Корзит 500 (Corzit 500)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Азитромицины шахмалыг бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
-
- Амьсгалын дээд замын халдвар –дайвар хөндийн үрэвсэл, залгиурын үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Дунд чихний цочмог үрэвсэл
- Амьсгалын доод замын халдвар – цочмог бронхит, хөнгөн болон дунд зэргийн явцтай эмнэлгийн гадуурх уушгины үрэвсэл
- Арьсны болон зөөлөн эдийн халдварууд
- Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн хүндрэлгүй уретрит ба цервицит
Эсрэг заалт
- Азитромицинд болон бэлдмэлийн найрлаганд орсон туслах бодисууд, макролидын бүлгийн бусад антибиотикт хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.