээс болон тархины цусан хангамжийн алдагдал үүсч болох тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Даралт нь унсан өвчтөнгүүдийг «хөлийг нь өндөрлөн хэвтээ байрлалд» байрлуулах ба 9 мг/мл натри хлоридын уусмалыг (0.9%) венийн судсаар нь хийх хэрэгтэй.  Түр зуурын даралт буурсан тохиолдолд нэмэлт эмчилгээ хийхгүй бөгөөд цусны ерөнхий эргэлтийн эзэлхүүн эргээд нөхөн сэргэсний дараагаар эмчилгээгээ үргэлжүүлэн хийж болно.
  • Гол судасны хавхлаг болон гурван хавтаст хавхлагын нарийсал / зүрхний булчигийн эмгэг томролт
    • АХФ хориглогч периндоприл болон түүнтэй ижил төстэй бэлдмэлүүдийг гурван хавтаст хавхлагын нарийсал болон зүүх ховдолын дамжуулах замын бөглөрөлттэй буюу гол судасны хавхлаг болон зүрхний булчигийн эмгэг томролттой өвчтөнгүүдэд болгоомжтой хэрэглэнэ. 

Бөөрний дутагдал 

  • Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай (креатинин клиренс < 60 мл/минут) өвчтөнгүүдэд бэлдмэлийн найрлагад буй бодис тус бүрийн тунг тухайн хүний онцлогт тохируулан титэрлэж тогтоохыг зөвлөдөг. Уг өвчтөнгүүдийн сийвэн дэх креатинин болон калийн түвшинг тогтмол хянаж, эмнэлгийн хяналтанд эмчилгээг хийх хэрэгтэй.
  • Нэг талын бөөрний өөрийнх нь артерийн нарийсалтай болон бөөрний артерийн хоёр талын нарийсалтай зарим өвчтөнгүүдэд АХФ хориглогч хэрэглэж байгаад эмчилгээнээс хассаны дараагаар сийвэн дэх мочевин болон креатинины концентрацийг эргээд ихэсгэж байсан. Уг өөрчлөлт нь тухайн үед бөөрний дутагдалтай байсан өвчтөнгүүдэд илүү их ажиглагдаж байсан. 

Элэгний үйл ажиллагааны алдагдал 

  • Ховор тохиолдолд АХФ хориглогчоор эмчилгээ хийлгэж байхад цөс зогсонгшилын шалтгаант шарлах хам шинж дагалдан илрэч байсан бөгөөд элэгний цахилгаан үхжилт болж улмаар (үр дүнд нь) үхэлд хүргэх аюултай эмгэг үүсгэж байсан. Уг хам шинж үүсч байгаа механизм тодорхойгүй байдаг. АХФ хориглогч хэрэглэж байгаа өвчтөнд шарлалт болон элэгний ферментийн түвшин их хэмжээгээр ихэссэн тохиолдолд АХФ хориглогч хэрэглэхээ зогсоох ба эмнэлгийн нарийн хяналт шинжилгээ хийх нь зүйтэй. 

Үндэстэн угсаатны онцлог 

  • АХФ хориглогчоор эмчилгээ хийж байх хугацаанд судаслаг хаван үүсэх нь хар арьстнуудад илүү тохиолдож байсан. Бусад ангиотензин хувиргагч ферментийг хориглогчууд болон уг приндоприлыг хар арьстай хүмүүс эмчилгээний үйлдэл үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэх бөгөөд учир нь уг бүлгийн хүм амын дунд ренины түвшин бага суурийн дээр артерийн даралт ихсэх өвчин үүсдэгтэй холбоотой байж болох юм. 

Ханиалга 

  • АХФ хориглогчоор эмчилгээ хийж байхад хуурай, ужиг ханиалгалт үүсгэж болох бөгөөд эмийн бэлдмэл хэрэглэсний дараагаас шууд илэрч болно. АХФ хориглогч хэрэглэж байгаа тохиолдолд ханиалга үүсдэг тул ижил төстэй бусад эмгэгээс ялган оношлох хэрэгтэй. 

Мэс заслын ажилбар / мэдээ алдуулалт 

  • Мэдээ алдуулах бэлмэл хэрэглэж мэс ажилбар хийж байх явцад Аммлеса нь ангиотензин II үүсэлтийг хориглосноор ренины чөлөөлөгдөлтийг алдагдуулснаар артерийн даралт унаж болно. Иймээс мэс засал хийхийн өмнөх өдөр эмчилгээг зогсоосон байх ёстой хэмээн зөвлөдөг. Хэрэв даралт унавал ерөнхий эргэлдэх цусны эзэлхүүнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. 

Цусны калийн хэмжээ ихсэх 

  • АХФ хориглогч буюу приндоприлээр эмчилгээ хийлгэж байсан зарим өвчтөнгүүдийн цусны сийвэн дэх калийн хэмжээг ихэсгэж байсан нь ажиглагдсан. Цусны калийн хэмжээ ихсэх эрсдэлт хүчин зүйлд бөөрний дутагдалтай, > 70 өндөр настай, чихрийн шижин өвчтэй, зарим дагалдах эмгэгүүтэй (бие махбодын усгүйжилт, зүрхний хурц дутагдал ээнэгшлээ алдсан үед, бодисын солилцооны хүчилшилт), кали хадгалагч шээс хөөх эмүүдийг хавсруулан хэрэглэх (жишээ нь: спиронолактон, эплеренон, триамтерен болон амилорид), түүнчлэн калийн бэлдмэл болон кали агуулсан сийвэн орлуулах давсны уусмалууд хэрэглэж байгаа зэрэг орно. Мөн эрсдэлт бүлгийн өвчтөнгүүдэд бусад эмийн бэлдмэл хэрэглэх (жишээ нь: гепарин) нь сийвэн дэхь калийн хэмжээг ихэсгэх нөлөөг нэмэгдүүлдэг байна. Калийн бэлдмэл, кали хадгалагч шээс хөөх эмүүд болон сийвэн орлуулах уусмалуудыг калийн тэнцвэрийг алдагдуулдаг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнгүүдэд хэрэглэхэд сийвэн дэх калийн хэмжээг ихээр нэмэгдүүлснээс бол зүрхний ноцтой хэм алдагдал үүсэх, түүгээр ч зогсохгүй үхэлд ч хүргэж болно. Дээр дурьдсан арга хэмжээг хавсруулан хэрэглэх гэж байгаа болон хэрэглэж байгаа тохиолдолд заавал сийвэн дэх калийн түвшинг тогтмол хянаж байх шаардлагтай байдаг. 

Чихрийн шижинтэй өвчтөнүүдэд 

  • Цусан дах сахар бууруулагч ууж хэрэглэх эм эсвэл инсулин хэрэглээт чихрийн шижинтэй өвчтөнд AХФ дарангуйлагчийг зөвлөх үед эмчилгээний эхний сард цусан дахь глюкозын агууламжийг тогтмол хянах шаардлагатай байдаг. 

Амлодипинтой холбоотой 

  • Хэрэглээнд тавигдах урьдчилсан сэргийлэлт
    • АД ихдэлтийн криз үед амлодипиний аюулгүй байдал, үр нөлөөг тогтоогоогүй байна.
  • Зүрх судасны дутагдалтай өвчтөний хэрэглээ
    • Зүрхний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хандах хэрэгтэй.
    • Зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдэд (NYHA ангийн III ба IV) удаан хугацааны туршид плацебо хяналттай судалгаагаар амлодипин бүлэгт уушигны хаван үүсэх давтамж өндөр байсан (Фармакодинамик үзнэ үү). Кальцийн сувгийн хориглогчид, түүний дотор амлодипинийг зүрхний бөглөрөлт эмгэгтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх, учир нь энэ нь ирээдүйн зүрх судасны хүндрэл, нас баралтын эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй юм. 
  • Элэгний үйл ажиллагааны өвчтөнүүдэд
    • Элэгний үйл ажиллагаа суларсан өвчтөнүүдэд амлодипиний хагас ялгаралын хугацаа удааширч, AUC утга өндөр болдог; зөвшөөрөгдөх тун судлагдаагүй. Тиймээс амлодипиныг эмчилгээний бага тунгаар эхлүүлэн эмчилгээний эхэнд болон тунг нэмэгдүүлэх үед болгоомжлох нь зүйтэй. Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд тунг удаан титрлэн нягт нямбай хянах шаардлагатай. 
  • Өндөр настаны хэрэглээ
    • Өндөр настанд бэлдмэлийг өндөр тунгаар болгоомжтой хэрэглэнэ (Тун, хэрэглэх арга Фармакокинетик үзнэ үү). 
  • Бөөрний дутагдалын хэрэглээ
    • Эдгээр өвчтөнүүдэд амлодипиныг ердийн тунгаар хэрэглэж болно. Амлодипиний сийвэн дэх концентраци өөрчлөгдөх нь бөөрний дутагдлын зэрэгтэй харилцан хамааралгүй байдаг. Амлодипин нь диализжих боломжгүй. 

Амлессатай холбоотой

Дээр дурдсанчлан дан найрлага бүртэй холбоотой бүх анхааруулга нь Амлесса тогтмол хослолд хамаарна. 

  • Эмийн харилцан нөлөө
    • Aмлессаг лити, калийн агууламжтай шээс хөөх эм эсвэл калийн бэлдмэлтэй нэгэн зэрэг хэрэглэхийг зөвлөдөггүй (Бусад эмүүд болон бусад төрлийн харилцан үйлчлэлийн хэсгийг үзнэ үү). 

Харагдах байдал 

  • 4 мг/5 мг шахмал
    • дугариг, хоёр тал бага зэрэг гүдгэр, цагаан, ирмэггүй шахмал.
  • 4 мг/10 мг шахмал
    • бүрээст, цагаан, цайвар цагаан өнгөтэй нэг талдаа ховилтой хоёр тал гүдгэр шахмал. Ховил нь шахмалыг тэнцүү хуваахад зориулагдаагүй бөгөөд залгихад хялбар болгохын тул шахмалыг задлахад ашиглагдана.  
  • 8 мг/5 мг шахмал
    • дугариг, хоёр тал гүдгэр, налуу ирмэгтэй цагаан цайвар өнгөтэй шахмал.
  • 8 мг/10 мг шахмал
    • дугариг, хоёр тал гүдгэр, нэг талдаа ховилтой, налуу ирмэгтэй цагаан цайвар өнгөтэй шахмал. Шахмалыг хоёр тэнцүү хэсэгт хувааж болно. 

Туслах бодис

  • бичил талст целлюлоз, царцмагжуулсан цардуул, натрийн крахмалгликолят, кальцийн хлорид гексагидрат, натрийн гидрокарбонат, усгүжүүлсэн коллоид кремийн давхар исэл, магнийн стеарат. 

Савлалт 

  • 30 шахмалаар (10 шахмалаар 3 блистер) хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлан гаргана. 

Хадгалах нөхцөл 

  • Гэрлийн тусгал, чийгнээс хамгаалан өөрийн саванд 30оС ихгүй хэмд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална. 

Хүчинтэй хугацаа 

  • 3 жил.
  • Савлагаанд заагдсан хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй.

Үйлдвэрлэгч 

КРКА, д.д., Ново место, Шмарьешка цеста 6, 8501 Ново место, Словени

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.