Ангиотен
50 мг
Лозартан – Losartan
PT. Kalbe Farma Tbk
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 380

ЭМД хөнгөлөх хэмжээ: 266

Даатгуулагч төлөх дүн: 114

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ
  • Лозартан калид хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй
  • Эссенциал даралт ихсэлтийн үед 50мг-аар өдөрт 1 ууна. Зарим тохиолдолд 100мг-аар өдөрт 1 хэрэглэх тохиолдол байна.
  • Элэгний өвчтэй эсвэл даралт даралт буух эрсдэлтэй өвчтөнд 25мг-аар өдөрт 1 удаа хэрэглэнэ.
  • Настай хүн, бөөрний дутмагшилтай, диализтэй хүмүүст тодорхой заагдсан тун байхгүй.
  • Ангиотен нь диализаар гадагшлахгүй.
  • Хоолтой хамт болон хоолгүйгээр ч хэрэглэж болно. Бусад даралт буулгах эмтэй хавсарч хэрэглэх боломжтой. 
  • Толгой эргэх, өвдөх, бие сулрах, ханиах, суулгах, гэдэс өвдөх, шөрмөс татах, булчин өвдөх, нуруу, хөл өвдөх, нойр хямрах, хамар битүүрэх, синусит өгөх.
  • Гэхдээ эдгээр гаж нөлөө хэрэглэсэн өвчтөний 1%-ээс бага хувьд тохиолдсон. 

Ангиотен ( Лозартан кали ) нь ангиотензинII рецепторын эсрэг пептидын бус блокатор бөгөөд даралт бууруулах үйлдэлтэй. Ангиотензин II –т сонгомолооор үйлчилж түүний физиологийн идэвхийг саатуулна. Түүний үр дүнд идэвхтэй метаболит болох  E3175, АТ I рецептортой-холбогдон 10 дахин, АII-ийн үүсэлтийг дарангуйлах үйлдэл нь 10-15 дахин хүчтэйгээр илрэн гардаг. Амаар уухад идэвхтэй. Өндөрийн даралт ихтэй хүн тогтмол ууснаар даралтыг 24 цагийн турш зүрхний цохилтыг өөрчлөхгүйгээр буулгана

Лозартаныг өдөр бүр 50-100мг-аар дагнаж ууснаар сулралын даралт ойролцоогоор 8-13 мм  мөнгөн усны баганаар буурч эналаприл, атенололтой тэнцэхүйц буулгадаг. Хэрэв тиазидын төрлийн диуретиктэй хавсарвал даралтыг ихээр буулгана. Амаар уухад биохүртэхүй нь ойролцоогоор 33%тай байдаг нь түүний ихэнх нь метаболизмд хурдан оролцдогийг харуулж байна. Лозартан болон түүний метаболизм Е 3175 нь цусны уурагтай  98-аас дээш хувьтайгаар холбогдоно. Хагас задралын хугацаа нь Е3175 метаболитийнх дээр 6-9 цаг байдаг бол, лозартаныхцаг энэхүү эмийн хагас задралын хугацаа 2  цаг хүртэл уртасчээ. 

  • Тиазидын төрлийн диуретиктэй хамт хэрэглэхэд даралт буулгах үйлдэл нь ихэснэ.
  • Кали хадгалагч диуретик эмтэй хамт хэрэглэхгүй. 
  • Шинж тэмдгийн даралт ихтэй, судасны эзэлхүүн багассан өвчтөнд бага дозоор эмчилгээг эхлэнэ. 
  • Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай настай хүмүүст хяналтын дор хэрэглэнэ. 
  • Элэгний эмгэгтэй үед тунг багасгаж хэрэглэнэ.
  • Хүүхдэд хэрэглэхгүй. 
  • Жирэмсэн хүнд хэрэглэхгүй учир ньургийн амь насанд аюултай. 
  • Хөхний сүүгээр ялгаралт судлагдаагүй. Эхэд эм чухал эсэхийг тооцсоны үндсэн дээр хүүхдээ хөхүүлэхгүй байх эсвэл эм хэрэглэхгүй байхын аль чухалаар шийднэ

Савлалт

  • 50мг-ийн бүрхүүлтэй шахмалаар:Хайрцагтаа 3 хавтгай, хавтгайдаа10шахмал 

Үйлдвэрлэгч

КАЛБЕ ФАРМА 

Тасалгааны хэмд хадгална.(30° С -аас доош хэмд) 

Зөвхөн жороор олгогдоно. 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.