Кларем 500мг (Clarem 500mg)
Хэрэглэх заалт
- Кларемыг түүнд мэдрэг организмаар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Амьсгалын доод замын халдварууд: архаг хурц бронхит, пневмони
- Амьсгалын дээд замын халдварууд: синусит, фарингит
- Кларемыг амьсгалын замын нийтлэг эмгэгүүдийн эхний эмчилгээнд, in vitro-д микробиологийн хэсгийн жагсаалтанд багтсан амьсгалын замын эмгэг төрүүлэгчидийн эсрэг хэрэглэнэ.
- Кларемыг арьс, зөөлөн эдийн хөнгөн, дунд хэлбэрийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Кларемыг H.pylori халдвартай өвчтөнд дээрх гэдэсний шархлааны эмчилгээнд Омепразол, Лансопразолтой хамт хэрэглэнэ.
- Кларем H.pylori эсрэг хүчиллэг рН илүүтэй саармаг рН-д нөлөөлнө.
Эсрэг заалт
- Кларитромициныг кларитромицин, эритромицин болон макролидын бусад бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
- Кларитромициныг цизаприд, пимозид, терфенадин зэрэгтэй хэмт хэрэглэхгүй. Учир нь эмнэл зүйн дараах судалгаанд цизаприд, пимозид, терфенадин эмүүдтэй хамт хэрэглэхэд кларитромицин, эритромицин нь эдгээр эмийн элгэн дэх хувиралыг хориглосноор зүрхний хэм алдалт (QT уртсах, ховдлын тахикарди, ховдлын фибриляци torsade de pointes) үүссэн. Үхэлд хүргэсэн талаар тэмдэглэгдсэн.
- Кларитромициныг жирэмсний бүхий л хугацаанд хэрэглэхийг хориглоно.