Дэд гарчиг
Цинатропил-Здоровья (Tsinatropil-Zdorovya)
LLC "Pharmaceutical company Zdorovye"
- Эмийн хэлбэр
- Капсул
- Олон улсын нэршил
- Пирацетам + Циннаризин (Piracetam + Cinnarizine)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
400 мг + 25 мг · 60 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Атеросклерозын улмаас тархины цусан хангамжийн дутагдалын далд болон архаг хэлбэр, артерийн гипертензи, тархины ишемийн инсультын ангиодистони, тархины цус харвалтын дараах үед
- Гэмтлийн дараах тархины астени
- Олон шалтгаант энцефалопати
- Ой санамж, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдсан сэтгэцийн органик хам шинж эсвэл сэтгэл хөдлөлийн өөрчлөлт
- Лабиринтопати- , чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм
- Меньера хам шинж
- Кинетозоос урьдчилан сэргийлэлт
- , эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад туслах нэгдэлд хэт мэдрэг, пирролидоны уламжлалд мэдрэг. Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, тархины цусан хангамжийн хурц дутагдал, Хантингтон хорея, паркинсонизм, нүдний дотоод даралт ихсэлт, сэтгэцийн хэт хөөрөл. Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.
- Бусад эмийн бэлдмэл болон эмийн хэлбэрийн харилцан нөлөө
- Согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэвэл төв мэдрэлийн систем дарангуйлах, сэтгэл гутралын эсрэг гурван цагирагт бэлдмэлийн тайвшруулах нөлөөг хүчжүүлж болно.
- Бэлдмэл нь ноотроп, даралт бууруулах, судас өргөсгөх эмийн үйлдлийн хүчийг нэмэгдүүлнэ. Судас өргөсгөх эмүүд нь бэлдмэлийн нөлөөг хүчжүүлэх ба циннаризин нь даралт ихсэлтийн эсрэг эмийн идэвхийг бууруулна.
- Цинатропил® -Здоровье нь тиреоид дааврын идэвхийг нэмэгдүүлснээр салганах, тайван бус болгох шинж үзүүлнэ.
- Оношлогоо: бэлдмэл дэх циннаризины гистамины эсрэг нөлөө нь арьсан дээр үзүүлэх сорилын эерэг үзүүлэлтийг бүдэгрүүлж болох тул сорилоос 4 хоногийн өмнөөс хэрэглээг зогсооно.
- Эпилепсийн эсрэг эмийн бэлдмэл: , , , вольпроат натритай (мэдэгдэж буй өгөгдөлд пирацетам 20мг/өдөр тунгаар 4 долоо хоногийн хэрэглээнд) харилцан нөлөө үүсгэсэн талаар мэдээлэл байхгүй. Ууж хэрэглэх антикоагулянтуудын идэвх хүчжиж болно.
- Аценокумарол
- Дахилтат тромбозын хүнд хэлбэртэй өвчтөнд пирацетамыг өндөр (9,6г/өдөр) тунгаар хэрэглэхэд протромбины 2,5-3,5 хугацаанд () аценокумарол нөлөөлөхгүй, гэхдээ тромбоцитын агрегаци, фибриногены түвшин, Виллебрандын фактор (цус бүлэгнүүлэх идэвхтэй (VIII:C)), ристоцетины ко-фактор (VIII: vW: Rco), сийвэнгийн протейн (VIII: vW: Ag), цусны зуурамтгай чанарыг бууруулна.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Артерийн гипертензи (Arterial hypertension)
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт (1 удаагийн ирэлтэнд 2-3 удаагийн хэмжилт хийх), нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 мм МУБ ба диастолын даралт ≥ 80 мм МУБ байх.
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Эм
Пирацетам (Piracetam)
Сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлэх эм › Сэтгэц сэргээх ба ноотроп бусад эм
Эм
Циннаризин (Cinnarizine)
Мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх бусад эм › Толгой эргэлтийн эсрэг бэлдмэл
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Карбамазепин (Carbamazepine)
Эпилепсийн эсрэг эм › Карбоксамидын уламжлал
Эм
Фенобарбитал (Phenobarbital)
Эпилепсийн эсрэг эм › Барбитурат ба түүний уламжлал
Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)
Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
INR
International normalized ratio (олон улсын хэвийсэн харьцаа) - Протромбины хугацааг стандартчилсан үзүүлэлт: INR = (өвчтөний PT / хяналтын PT)ISI.