Цефат (Cefat)
- A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
ЦЕФАТ® бэлдмэлийг бичил биетэн, грам эерэг нян, анаэроб нян, олон тооны грам сөрөг нянгууд Escherichia coli, Proteus mirabilis, Klebsiella үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын замын халдварууд: тонзилит, фарингит, хатгалгаа, бронхит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, уушигны буглаа, эмпием, синусит, дунд чихний үрэвсэл
- Арьс, зөөлөн эдийн халдварууд: лимфаденит, буглаа, целлюлит, шархлаа, хөхний үрэвсэл, мундас, ёлом
- Шээс бэлгийн замын халдварууд: пиелонефрит, цистит, аднексит, эндометрит
- Бусад халдварууд: остеомиелит, артрит, цусан үжил, хэвлийн гялтан хальсны үрэвсэл, төрсний дараах үжилт халдваруудад хэрэглэнэ.
Heamоphilus influenza-р үүсгэгдсэн дунд чихний халдварын эмчилгээнд хэрэглэхгүй.
Эсрэг заалт
- Цефалоспоринд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.