Нэвтрэх
  • Ко-Вамлосет 10/160/12.5мг (Co-Vamloset 10/160/12.5 mg)

    10 мг + 160 мг + 12.5 мг
    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
    Үндсэн үнэ: 1050 төг
    ЭМД хөнгөлөлт: 315 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 735 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Ко-Вамлосет шахмал нь амлодипин, валсартан, гидрохлоротиазид бүхий гурван эмийн идэвхтэй бодис агуулдаг. Эдгээр эмийн бодис бүр нь цусны даралтыг зохицуулахад тусалдаг: 
      • Амлодипин нь кальцийн сувгийн хориглогч эмийн бүлэгт багтдаг. Амлодипин нь цусны судасны ханын эсийн дотор кальцийн ион нэвчилтийг хориглодог бөгөөд улмаар цусны судсыг нарийсгахаас сэргийлдэг. 
      • Валсартан нь ангиотензин-II рецепторыг хориглогч эмийн бүлэгт багтдаг. Ангиотензин II нь бие махбодоос ялгарч, цусны судсыг агшааж улмаар цусны даралтыг нэмэгдүүлдэг. Валсартан нь ангиотензин II-ийн нөлөөг саатуулдаг. 
      • Гидрохлоротиазид нь тиазидын шээс хөөх эмийн бүлэгт багтдаг. Гидрохлоротиазид нь биеэс ялгарах шээсний хэмжээг ихэсгэж, цусны даралтыг бууруулдаг. 
    • Эдгээр гурван үйл ажиллагааны үр дүнд цусны судас өргөсөж, даралт буурдаг. 
    • Ко-Вамлосет эмийг амлодипин, валсартан, гидрохлоротиазид эмүүдийн нөлөөгөөр цусны даралт бууруулах эмчилгээ үр нөлөө сайтай байдаг насанд хүрэгсдэд хэрэглэдэг. Энэ өвчтөнүүдэд эдгээр гурван эмийн идэвхтэй бодисыг агуулсан нэг шахмалыг хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. 
    • Жирэмсний хугацаа 3 сараас дээш үед хэрэглэхгүй. (Мөн жирэмсний эрт үед Ко-Вамлосет эмийг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. “Жирэмсэн үеийн хэрэглээ” хэсгийг үзнэ үү.); 
    • Хэрэв та амлодипин эсвэл бусад кальцийн сувгийн хориглогч, валсартан, гидрохлоротиазид, эсвэл сульфонамидын гаралтай эм (уушгины үрэвсэл эсвэл шээсний замын халдварыг эмчлэхэд хэрэглэдэг эм), эсвэл энэ эмийн найрлагад орсон бусад бодист харшилтай бол (6-р хэсэгт бичсэн). Хэрэв та эдгээр бодист  харшилтай гэж сэжиглэж байгаа бол Ко-Вамлосет эмийг ууж болохгүй ба эмчлэгч эмчээс зөвлөгөө авна уу; 
    • Хэрэв та элэгний эмгэг, элэгний доторх цөсний сувганцрын эмгэгтэй бол (цөсний гаралтай элэгний хатуурал), элгэнд цөс зогсонгиших (холестаз) эмгэгтэй бол; 
    • Хэрэв та бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй эсвэл диалез эмчилгээ хийлгэдэг бол; 
    • Шээс ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан бол (анурия); 
    • Цусан дахь кали эсвэл натрийн түвшин хэт бага болон цусан дахь кали болон натрийн түвшнийг нэмэгдүүлэх эмчилгээ хийлгэж байгаа бол; 
    • Цусан дахь кальцийн түвшин хэт өндөр, улмаар кальцийн түвшнийг бууруулах эмчилгээ хийлгэж байгаа бол; 
    • Та тулай өвчинтэй бол (үе мөчинд шээсний хүчлийн талстын хуримтлал үүссэн); 
    • Хэрэв та цусны даралт байнга бага байдаг бол (гипотензи); 
    • Хэрэв та аортын хавхлагын нарийсалтай (аортын нарийсал) эсвэл зүрхний гаралтай шок (зүрх нь биеийг хангалттай цусаар хангаж чадахгүй); 
    • Зүрхний шигдээсийн дараах зүрхний дутагдалтай бол;        
    • Хэрэв та чихрийн шижин, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай болон цусны даралтыг бууруулах алискирен агуулсан эм ууж буй тохиолдолд. 

    Хэрэв дээр дурдсан зүйлсийн аль нэг нь танд байгаа тохиолдолд Ко-Вамлосет эмийг хэрэглэж болохгүй ба эмчлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл