Ципрофлоксацин НСПС (Ciprofloxacin NCPC)
Хэрэглэх заалт
Ципрофлоксациныг түүнд мэдрэг бактериар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Уушгины хатгалгаа,
- Бөөр, давсаг, шээсний сүвний үрэвсэл,
- Арьс болон зөөлөн эдийн нянгийн гаралтай үрэвсэл,
- Ходоод-гэдэсний замын нянгийн гаралтай үрэвсэл, халдварт суулгалт.
- Түүнд мэдрэг Грам-сөрөг бичил биетнээр үүсгэгдсэн ясны чөмөгний үрэвсэл,
- Заг хүйтэн.
Эсрэг заалт
- Ципрофлоксациныг 18-аас доош насны хүүхэд болон өсвөр үеийнхэнд эмчилгээний ашигтай тал нь сөрөг эрсдэлээсээ илүүтэйгээс бусад тохиолдолд хэрэглэхгүй.
- Ципрофлоксациныг уг эм болон хинолоны бүлгийн аль нэгэн эмэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.