Цетирицин (Cetirizine)
Хэрэглэх заалт
- Улирлын харшлын ринит: Цетризиныг 2-с дээш насны хүүхэд, насанд хүрэгчидэд харшил үүсгэгч цэцгийн тоос, хатсан өвс, модны үрнээс шалтгаалсан улиралын ринит түүний шинж тэмдэгийг бууруулахын тулд хэрэглэнэ. Найтаах, хамар, нүд загатнах, урагдах, нус гоожих, нүд улайх шинж тэмдэгийн үр дүнтэй эмчилгээнд хэрэглэнэ.
- Байнгын харшлын ринит: 6-с дээш сартай хүүхэд, насанд хүрэгчидэд тоосны хачиг, мал амьтны үс ноос, хөгцөөс шалтгаалсан байнгын харшлын шинж тэмдэгийн үр дүнтэй эмчилгээнд хэрэглэнэ. Найтаах, нус гоожих, салс урсах, хамар, нүд загатнах, урагдах зэрэг шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Архаг чонон хөрвөс: 6-с дээш сартай хүүхэд, насанд хүрэгчидийн шалтгаан тодорхойгүй архаг арьсны чонон хөрвөсийн эмчилгээнд цетризин хэрэглэнэ. Ингэснээр загатнааг бууруулан, хугацааг богиносгон, хүндрэлийг багасгана.
Эсрэг заалт
- Цетризиныг найрлага дах нэгдэлд болон гидроксизинд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно.