Дэд гарчиг
Цилапенем (Cilapenem)
Belmedpreparaty RUE
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
- Олон улсын нэршил
- Имипенем + циластатин (Imipenem + cilastatin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
500 мг + 500 мг · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- ЭМЧИЛГЭЭ
- Имипенем, Циластатин эмгэг төрүүлэгчийн эсрэг өргөн хүрээний идэвх үзүүлэх тул аэроб/анаэроб олон микробын хавсарсан халдваруудын эмчилгээнд түүнчлэн халдвар үүсгэгч организмыг тодорхойлохоос өмнөх эмчилгээнд хэрэглэнэ. Имипенем, Циластатинд мэдрэг организмуудаас үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ:
- Хэвлийн хөндийн халдварууд
- Амьсгалын доод замын халдварууд
- Эмэгтэйчүүдийн халдварууд
- Цусан үжил
- Шээс бэлгийн замын халдварууд
- Яс, үе мөчний халдварууд
- Арьс, зөөлөн эдийн халдварууд
- Эндокардит
- Имипенем ба Циластатиныг түүнд мэдрэг аэроб ба анаэроб бактерын омгийн улмаас үүссэн холимог халдварыг эмчлэхэд зориулагдсан. Эдгээр холимог халдварын дийлэнх хэсэг нь үтрээ, арьс, амнаас, өтгөнөөс гарсан флоруудтой холбоотой байдаг. Эдгээр холимог халдварын үед Bacteroides fragilis нь хамгийн түгээмэл тохиолддог anaerobic эмгэг үүсгэгч бөгөөд аминогликозид, цефалоспорин, пенициллинд тэсвэртэй байдаг. Гэхдээ Bacteroides fragillis нь ихэвчлэн Имипенем, Циластатинд мэдрэг байдаг. Имипенем ба Циластатин нь цефалоспоринууд, , цефоперазон, цефалотин, , моксалактам, , цфетриаксонд тэсвэртэй аэроб ба анаэроб грам-эерэг ба грам- сөрөг бактериудаар үүсгэсэн олон халдварын эсрэг үр нөлөөтэй. Үүнтэй адил аминогликозидууд (, , ) эсвэл пенициллинүүд (, карбенициллин, пенициллин-G, тикарциллин, пиперациллин, азлоциллин, мезлоциллин)-д тэсвэртэй организмын үүсгэсэн олон халдварууд Имипенем, Циластатины эмчилгээний үр дүн үзүүлдэг. Имипенем, Циластатиныг менингитын эмчилгээнд зөвлөхгүй.
- Имипенем, Циластатин тарилгыг энэ бүтээгдэхүүний найрлага дах нэгдэлд хэт мэдрэг өвчтөнд хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Эндокардит (Endocarditis)
Зүрхний дотоод давхарга болох эндокард болон зүрхний хавхлага халдварт өртсөн эсвэл зүрхний хавхлага дээр фибрин, тромбоцит зэрэг хуримтлагдсаны улмаас үрэвсэх өвчин юм.
Эм
Цефазолин (Cefazolin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Нэгдүгээр үеийн цефалоспорин
Эм
Цефотаксим (Cefotaxime)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Гуравдугаар үеийн цефалоспорин
Эм
Цефтазидим (Ceftazidime)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Гуравдугаар үеийн цефалоспорин
Эм
Гентамицин (Gentamicin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Бусад аминогликозид
Эм
Амикацин (Amikacin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Бусад аминогликозид
Эм
Ампициллин (Ampicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин