Дэд гарчиг
Цисторал (Tsistoral)
LLC "Pharmaceutical company Zdorovye"
- Эмийн хэлбэр
- Ууж хэрэглэх уусмал бэлтгэх гранул
- Олон улсын нэршил
- Фосфомицин (Fosfomycin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
3 г · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- насанд хүрэгчид, 12 насны охидод фосфомицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн цочмог хүндрэлгүй шээс дамжуулах доод замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Насанд хүрсэн өвчтөнд шээс дамжуулах замын оношлогооны ажилбар, мэс заслын үеийн халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
- бэлдмэлийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатинины клиренс <10млмин), гемодиализтай 12 хүртэлх насны хүүхдэд хориглоно.
- Эм эмийн, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
- , бусад бэлдмэлүүдтэй нэг дор хэрэглэснээр ходоод гэдэсний гүрвэлзэл ихсэх, Цисторалын шимэгдэлт буурснаар сийвэн, шээсэн дэх Цисторалын концентраци буурна.
- Тусгай хэрэглээ: өргөн хүрээний үйлдэлтэй антибиотикууд ялангуяа фосфомицин нь антибиотикоос үүдэлтэй колит (хуурамч бүрхүүлт колит) үүсгэж болно. Иймээс фосфомицины хэрэглээний үед болон дараа хүчтэй суулгалт илэрвэл өвчтөний оношлогооны магадлалыг анхаарах шаардлагатай. Оношийг баталгаажуулж зохих эмчилгээг хийнэ. Энэ тохиолдолд гүрвэлзэл саатуулах бэлдмэл эсрэг заалттай.
- Хоол хүнсний зүйл фосфомицины шимэгдэлтийг удаашируулна. Иймээс бэлдмэлийг өлөн эсвэл хоолноос 2-3 цагийн дараа ууна.
- Бэлдмэл сахароз агуулна. Цисторалыг фруктоз үл тэвчил, -галактоз мальабсорбцийн хам шинж эсвэл сахароз-мальтазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй. Ховор тохиолдолд хэт мэдрэгшил, бронхын агчил үүсгэнэ (туслах бодис давхар ислийн урвал).
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакокинетик
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Эм
Метоклопрамид (Metoclopramide)
Ходоод гэдэсний үйл ажиллагааны эмгэгийн эм › Ходоод гэдэсний хөдөлгөөн идэвхжүүлэгч эм (прокинетик)
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.