Дэд гарчиг
Цифос – Getwell Pharma India Pvt.Ltd (Tsifos)
Getwell Pharma India Pvt.Ltd
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Циклофосфамид (Cyclophosphamide)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
1 г · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Хорт хавдарууд
- CYPHOS™ нь түүнд мэдрэг хорт хавдрыг эмчлэхэд үр нөлөөтэй эм бөгөөд бусад хавдрын эсрэг эмүүдтэй нэгэн зэрэг юмуу, эсвэл дараалуулан хэрэглэж болно. Дараах хорт хавдарууд нь CYPHOS™ -ны эмчилгээнд мэдрэмтгий:
- Лимфома хорт хавдар (Энн Арборын ангиллын III & IV шат), Ходжкины өвчин, лимфоцитийн лимфома (зангилаат буюу нэвчмэл), холимог эсийн лимфома, гистоцитын лимфома, Буркиттын лимфома
- Олон голомтот миелома
- Лейкоз: Архаг лимфолейкоз, архаг мөхлөгт эсийн лейкоз, хурц миелобласт, моноцит эсийн лейкоз, хүүхдийн цочмог лимфобласт (үүдэл эс) лейкоз
- Мөөгөнцөрт микоз – арьсны Т эсийн лимфомын хамгийн өргөн тархсан хэлбэр
- Нейробластома (тархмал)
- Өндгөвчний аденокарцинома
- Ретинобластома
- Хөхний карцинома хорт хавдар
- Хорт хавдрын бус өвчнүүд
- CYPHOS™ нь хүүхдийн бөөрний синдром нь “хамгийн бага өөрчлөлттэй” гэдэг нь биопсийгээр батлагдсан тохиолдлыг анхааралтай сонгон эмчилсэн үед үр нөлөөтэй нь харагдсан ба гэхдээ гол эмчилгээ болгон хэрэглэдэггүй. Циклофосфамид нь адренокортикостероидын эмчилгээнд үр дүнгүй байсан хүүхдийн өвчнийг намдаах ба мөн адренокортикостероидын эмчилгээ тэсвэрлэшгүй гаж нөлөө өгсөн үед өгнө. Циклофосфамидыг том хүний бөөрний синдром болон бусад бөөрний өвчинд хэрэглэх заалт байхгүй.
- Циклофосфамидыг ясны чөмөгний үйл ажиллагаа нь дарангуйлагдсан, мөн энэ бэлдмэлд хэт мэдрэг болох нь өмнө нь мэдэгдэж байсан өвчтөнд үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй.
- СӨРӨГ УРВАЛУУД
- Циклофосфамидыг хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсэх гаж нөлөөг тохиолдлын бууралтын дарааллаар жагсаасан ба биеийн өртөгдсөн систем, сөрөг урвалын хэлбэр дээр үндэслэн гаргасан.
- Хоол боловсруулах систем: Циклофосфамидээр эмчлэх үед дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг нийтлэг тохиолдоно. Хоолонд дургүй болох, хэвлийгээр бага зэрэг эвгүй оргих, өвдөх, суулгалт зэрэг илэрч болно. Эмчилгээний явцад цусархаг колит, амны салстын шархлаа болон шарлах зэрэг шинж тэмдэг тусгайлан бүртгэгдэж байсан. Эдгээр сөрөг урвалууд нь Циклофосфамидын эмчилгээг зогсоомогц ерөнхийдөө намддаг.
- Арьс: Үс халцрах нь Циклофосфамидын эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд түгээмэл тохиолддог. Гэхдээ эмчилгээ дууссаны дараа үс эргэн ургах ба тэр ч байтугай эмийг үргэлжлүүлэн хэрэглэхэд ургах боловч өнгө болон үсний биет шинж өөрчлөгдсөн байдаг. Циклофосфамидыг ууж байгаа өвчтний арьсанд тууралт гарах тохиолдол бий. Мөн арьс нөсөөжих, хумсны өнгө өөрчлөгдөх шинжүүдийг мэдээлж байсан. Маркетингийн дараах судалгаагаар Стивенса-Джонсоны хам шинж, эпидермийн үхжил ховор тохиолдолуудыг сануулж байсан.
- Цус төлжүүлэх систем: Циклофосфамидын эмчилгээний үед өвчтөний цагаан эс багасах нь эмийн тунтай холбоотой ба үүнийг тунгийн заавар болгон ашиглаж болно. Цагаан эс 2000 эс/мм3 –ээс доош болтол багасах нь эмийн эхний тунг авсан өвчтөнд нийтлэг тохиолдох ба барих тунг багаар хэрэглэж байгаа өвчтөнд харьцангуй бага тохиолдоно. Нейтрофиль эсийн багасалтын зэрэг нь ялангуяа маш чухал, яагаад гэвэл энэ нь халдварт өвчинд тэсвэрлэх чанар буурсантай холбоотой байдаг. Нейтрофиль эс багассан өвчтөнд тодорхой халдваргүйгээр халуурах шинж ажиглагдсан. Мөн Циклофосфамидийн эмчилгээ авч байсан өвчтөнүүдэд тромбоцит эс багасах, цус багадалт зэрэг шинжүүд тохиолдлоор бүртгэгдэж байсан байна. Цус төлжилтийн эдгээр нөлөө нь эмийн тунг багасгах юмуу, эмчилгээг засварлахад багасаж арилна. Цагаан эсийн багасалт эмчилгээг зогсоосноос хойш 7-10 хоногт эргээд хэвийн болж эхэлдэг.
- Шээс ялгаруулах систем: Шээс дамжуулах сувгийн цусархаг үрэвсэл, бөөрний сувгийн үхжил зэрэг нь Циклофосфамидээр эмчлэгдэж байсан өвчтөнүүдэд тохиолдож байсныг тэмдэглэсэн байна. Эдгээр эмгэг процессууд нь эмчилгээг зогсоосноор ихэвчлэн эргэж хэвийн болдог.
- Амьсгалын систем: Циклофосфамидыг удаан хугацаанд өндөр тунгаар авч байсан өвчтөнд уушигны завсрын эдийн фиброзын тохиолдлыг мэдээлсэн байна, харин уушигны завсрын эдийн пневмонит нь маркетингийн дараах судалгаагаар илэрснийг мэдээлж байсан.
- Бусад урвалд анафилаксийн урвал орох бөгөөд үүний улмаас үхэлд хүрч байсан. Бусад алкилатын бэлдмэлүүдтэй хэрэглэж байх үед хөндлөн мэдрэг шинж ажиглагдсан. Циклофосфамидыг хэрэглэсэнтэй холбоотойгоор шээс хорих дааврын зохисгүй ялгаралтын хам шинжийн тохиолдлыг мэдээлж байсан. Тайван бус болох, бие сульдах шинжүүдийг маркетингийн дараах судалгаагаар мэдээлж байсан.
Хэрэглэх арга ба тун
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Нейробластома (Neuroblastoma)
Нейробластома нь симпатик мэдрэлийн тогтолцооны хорт хавдар бөгөөд мэдрэлийн хавтангийн эсүүдээс (neural crest cells) үүсдэг. Энэ нь хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог гавлын гаднах хатуу хавдар бөгөөд нярайд тохиолддог хамгийн түгээмэл хорт хавдар юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …