Аторвастатин Тева 20мг (Atorvastatin Teva 20mg)
Хэрэглэх заалт
- Аторвастатин нь статины бүлгийн цусан дахь липидийн хэмжээг багасгах бэлдмэл.
- Өөх тос багатай хоол хүнс хэрэглэхгүй, амьдралын хэв маяг нь өөрчлөгдөхгүй байгаа үед аторвастатин эмийг цусан дахь холестерол, триглицерид гэгддэг липидийг бууруулахад ашигладаг.
- Хэрэв та зүрхний эмгэгээр өвчлөх эрсдэлтэй бол атервастатин эмийг холестерины түвшин хэвийн байсан ч эрсдлийг бууруулахад ашиглаж болно.
- Эмчилгээний явцад та холестерины түвшинг бууруулах хоолны дэглэмийг сахих хэрэгтэй.
Эсрэг заалт
- Аторвастатин эсвэл цусан дахь өөх тос бууруулахад хэрэглэдэг ижил төстэй эмэнд харшилтай болон энэ эмийн бусад найрлагад орсон бодист харшилтай бол (6-р хэсэгт жагсаасан болно)
- Элэгний эмгэгтэй болон урьд өмнө нь өвдөж байсан бол
- Цусны шинжилгээнд элэгний үйл ажиллагаа хэвийн бус байвал
- Хүүхэдтэй болох боломжтой бөгөөд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглээгүй бол
- Жирэмсэн эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол
- Хөхүүл бол
- Гепатит С-ийн эмчилгээнд глекапревир/пибрентасвир хослуулан хэрэглэж байгаа бол.