Барбитал 5мг (Barbital 5mg)
Хэрэглэх заалт
- Эпилепси
- Нойргүйдэл
- Мэдрэлийн хөөрөл
- Хорей
- Цусны даралт ихсэх өвчин
- Зүрхний бах
- Мигрень
- Гипертиреоз
- Цусан дахь билирубиний хэмжээ ихсэх үед/урьдчилан сэргийлэх ба эмчлэх/
- Айдас түгшүүрийг багасгах зэрэг өвчнүүдэд хэрэглэхээс гадна ходоод гэдэсний гөлгөр булчингийн агчлын үед гуа хатан
- Папаверин болон бусад агчил тавиулах эмүүдийн хамт хэрэглэнэ
Эсрэг заалт
- Бэлдмэлд агуулагдах бодисуудад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно. Цус багадалт, чихрийн шижин, элэгний ком, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдсан, сэтгэл гутрал, хэт хөдөлгөөнтөх, тиреотоксикоз өвчний үед болон бронхоспазм, астмын шинж тэмдэгтэй, хурц болон архаг өвдөлттэй, бөөрний дутагдалтай, эмийн хамааралтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Хөхүүл болон жирэмсэн үе, амьсгал дарангуйлагдсан өвчтөн, порфири өвчний үед хэрэглэхгүй.