Амоксиклав (Amoxiclav)
Хэрэглэх заалт
Амоксиклавыг насанд хүрэгсэд болон хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Бактериар үүсгэгдсэн цочмог синусит (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
- Дунд чихний цочмог үрэвсэл;
- Архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
- “Эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа;
- Давсагны үрэвсэл;
- Пиелонефрит;
- Арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
- Яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч ба туслах бодист, түүнчлэн бүх пенициллины бүлэгт хэт мэдрэгшилтэй байх.
- Бусад беталактамын бэлдмэлүүдэд (жишээлбэл: цефалоспорин, карбапенем, монобактам) хүнд хэлбэрийн цочмог хэт мэдрэгшлийн урвал (жишээлбэл: анафилакси) илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн.
- Амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэхэд шарлалт болон элэгний бусад өөрчлөлт илэрч байсан өгүүлэмжтэй бол.