Бидоп (Bidop)
Хэрэглэх заалт
- Цусны даралт ихсэх эмгэг
- Зүрхний ишемийн эмгэг
- тогтвортой хэлбэрийн зүрхний бахын хөдлөлтөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Зүрхний архаг дутагдал (ЗАД)
Эсрэг заалт
- Бисопролол болон бусад бета-адреноблокаторт хэт мэдрэг
- шок, ялангуяа зүрхний, коллапс
- уушгины хаван, зүрхний хурц дутагдал, зүрхний архаг дутагдлын ээнэгшлээ үед, инотроп эмчилгээ шаардлагатай байгаа үед
- AV хоригийн II-III зэргийн үед зүрхний цахилгаан идэвхжүүлэгч шаардлагагүй тохиолдолд, синатриал хориг, синусын зангилааны сулралын хам шинж, илэрхий брадикарди – ЗЦТ минутанд 60 удаа, зүрхний дутагдлын шинж тэмдэггүй кардиомегали, илэрхий цусны даралт буурах (ялангуяа, инфаркт миокардын үед систолийн даралт 100 мм.муб)
- асуумжинд гуурсан хоолойн багтрааны хүнд хэлбэр ба уушгины архаг бөглөрөлт эмгэгтэй өвчтөнд
- захын цусны эргэлтийн сүүлийн үе шат, Рейногийн хам шинж
- феохромоцитом (альфа-адреноблокатортой хамт хэрэглээгүй тохиолдолд), метаболический ацидоз, аюулгүй болон үр дүн нь тогтоогоогүй учир 18-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй, лактозид тохирдоггүй ба лактозын дутагдалтай эсвэл глюкоз-галактозын мальабсорбцитай үед хэрэглэхгүй (найрлаганд нь лактозыг агуулна).