Ципроксин (Ciproxin)
- A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Ципроксин нь Грамм эерэг болон Грамм сөрөг нян, мөн түүнчлэн 2 болон түүнээс олон нянгийн хавсарсан ихэнх халдварын эсрэг эмчилгээнд өргөн хэрэглэгдэнэ. Түүний зэрэгцээ олон эмэнд дассан нянгийн халдварт ч хэрэглэнэ. Ципроксиныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Амьсгалын замын халдвар: уушигны хатгалгаа, бронхопневмони, плеврит, эмпием, уушигны буглаа, халдварлагдсан бронхэзтаз, архаг бронхитын хөдлөл болон цистозот фиброзтой өвчтөний уушигны халдварууд г.м.,
- Шээс дамжуулах замын халдвар: цочмог болон архаг пиелонефрит, простатит, цистит, эпидидимит болон дахилтат болон хүндрэлт шээс ялгаруулах замын архаг халдварууд г.м.,
- Чих хамар хоолойн халдвар: дунд чихний үрэвсэл, синусит, мастоидит.
- Заг хүйтэн: шээсний сүв, шулуун гэдэс болон залгиурын гонококкын халдварууд(хэдийгээр тэсвэртэй гонококкоор үүсгэгдсэн байлаа ч гэсэн),
- Арьс, зөөлөн эдийн халдвар: халдварлагдсан шарх, шархлаа, буглаа, целлюлит, гадна чихний үрэвсэл, халдварлагдсан түлэгдэлт г.м.,
- Ходоод гэдэсний замын халдвар: гэдэсний үрэвсэлт халууралт, халдварт суулгалт г.м.,
- Хэвлийн дотоод халдвар: перитонит, хэвлийн хөндийн буглаа, холангит, холецистит г.м.,
- Эмэгтэйчүүдийн халдвар: сальфингит, эндометрит, бага аарцгийн үрэвсэлт өвчнүүд г.м.,
- Яс болон үе мөчний халдвар: цочмог болон архаг остеомиелит, нянгийн үрэвсэлт артрит г.м.,
- Хүнд хэлбэрийн системийн халдварууд: септицеми, бактереми болон дархлал доройтсон өвчтөний халдвар г.м.
Эсрэг заалт
- Ципрофлоксацин болон флюрохинолоны уламжлалын аль нэгэн эмэнд хэт мэдрэгшсэн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. Ципрофлоксацин нь залуу амьтны ачаалал ихтэй үед артропати үүсгэж байсан. Энэ өөрчлөлт хүнд хамаатай эсэх нь тодорхойгүй ч хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхийг зөвлөхгүй байх нь зүйтэй.