Амокси-БКРС 500мг (Amoxi-BKRS 500mg)
Хэрэглэх заалт
Амоксициллинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн нянгийн гаралтай халдварууд болох амьсгалын зам, дунд чих болон шээсний замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын замын халдвар – хатгалгаа, бронхит;
- Дунд чихний үрэвсэл;
- Шээсний замын халдвар – Давсагны үрэвсэл (цистит), пиелонефрит;
- Цөс, хэвлийн хөндийн халдвар;
- Бэлгийн замын халдвар;
- Заг хүйтэн;
- Цусан халдвар;
- Нянгийн эндокардит;
- Арьс, зөөлөн эдийн халдвар;
- Менингит (эмчийн зөвлөмжийн дагуу);
- Гэдэсний халдвар (балнад, сальмонеллёзийн халууралтын үед эмчийн зөвлөмжийн дагуу);
- Шүдний буглаа (мэс ажилбарын туслах эмчилгээнд)
- Үйл ажиллагаатай холбоотойгоор (жишээ нь) нянгийн эндокардит үүсэх эрсдэлтэй өвчтөнд бактериеми үүсэхээс урьдчилан сэргийлэх.
Эсрэг заалт
- Пенициллиний бүлгийн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст болон бусад бета-лактамын бүлгийн антибиотик (цефалоспоринууд гэх мэт)-т хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
- Мөн халдварт мононуклеозын үед амоксициллинаас үүдэлтэй арьсны тууралт үүсэх эрсдэлтэй тул хэрэглэж болохгүй.