Нэвтрэх
  • Клопи-Денк (Clopi-Denk)

    75 мг
    Artesan Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
    Үндсэн үнэ: 1500 төг
    ЭМД хөнгөлөлт: 450 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 1050 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт
    • Клопи-денк 75 нь тромбоцитын агрегацийг багасгах эмийн бүлэгт хамаарагдана. Тромбоцит нь цусны маш жижиг бүтэц бөгөөд цусны бүлэгнэлтийн үед хамтдаа бөөгнөрдөг. Тромбоцитын агрегацийн эсрэг эмийн бэлдмэлүүд нь уг бөөгнөрөмгий чанарыг саатуулснаар цусны бүлэн (тромбоз) үүсэлтийг багасгана. 
    • Клопи-денк 75 нь хатуурсан артерийн судсанд бүлэн үүсэх (атеротромбоз) процессыг саатуулж улмаар хатуурсан артерийн судсанд бүлэн үүссэний улмаас үүсэх эрсдлийг (цус харвалт, зүрхний булчингийн шигдээс болон үхэл) багасгана. 
    • Клопи-денк 75 бэлдмэлийг цусны бүлэн үүсэхээс сэргийлэх, эдгээр хүнд явцтай эрсдлийг багасгах зорилгоор хэрэглэнэ. 
      • Артерийн судасны хатууралтай (атеросклероз) хүмүүс
      • Зүрхний булчингийн шигдээс, цус харвалт, захын судасны эмгэгээр урьд нь өвдөж байсан хүмүүс
      • Цээжний хүнд хэлбэрийн өвдөлт буюу “зүрхний тогтворгүй бах”, “зүрхний булчингийн шигдээс”-ээр өвдөж байсан хүмүүс. Уг эмгэг байдлын үед эмч цусны урсгалыг эргэн сайжруулах зорилгоор нарийссан болон бөглөрсөн артерийн судсанд стент тавьж болно. Эмч ацетилсалицилын хүчил (өвдөлт, намдаах, халуун бууруулах, цусны бүлэгнэлтийг саатуулах үйлдэлтэй бэлдмэл) хэрэглэхийг зөвлөнө.
      • Зүрхний хэмнэл алдагдал, “зүрхний тосгуурын чичирхийлэл” зэрэг өвчтэй хүмүүс, шинэ бүлэн үүсэх болон томрохоос сэргийлдэг цусны бүлэгнэлтийг саатуулах ууж хэрэглэдэг эм (витамин К-ын эсрэг бэлдмэл) хэрэглэх боломжгүй хүмүүс. Цусны бүлэгнэлтийг саатуулах ууж хэрэглэдэг эм нь ийм нөхцөл байдлын үед ацетилсалицилийн хүчил эсвэл Клопи-Денк 75 бэлдмэлийг ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэснээс илүү идэвхтэй байдаг талаар танд мэдэгдсэн байх болно. Цусны бүлэгнэлтийг саатуулах ууж хэрэглэдэг эм хэрэглэх боломжгүй болон өвчтөн их хэмжээний цус алдах эрсдэлгүй үед эмчлэгч эмч Клопи-Денк 75 бэлдмэл дээр нэмж ацетилсалицилын хүчил хэрэглэхийг зөвлөнө.
    Эсрэг заалт

    Дараах тохиолдолд Клопи-Денк 75 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. 

    • Клопидогрел болон Клопи-Денк 75 бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист харшилтай хүмүүс (6-р хэсгийг үзнэ үү)
    • Тархины дотоод цус алдалт, ходоодны шархлаатай зэрэг цус алдах эрсдэлтэй өвчтөн
    • Элэгний хүнд явцтай эмгэгтэй хүмүүс

    Хэрэв таны бодлоор уг эмгэг байдлын аль нэг нь танд байгаа гэж бодож байвал эсвэл танд ямар нэгэн ойлгомжгүй зүйл байгаа бол Клопи-Денк 75 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл