Дэд гарчиг
ЦефоКейр (TsefoKeir)
Huazhong Pharmaceutical Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
- Олон улсын нэршил
- Цефотаксим (Cefotaxime)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
1 г, 2 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Цефотаксимыг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн доор дурдсан хүнд хэлбэрийн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Амьсгалын доод замын халдварууд, цочмог архаг уушгины үрэвсэл, бронхэктаз, уушгины буглаа, цээжний хөндийн мэс заслын дараах халдвар
- Эмэгтэйчүүдийн болон шээсний замын халдварууд: цочмог архаг пиелонефрит, цистит, шинж тэмдэггүй бактериури, пенициллинд тэсвэртэй заг хүйтэн.
- Эх барих эмэгтэйчүүдийн халдвар: Бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн халдвар үрэвслүүд, үтрээний үрэвсэл. Цефотаксим болон цефалоспоринуудад идэвхгүй Chlamydia trachomatis.
- Зөөлөн эдийн халдварууд: Целлюлит, перитонит, шархны халдвар
- Bacteremia/Septicemia
- Арьс, салстын халдваруудын үед
- Яс ба үе мөчний халдварууд: Остеомиелит, үений үрэвслүүд
- Менингит, вентрикулит зэрэг төв мэдрэлийн системийн халдварууд
- Грамм эерэг буюу грамм сөрөг бактериар үүсгэгдсэн сепсисийн үед буюу бусад ноцтой халдвартай үед үүсгэгч бичил биетэн тодорхойгүй нөхцөлд цефотаксимыг аминогликозидын бүлгийн антибиотиктой хавсруулан хэрэглэдэг.
- Цефотаксимд мэдрэг эсэхийг бактериологийн шинжилгээгээр тодорхойлсны дараа хэрэглэх нь зүйтэй. Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний үр дүн гарахаас өмнө түүнийг эмчилгээнд хэрэглэж болох ба шинжилгээний үр дүн гарсны дараа шаардлагатай бол тохирох антибиотикийг сонгон хэрэглэнэ.
- Тухайн тохиолдолд сонгогдсон 2 антибиотикийг халдварын хүнд хөнгөн болон өвчтөний биеийн байдлаас хамааран тунг тохируулан хэрэглэнэ.
- Цефотаксим болон цефалоспорины бүлгийн антибиотикт харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
- 30 сараас доош насны хүүхдэд лидокайнаар найруулж булчинд тарьж хэрэглэхгүй. Зүрхний дутагдалтай өвчтөн, хүнд хэлбэрийн зүрхний хоригтой өвчтөн, лидокайнд харшилтай өвчтөнд лидокайнаар найруулж булчинд тарьж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.