Аврора
20 мг
Розувастатин – Rosuvastatin
Ferozsons Laboratories Ltd, P.O.
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 1300

ЭМД хөнгөлөх хэмжээ: 390

Даатгуулагч төлөх дүн: 910

Эмчийн ангилал:

C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Анхдагч цусны холестрол ихсэх өвчин (удамшлын IIа хэлбэрийн гетерозигот давамгайлсан цусны холестрол ихсэх өвчин) болон холимог хэлбэрийн цусны липидийн тэнцвэр алдагдах эмгэгтэй (IIb хэлбэр) хүмүүст хоолны дэглэм, нэмэлт бүтээгдэхүүн болон бусад эмийн бус эмчилгээний аргууд (ж.нь: дасгал хөдөлгөөн, жин хасах) үр дүнгүй байгаа тохиолдолд. 
  • Эмчилгээндээ нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа өвчтөнүүдийг ийлдэсний ТГ төвшин нэмэгдсэн бол (Фрекриксоны IVхэлбэр). 
  • Удамшлын гомозигот давамгайлсан цусны холестерол ихсэх өвчтэй хүмүүст нэмэлт бүтээгдэхүүн болон бусад липид бууруулах эмчилгээний (ж.нь: БНЛП аферез) аль аль зохимжгүй тохиолдолд. 
  • Идэвхтэй хэлбэрийн элэгний өвчлөлтэй өвчтөнүүдэд буюу шалтгаан тодорхойгүй ийлдэсний трансаминазуудын төвшин ихэссэн ба ийлдэсний трансаминазуудын төвшин хэвийн дээд (ХДХ) хязгаараасаа 3 дахин ихэссэн бол. 
  • Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай өвчтөнүүд (креатининий клиренс <30 мл/мин) 
  • Булчингийн эмгэгтэй өвчтөнүүд 
  • Циклоспорин хавсруулан хэрэглэж байгаа өвчтөнүүд 
  • Жирэмсэн болон хөхүүл, жирэмслэлтээс хамгаалах арга хэмжээ авалгүй жирэмсэн болсон байх магадлалтай эмэгтэйчүүд 

Булчингийн эмгэг / булчин задрах өвчний урьдал хүчин зүйлтэй өвчтөнүүдэд 40 мг тундаа эсрэг заалттай байдаг. Эдгээр урьдал хүчин зүйлст: 

  • Дунд хэлбэрийн бөөрний дутагдалтай (кв^йжийнмй- клиренс <60 мл/мин) 
  • Бамбай булчирхайн дутагдал 
  • Гэр бүлийн гишүүд болон удамдаа ямар нэгэн булчингийн эмгэгээр өвдөж байсан 
  • Өвчний түүхэндээ ГМГ-КоА редуктаза дарангуйлагчид болон фибрат хэрэглэж байх үед булчингийн эмгэг үүсч байсан асуумжтай 
  • Архи хэтрүүлэн хэрэглэдэг 
  • Цусны сийвэнгийн төвшин нэмэгдэх нөхцөл байдал үүссэн бол 
  • Ази өвчтөнүүд 
  • Фибратууд хавсруулан хэрэглэдэг. 

Ерөнхийдөө розувастатин нь зохимж сайтай. Иймд дунд зэргийн юмуу түр зуурын гаж нөлөө ихэвчлэн тохиолддог. Розувастатинтай холбоотой давтамж өндөртэй гаж нөлөөнд: 

Ерөнхий бие махбодын талаас 

Зүрх судасны тогтолцооны зүгээс 

Хоол боловсруулах тогтолцооны талаас 

  • Өтгөн хатах, ходоод гэдэсний үрэвсэл, бөөлжих, гэдэс дүүрэх, периодонтал буглаа болон ходоодны үрэвсэл. 

Дотоод шүүрлийн талаас 

Цус болон тунгалагийн тогтолцооны талаас 

  • Цус багадалт болон экхимоз. 

Бодисын солилцоо болон тэжээлийн эмгэгүүд 

  • Захын хаван 

Aраг яс булчингийн тогтолцооны талаас 

  • Үений үрэвсэл, үеэр өвдөх болон эмгэг хугарлууд. 

 Мэдрэлийн тогтолцооны талаас 

  • Толгой эргэх, нойргүйдэл, булчингийн тонус ихсэх, парестези, сэтгэл гутрал, айж түгших, толгой дүүрэх болон мэдрэлийн өвдөлт. 

Амьсгалын тогтолцооны талаас 

Арьс болон түүний дайвар эрхтний талаас 

  • Туурах болон загатнах. 

Үйлдэлийн механизм 

  • Розувастатин нь гидроксиметилглутарил-КоА редуктаза-г (ГМГ-КоА) сонгомлоор өрсөж дарангуйлах нөлөө үзүүлснээр холестролын урьдал нэгдэл болох З-гидрокси-Зметилглутарил коэнзим-А ферментийн төвшинг хязгаарлаж мевалонатад хувирах процессыг саатуулна. Розувастатин эхлээд элгэнд үйлдэлээ үзүүлж цаашид бай эрхтэний холестролыг бууруулдаг.
  • Розувастатин нь элэгний эсийн гадаргуу дээрх бага нягттай липопротейдийн (БНПЛ) рецепторын тоог нэмэгдүүлсэнээр БНЛП задрал болон эсрүү шимэгдэх процессыг хангаж элгэнд явагдах МБНЛП нийлэгжилтийг хориглосноор нийт МБНЛП болон БНЛП тоог багасгах нөлөө үзүүлдэг

Фармакокинетик 

  • Шимэгдэлт
    • Ууж хэрэглэсэн розувастатины ийлдсэн дэхь дээд концентраци ойролцоогоор 5 цагийн дараа бий болно. Цэвэр биохүрэхүй ойролцоогоор 20%.
  • Тархалт
    • Розувастатины ихэнх хэсэг нь анх элгийг дайрахдаа холестролын нийлэгжилт болон БНЛП-С-д нөлөөлж клиренс-д ордог. Розувастатины тархалтын эзэлхүүнд ойролцоогоор 134л. Розувастатины 90% нь ийлдэсний уурагтай холбогддог бөгөөд ихэнх хэсэг нь альбуминтай холбогддог.
  • Хувиралт
    • Розувастатин нь хувиралт багатай (ойролцоогоор 10%). Элэгний эсийн ашигласан in vitro судалгаагаар розувастатиннь цитохром Р450 ферментийн тогтолцоогоор муу хувирдаг болох нь тогтоогдсон. Уг эмийн хувиралтанд үндсэн изоэнзим нь СҮР2С9 бөгөөд 2С12, ЗА4 болон 2D6 баra зэрэг оролцож байсан. Үндсэн метаболит нь N- десметил болон лакгон гэх өөр өөр метаболит үүсгэдэг. Метаболит N- десметил нь розувастатин ойролцоогоор 50% бага идэвхи үзүүлдэг бол лактон нь эмнэл зүйн хувьд идэвхгүй метаболит байдаг. Розувастатины 90% дээш хувь ГМГ-КоА редуктаза дарангуйлах идэвхитэй.
  • Ялгаралт
    • Розувастатины хэрэглэсэн тунгийн ойролцоогоор 90% нь өтгөнтэй хувираагүй хэлбэрээрээ ялгардаг (ХБЗ-аас шимэгдсэн болон шимэгдээгүй идэвхитэй хэлбэрээрээ) ба зарим хэсэг нь шээстэй хамт ялгардаг. Ойролцоогоор 5% нь хувираагүй хэлбэрээрээ шээстэй хамт ялгардаг. Ийлдэсний хагас задралын хугацаа 19 цаг. Хэрэв өндөр тунгаар хэрэглэх юм бол хагас задралын хугацаа нэмэгдэхгүй. Ийлдэсний клиренсийн геометр дундаж ойролцоогоор 50 литр/цаг (вариацийн коэффициент 21.7%). Бусад ГМГ-КоА редуктаза хориглогчуудтай адил розувастатин нь элэгний эсийн мембраны органик анион зөөгдөх хэсгээр (ОАТР-С) нэвтэрч ордог. Уг зөөгдөлт нь розувастатины элэгний элимнацид маш чухал юм. 

Циклоспорин

  • Зүрх шилжүүлэн суулгасан өвчтөнүүдэд розувастатиныг 10 мг тунгаар циклоспоринтой хавсруулан хэрэглэхэд розувастатины дундаж Сmах болон дундаж AUC нь эрүүл сайн дурын хүмүүстэй харьцуулахад 11 дахин болон 7 дахин тус тус нэмэгдэж байсан. Розувастатин хэрэглэж байгаа өвчтөнүүдэд циклоспорин хавсруулан хэрэглэх үеийн тунгийн өсөлт нь хориглох заалттай болгож байгаа юм. 

Варфарин

  • Розувастатин хэрэглэж байгаа өвчтөнүүдэд варфарин эмчилгээг хавсруулан хэрэглэсний үр дүнд Олон улсын хэвийн харьцаа (ОУХХ) нэмэгдэж байсан (суурь үзүүлэлт 2-3, харин >4) нь эмнэл зүйн ач холбогдолтой байсан. Иймд цусны бүлэгнэлтийн эсрэг кумарин болон розувастатин хавсруулан хэрэглэж байгаа өвчтөнүүдэд розувастатин эмчилгээ эхлэхийн өмнө ОУХХ тодорхойлох хэрэгтэй. 

Гемфиброзил

  • Розувастатиныг нэг удаагийн тунгаар эрүүл сайн дурынханд гемфиброзилтой(600 мг тунгаар өдөрт 2 удаа) хавсруулан хэрэглэсний үр дүнд розувастатины дундаж Сmах болон дундаж AUC 2.2 болон 1.9 дахин тус тус нэмэгдэж байсан. 

Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмүүд

  • Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмүүдийг розувастатинтай хавсруулан хэрэглэсний үр дүнд ийлдсэнд этинилэстрадиол болон норгестрелийн концентраци 26% болон 34% тус тус нэмэгдэж байсан. 

Дотоод шүүрлийи үйл ажиллагаа

  • Эмнэл зүйн судалгаагаар розувастатин нь ийлдэсний үндсэн кортизолын концентраци болон бөөрний дээд булчирхайн нөөцийг багасгаж бууруулаагүй боловч ГМГ-КоА редуктаза дарангуйлагчид ба бусад липидийн төвшинг бууруулах эмүүд болох кетоконазол, спринолактон, циметидинтэй хавсруулан хэрэглэхэд дотоод стеройд гормонууд идэвхжил болон тэдгээрийн төвшинг бууруулж болзошгүй тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. 

Тунг хэтрүүлбэл

  • Тунг хэтрүүлсэн тохиолдолд ямар нэгэн өвөрмөц эмчилгээ байдаггүй. Тун хэтэрсэн тохиолдолд өвчтөнүүдэд шинж тэмдгийн эмчилгээ болон шаардлагатай бол дэмжих арга хэмжээ авна. Розувастатины клиренсэд гемодиалез хийх нь ач холбогдолгүй. 

АНХААРУУЛГA 

Элэгний фермент 

  • ГМГ-КоА редуктаза-г хориглогчид нь бусад липид бууруулах эмчилгээний нэгэн адил элэгний үйл ажиллагааны биохимийн үзүүлэлтүүдийн хэвийн байдлыг алдагдуулдаг.
  • Иймд элэгний үйл ажиллагааг шинжлэхдээ эмчилгээ хийхийн өмнө ба эмчилгээ эхэлсэний дараах 12 долоо хоногоос хийж, цаашид эмийн тунг буурах хүртэл, эсвэл тодорхой давтамжтай тогтмол (ж.нь: хагас жил) хийж байхыг зөвлөмж болгосон. Розувастатин эмчилгээний эхний 3 сараас эхлэн ерөнхий элэгний ферментийн өөрчлөлт гарч эхэлдэг. Иймд өвчтөнүүдийн трансаминазын төвшин ихэссэн өөрчлөлтийг эргээд хэвийн болох хүртэл хянаж байх хэрэгтэй. Хэрэв элэгний АЛАТ болон АСАТ-ын төвшин хэвийн дээд хязгаараасаа >3 дахин бол розувастатины тунг багасгах ба эмчилгээнээс хасахыг зөвлөмж болгодог. 

Булчингийн эмгэг / булчин задрах эмгэг 

  • Ховор тохиолдолд розувастатин болон бусад бүлгийн эмүүдээр эмчилгээ хийж байх явцад хоёрдогч бөөрний хурц дутагдалтай өвчтөнүүдийн шээсэнд миоглобин гарч булчин задрах эмгэг үүсч байсан. 

Эцэст нь

  • Розувастатины жорыг бичихдээ булчингийн эмгэг үүсэх урьдал хүчин зүйлстэй өвчтөнүүд болох бөөрний дутагдалтай, ахимаг настай, бамбай булчирхайн дутагдалын эмчилгээ хангалтгүй байгаа өвчтөнүүдэд болгоомжтой хандах хэрэгтэй. 
  • Өвчтөнүүдэд булчингаар өвдөх, эмзэглэх, бие сулрах болон ялангуяа тайван бус болох ба халуурах зэрэг шинж тэмдэг хавсарвал эргээд мэдээллэхийг зөвлөх хэрэгтэй. Хэрэв КК төвшин нэмэгдсэн буюу булчингийн эмгэг оношлогдсон ба сэжиглэгдсэн бол розувастатин эмчилгээг зогсооно. 
  • Розувастатиныг 40 мг тунгаар зөвхөн 20 мг өдөрт нэг удаа хэрэглэж байх тундаа БНЛП-С-г эмчилгээний зорилгодоо хүртэл бууруулж чадахгүй байгаа тохиолдолд л хэрэглэнэ. 
  • Розувастатин эмчилгээ хийх нь булчингийн эмгэг үүсгэх эрсдэлтэй байдаг бөгөөд бусад липид бууруулах эмчилгээ болон циклоспорин хэрэглэж байгаа өвчтөнүүдэд уг эрсдэл нэмэгддэг байна. Цаашид липидийн төвшинд нөлөөлөх ашигтай үйлдэлийг харгалзан розувастатиныг фибратууд болон ниацинтай хавсруулан хэрэглэх бөгөөд уг хослолоор хэрэглэхэд гарч болзошгүй эрсдэлийг тооцож байж болгоомжтой хэрэглэнэ. Розувастатиныг гемифиброзилтой хавсруулан хэрэглэхээс ерөнхийдөө зайлсхийх хэрэгтэй. 
  • Розувастатин эмчилгээ хийлгэж байх үед булчингийн эмгэг үүсэх эрсдэлтэй байдаг ба розувастатин концентраци ихсэх тусам эрсдэл үүсэх нөхцөл байдал нэмэгддэг. 
  • Розувастатин эмчилгээг хурц, хүнд хэлбэрийн булчингийн эмгэгтэй байж болзошгүй өвчтөнүүд болон бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд хоёрдогчоор булчин задрах эмгэг бий болох урьдал хүчин зүйл (ж.нь: үжил, даралт багасдаг, томоохон хагалгаа хийлгэсэн, усгүйжилттэй, хүнд хэлбэрийн бодисын солилцоо, дотоод шүүрэл болон эрдэсийн солилцооны эмгэг, хяналтгүй саажилт) болдог тул эдгээр өвчтөнүүдэд өгөхгүй байх хэрэгтэй. 

БОЛГООМЖЛОЛ 

  • Розувастатины эмчилгээний журмыг боловсруулахын өмнө тохиромжтой нэмэлт тэжээл болон дасгал хөдөлгөөн хийлгэх, илүүдэл жинтэй өвчтөнүүдэд жин хасах ба үндсэн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх эмчилгээ хийж ихэссэн цусны холестеролын төвшинг хянах оролдлого хийнэ. 

Өвчтөнүүдэд зориулсан мэдээлэл 

  • Өвчтөнүүдэд булчингаар өвдөх, эмзэглэх, бие сулрах болон ялангуяа тайван бус болох ба халуурах зэрэг шинж тэмдэг хавсарвал эргээд мэдээллэхийг зөвлөх хэрэгтэй.
  • Розувастатиныг хөнгөн цагаан болон магнийн гидроксид агуулсан антацидуудтай хавсруулан хэрэглэж байгаа тохиолдолд антацидыг розувастатин хэрэглэснээс хойш багадаа 2 цагийн дараа хэрэглэх хэрэгтэй. 

Жирэмсний категорчлол X 

  • Розувастатин нь жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд хориглох заалттай. 

Хүүхдэд хэрэглэх 

  • Өвчтэй хүүхдэд хэрэглэх үеийн аюулгүй байдал болон эмчилгээний ашигтай нөлөөг тодорхойлоогүй. Розувастатиныг удамшлын гомозигот давамгүй цусны холестерол ихэссэн өвчтэй 8 найстай хүүхдийн эмчилгээнд хэрэглэж байсан. Иймээс 8 доош настай хүүхдэд хэрэглэж байсан мэдээлэл байхгүй. 

Өндөр настанд хэрэглэх 

  • 65 дээш болон доош настай өвчтөнүүдэд илрэх гаж нөлөөний давтамж ерөнхийдөө адилхан байсан. 
  • Өндөр настай хүмүүст (>65 настай) хэрэглэсэн розувастатины ашигтай үр нөлөөг өндөр настай бус хүмүүсийн ашигтай үр нөлөөтэй харьцуулан хянаж үзсэн. 
  • >70 настай өвчтөнүүдэд розувастатиныг 5 мг тунгаар эмчилгээг эхэлнэ. Бусад тунгийн зохицуулалт шаардлагагүй. 

Найрлага

  • Хальсан бүрхүүлтэй шахмалд агуулагдах найрлага: 5 мг, 10 мг ба 20 мг розувастатинкальци тус тус агуулна. 

Ерөнхий шинж

  • AURORA нь липид-бууруулах үйлдэлтэй нийлэг бэлдмэл.
  • AURORA-ын шахмалыг ууж хэрэглэх зориулалттай. 

Хадгалалт

  • 20-25°С-д хуурай, харанхуй газар хадгална.
  • Хүүхэд хүрэхээргүй газар хадгална. 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.