Нэвтрэх
  • Кадитор 20мг (Caditor 20mg)

    20 мг
    Cadila Pharmaceuticals
    Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
    Үндсэн үнэ: 750 төг
    ЭМД хөнгөлөлт: 225 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 525 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт
    • Гиперхолестеринеми (цусанд холестерины хэмжээ ихсэх эмгэг) 
      • Aторвастатиныг насанд хүрэгчдэд:  сийвэн дэх нийт холестерин (нийт -Х), бага нягтралтай липопротеид (БНЛП-Х), В-аполипопротеин ба триглицеридуудын хэмжээг бууруулах зорилгоор, хоол хүнсний зохицуулга дээр нэмж  хэрэглэдэг бөгөөд мөн 10 ба түүнээс дээш насны холестерин ихдэх ((гетерозигот байдлаар удам дамждаг, холестерин анхдагчаар ихэсдэг эмгэгтэй эсвэл хавсарсан (Фредриксоны ангиллаар IIa ба IIb) хэлбэрийн) эмгэгтэй, хоол хүнсний зохицуулга болоод эмийн бус бусад эмчилгээнд үр дүн муутай байгаа хүүхэд, өсвөр насныханд дээрх зорилгоор хэрэглэнэ. 
      • Aторвастатиныг мөн насанд хүрэгчдийн дотор  тохиолддог, гомозигот байдлаар  удамшдаг холестерин ихдэх эмгэгийн үед, бусад бүлгийн липид бууруулах эм хэрэглээд  үр дүнгүй байгаа тохиолдолд  хоол хүнсний зохицуулгын хамт сийвэн дэх холестрин (нийт -Х), бага нягтралтай липопротеид (БНЛП-Х) бууруулах зорилгоор хэрэглэнэ. 
    • Зүрх судасны өвчнөөс сэргийлэх 
      • Зүрх судасны  өвчнөөр өвдөх болон хүндрэх өндөр эрсдэл бүхий насанд хүрсэн өвчтөнүүдэд хүндрэлээс сэргийлэх, энэ байдалд хүргэж болох бусад хүчин зүйлүүдийг багасгах  зорилгоор хэрэглэнэ. 
    Эсрэг заалт
    • Уг бэлдмэлийн идэвхитэй үйлчлэх бодис, эсвэл туслах бодисуудын аль нэгэнд хэт мэдрэг бол: 
    • Элэгний, идэвхтэй шатандаа явагдаж буй өвчлөлийн үе болон “элэгний” трансаминазуудын идэвхи өөр шалтгаангүйгээр (3 ба түүнээс илүү хэмжээгээр) өндөрших үед, 
    • Жирэмсэн эсвэл хөхүүл эх, жирэмслэлтээс хамгаалах ямар нэг арга хэрэглэхгүй байгаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл