Карведи-Денк 25 (Carvedi-Denk 25)
Хэрэглэх заалт
- Карведи-Денк 25 ньбета рецепторт хориг үүсгэдэг эмийн бүлэгт хамаарагддаг бэлдмэл (зүрхний цохилтын тоо ихсэх болон цусны даралт ихсэлтийг эмчлэхэд зориулсан бэлдмэл).
- Карведи-Денк 25-г зүрхний болон цусны эргэлтийн эмгэгийн үед хэрэглэнэ.
Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Артерийн гипертензи(органик шалтгаангүй)
- Зүрхний архаг тогтвортой бах (хэрэв шинж тэмдэг нь 1 сарын турш өөрчлөгдөөгүй бол)
- Цус хомсролын ба цус хомсролын бус гаралтай (цусны эргэлтийн алдагдалтай хамааралтай болон хамааралгүй)зүрхний тогтвортой архаг дутагдлын бүх зэргийн үед хэрэглэнэ. Шээс хөөх эм ба АХФ-ийг саатуулагч бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болох бөгөөд шаардлагатай үед хуруувчин цэцгийн бэлдмэлтэй (зүрх ба судасны системд нөлөөлдөг эм) хамт хэрэглэнэ.
Эсрэг заалт
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
- Үйлчлэгч бодис болох карведилол ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Хүнд явцтайзүрхний үйл ажиллагааны алдагдал(зүрхний гаралтай шок)
- Давшингуй явцтай зүрхний дутагдал (ээнэгшилгүй зүрхний үйл ажиллагааны дутагдал)
- Уушгины артерийн цочмог эмболи
- Титэм судасны агчлын шалтгаантай Принцметалын зүрхний бах зэрэг цээж бачуурлын ховор хэлбэр
- Ялангуяа цусны даралт бага тохиолдол (систолын даралт 90мм.муб-с бага)
- Судасны цохилт маш удаан эсвэл зүрхний цохилтын тоо цөөн бол: Хэрэв зүрхний дутагдлын эмчилгээнд Карведи-Денк хэрэглэж байгаа бол тайван үеийн зүрхний цохилтын тоог доод тал нь 1 минутанд 65 байлгана.
- Эмчлэгдээгүй зүрхний дутагдал, зүрхний сэрэл дамжуулалтын эмгэгийн тодорхой хэлбэр [АV зангилааны 2 ба 3-р зэрэг, синусын зангилааны хамшинж, синоатриал зангилааны хориг (зүрхний зохиомол удирдлага хийлгээгүй) гэх мэт]
- Амьсгалын замын эмгэгтэй холбоотой зүрхний дутагдал (уушгин зүрх)
- Гуурсан хоолойн багтраа болон амьсгалын замын дамжуулалтын агчил төст нарийсах хандлагатай амьсгалын замын бусад эмгэг (уушгины архаг бөглөрөлтөт өвчин гэх мэт)
- Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа хэт идэвхжсэн бол (феохромоцитома) бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
- Элэгний хүнд явцтай эмгэг
- Бие махбодийн хүчил-суурийн тэнцвэрийн хүнд хэлбэрийн алдагдал (бодисын солилцооны хүчилшил)
- МАО В-г саатуулагчаас өөр сэтгэл уналын эсрэг зарим эмтэй хамт хэрэглэх
- Зүрхний эмгэг болон цусны даралт ихсэх эмгэгийг эмчлэх эмийн бэлдмэлийг(верапамил, дилтиазем) тарьж хэрэглэж байгаа бол.
- Хөхүүл үе
Дараах тохиолдолд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэв таньд дараах эмгэг болон байдал байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
- Зүрхний дутагдал
- Бөөрний үйл ажиллагааны алдагдал
- Зүрхний булчингийн цочмог шигдээс ба түүнээс шалтгаалсан зүрхний дутагдал
- Уушгины архаг бөглөрөлтөт өвчин- бэлдмэлийг тохируулж болно
- Чихрийн шижин – бэлдмэлийг тохируулж болох бөгөөд цусны сахар багасалтын шинж тэмдгийг далдалж болно
- Мөчдийн цусны эргэлт муудах (хөл гарын хуруу хөрөх)
- Рейногийн хамшинж (хөл гарын хуруу эхлээд хөхрөх, дараа нь цайрах, эцэст нь улайж өнгө нь хувирах ба өвдөх)
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт идэвхжих (гипертиреодизм ба бамбайн хордлого)
- Том хэмжээний мэс засал болон мэдээгүйжүүлэлтийн яг өмнө
- Босох эсвэл суугаад босоход цусны даралт багасаж улмаар толгой эргэх ба муужрах (ортостатик гипотензи)
- Хөнгөн явцтай зүрхний хориг (1-р зэрэг)
- Зүрхний үрэвсэлт өвчин
- Зүрхний хавхлагатай холбоотой эмгэг
- Гол судасны(аорт) нарийсал
- Бусад өвчний улмаас үүссэн цусны даралт ихсэх эмгэг (хоёрдогч гипертензи)
- Өмнө нь хүнд явцтай харшлын урвалилэрч байсан өгүүлэмжтэй эсвэл тодорхой харшил үүсгэгчийн эсрэг мэдрэггүйжүүлэх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
- Хайрст үлд- өвчний шинж тэмдэг дордож болно
- Дилтиазем, верапамил болон зүрхний хэмнэлийг хянадаг бусад бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөн (“эмийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз)
- Феохромоцитома (цусны даралтыг огцом ихэсгэдэг нэгэн төрлийн хавдар)
- Харааны линз зүүдэг бол (бэлдмэл нулимсны урсгалыг багасгаж нүдийг хуурайшуулна)
Карведилол-Денк 25 бэлдмэлийн эмчилгээг гэнэт зогсоож болохгүй. Хэрэв зүрхний титэм судасны эмгэгтэй бол энэ нь маш чухал юм.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ (18-с доош насныхан)
- Карведи-Денк 25 бэлдмэлийг хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэхгүй. Хүүхэд ба өсвөр насныханд бэлдмэлийн эмчилгээний ашигтай үр нөлөө болон аюулгүй байдлын судалгаа хангалттай хийгдээгүй.
Настангуудын хэрэглээ (70-с дээш насныхан)
- Настангууд карведилолд илүү мэдрэг хариу урвал өгч болох тул илүү нарийн хянах хэрэгтэй. Бусад бета блокатортай адил ялангуяа титэм судасны цусны эргэлтийн эмгэг өөрчлөлттэй өвчтөнд карведилолыг аажмаар зогсооно.
Сэргээшийн шинжилгээтэй холбоотой алдаатай үр дагавар
- Карведи-Денк 25-г хэрэглэж байгаа үедсэргээшийншинжилгээний дүн эерэг гарна.