Азитро-Денк 500 (Azithro-Denk 500)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Азитромицин нь макролидын бүлгийн антибиотикуудын нэг юм. Үүнийг дараах зарим бактери болон бусад бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Цээж, хоолой, эсвэл хамрын халдварууд (жишээлбэл гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолой өвдөх [залгиурын үрэвсэл], болон синусит)
- Чихний халдварууд
- Арьс ба зөөлөн эдийн халдварууд (жишээлбэл буглаа эсвэл хатиг)
- Хламид (Chlamydia trachomatis), гонококк (Neisseria gonorrhoeae) зэрэг бичил биетнээр үүсгэгдсэн бэлгийн замын өвчнүүд
Антибиотикуудыг хэрэглэх үедээ бактерийн эсрэг бодисуудыг зохистой хэрэглэх талаарх албан ёсны/орон нутгийн удирдамжийг баримталж хэрэглэх ёстой.
Эсрэг заалт
- Хэрэв азитромицин, эритромицин эсвэл кетолид болон макролидын бүлэгт хамаарагдах ямар нэг антибиотикт харшилтай бол
- Хэрэв энэхүү эмийн дараах найрлага дах ямар нэг бодист харшилтай бол
- Шахмалын цөм: Кальцийн гидроген фосфат, бичил талст целлулоз, гипролоз, натрийн додецил сульфат, натрийн карбоксиметилын цардуул (А хэлбэр), натрийн стеарилын фумарат.
- Шахмалын бүрхүүл: Гипромеллоз, макрогол 6000, тальк, титанийн диоксид.