Дэд гарчиг
Ципр-Ам (Tsipr-Am)
Армон эмийн үйлдвэр
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Ципрофлоксацин (Ciprofloxacin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
500 мг · 10×10 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэдсэн шээс бэлгийн зам, амьсгалын зам, хоол боловсруулах систем ба цөсний зам, хэвлийн хөндий, чих хамар хоолой, бага аарцаг, яс, үе, арьс ба зөөлөн эд, тулгуур ба хөдөлгөөний аппаратын халдварт үрэвсэлт өвчнүүд, цусан халдвар, пенитонитийн үед тус тус хэрэглэнэ. Биеийн эсэргүүцэл суларсан өвчтөнүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
- Бэлдмэлийг гэдэс цочролын хам шинж, глюкоза-6-фосфатдегидрогеназын дутагдал, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, ципрофлоксацин ба хинолины бүлгийн бусад бэлдмэлүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Настай хүмүүс, тархины судасны хатуурал, тархины цусны эргэлтийн өөрчлөлт, сэтгэцийн өвчин, эпилепси, элэг ба бөөрний ажиллагааны илэрхий дутагдал, шалтгаан тодорхойгүй таталдах шинж тэмдэг зэрэгт болгоомжтой хэрэглэвэл зохино.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Гэдэс цочролын хам шинж (Irritable bowel syndrome)
Энэ эмгэгийн үндсэн шалтгаан нь ходоод гэдэсний хөдөлгөөн, дотоод эрхтнүүдийн хэт мэдрэгшил, ходоод гэдэсний нэвчимтгий байдал өөрчлөгдсөнөөс үүсдэг гэж үздэг. Өвчтөнүүдэд өтгөний давтамж, хэлбэр эсвэл харагдах байдлын өөрчлөлттэй холбоотойгоор хэвлийн байнгын өвдөлт илэрдэг. Гэдэс цочролын хам шинж нь Ромын IV шалгуурт суурилсан эмнэлзүйн онош бөгөөд бусад оношуудыг үгүйсгэдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.