Д-Вит Ламира
50 000 ОУН
LAMYRALLP
Эмийн хэлбэр: Шахмал

Эмчийн ангилал:

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Д – Вит Ламира хальсан бүрхүүлтэй шахмал
  • Хальсан бүрхүүлтэй шахмал тус бүрийн найрлага:
  • Идэвхитэй үйлчлэгч бодис: 50 000 ОУН витамин D3 (1,25 мг холекальциферолтай тэнцэнэ) 500 мг;
  • Туслах бодис:
    • бичил талст целлюлоз PH102:290
    • коллоид
    • устай цахиурын давхар исэл
    • усгүй дикальцийн фосфат
    • магнийн стеарат
    • натрийн кроскармеллоз
  • Бүрхүүл:
    • гидроксипропилметилцеллюлоз
    • бичил талст целлюлоз
    • стеарины хүчил
    • титаны давхар исэл Е171
    • төмрийн улаан исэл Е172

Эмийн эмчилгээний бүлэг:

АТХ код: A11CC05

  • Витамин Д3 нь бие махбодод кальци болон фосфорын солилцоог зохицуулах, нарийн гэдсэнд кадьцийн шимэгдэлтийг түргэсгэх, бөөрөнд кальци болон фосфорын эргэн шимэгдэлтийг сайжруулах, цусанд эдгээр нэгдлүүдийн түвшинг шаардлагатай түвшинд барьж байх, араг ясны бүтэц бүрэлдэхийг дэмжих болон ясны бүтцийг хадгалахад чухал үүрэгтэй.
  • Цусны кальцийн концентраци нь аргийн булчингийн тонус сайн байх, зүрхний булчингийн үйл ажиллагаа, мэдрэлийн сэрэл дамжилтыг нөхцөлдүүлдэг бөгөөд  цус бүлэгнэлтийн процессыг зохицуулдаг.
  • Мөн түүнчлэн витамин Д3 нь бамбайн дэргэдэх булчирхайн үйл ажиллагаа хэвийн явагдахад зайлшгүй шаардлагатай.
  • Нас ахих тусам наранд байх хугацаа багасч, арьс витамин Д3-ыг нийлэгжүүлэх чадвар буурдаг.
  • Бөөрний үйл ажиллагаа буурахын хирээр бөөрөнд витамин Д-ийн идэвхитэй метаболит болох 1,25(OH)2D үүсэлт багассаны улмаас настай хүмүүсийн дунд витамин Д-ийн дутагдал илүү тархалттай байдаг байна. Витамин Д нь кальцийн шимэгдэлт хангалттай байх болон ясны эдийн солилцоо хэвийн байхад шаардлагатай хэдий ч түүний архаг дутагдлын улмаас хоёрдогчоор гиперпаратиоидизм үүсч болзошгүй ба үүний дүнд ясны эдийн бодисын солилцоо идэвхижиж ясны эд эрдэсээ хурдан алддаг.
  • Витамин Д-г хэрэглэх, ялангуяа кальцитай цуг хэрэглэх нь ясны эдийн эрдэсгүйжилт удааширч хугаралын давтамж цөөрдөг.
  • Яс сийрэгжилтийн урьдчилан сэргийлэх эмчилгээнд витамин Д-г кальцитай хавсран хэрэглэх шаардлагатай байдаг. Түүнээс гадна онош тогтоогдсон ясны сийрэгжилтийн комплекс эмчилгээнд витамин Д-г зайлшгүй хэрэглэх нэг бүрэлдэхүүн болдог.

Витамин Д-ийн фармакокинетик сайн судлагдсан.

  • Витамин Д хоол боловсруулах замд (нарийн гэдсэнд) цөсний нөлөөгөөр сайн шимэгддэг (60-90%, гиповитаминозын үед бараг бүрэн шимэгдэнэ).
  • Витамин Д нь элгэнд 25-гидроксихолекальциферол үүсгэн гидроксилжиж дараа нь бөөрөнд идэвхитэй метаболит болох 1,2-гидроксихолекальциферолыг (кальцитриол) үүсгэн хувирдаг. Эдгээр метаболитууд нь цус, сийвэн, тунгалгийн тогтолцоогоор өвөрмөц альфа-глобулинтай холбогдон эргэлддэг. Хиломикрон болон липопротеин байдлаар эргэлдэнэ.
  • Их хэмжээгээр ясанд, бага хэмжээгээр элэг, булчин, цус, нарийн гэдсэнд хуримтлагдан, ялангуяа өөхний эдэд урт хугацаанд хадгалагддаг. Бага хэмжээгээр хөхний сүүгээр гадагшилдаг.
  • Витамин Д болон түүний метаболитууд бие махбодоос үндсэндээ цөс болон өтгөнөөр, бага хэмжээгээр бөөрөөр гадагшилдаг. Хуримтлагддаг.
  • Эмийн бэлдмэлийг хэрэглэсэнээс хойш 12-24 цагийн дараа цусны Са2+-ийн хэмжээ нэмэгдэж эхэлдэг бөгөөд эмчилгээний үр нөлөө 10-14 хоногийн дараа илэрч 6 сар хүртэл хугацаагаар үргэлжилдэг.

 

Зарим бүлгийн өвчтөнд эмийн бэлдмэлийн фармакокинетикийн онцлог

  • Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд харьцангуй эрүүл хүмүүсийн ижил үзүүлэлтүүдтэй харьцуулахад бодисын солилцооны цэвэрлэгдэх хурд 57% буурсан байгаа нь ажиглагдсан байна.
  • Мальабсорбцийн хам шинжтэй, сайн дурыханд витамин Д-ийн шимэгдэлт болон гадагшлах хурд буурсан байдаг.
  • Таргалалттай хүмүүс наранд байснаар бие махбоддоо витамин Д-ийн түвшинг хангалттай байлгах чадвар султай байдаг тул харьцангуй өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай байдаг.
  • Витамин Д-ийн дутагдлын эмчилгээ.
  • Өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст витамин Д-ийн дутагдлаас урьдчилан сэргийлэх.
  • Яс зөөлрөх эмгэг.
  • Ясны сийрэгжилт.
  • Хоол тэжээлийн дутагдал болон зохисгүй хооллолт (ялангуяа парентераль хооллолт, цагаан хоол).
  • Мальабсорбци.
  • Нарны тусгал хангалтгүй байх.
  • Гипокальциеми.
  • Гипофосфатеми (ялангуяа гэр бүлийн).
  • Архинд донтол.
  • Элэгний дутагдал
  • Элэгний хатуурал
  • Механик шарлалт
  • Хоол боловсруулах замын өвчин эмгэг (глютены энтеропати, байнга суулгах, халуун орны суулгалт, Кроны өвчин).
  • Хурдтай турах.
  • Барбитуратууд, колестирамин, колестипол, эрдсийн тос, таталтын эсрэг бэлдмэл (ялангуяа фенитоин, примидон), глюкокортикоид хэрэглэх.
  • Цусны сийвэнгийн витамин Д-ийн түвшин 25-(OH) D<25 нмоль/л эсвэл <10 нг/мл) бүхий насанд хүрэгсэд болон ахмад настанд витамин Д-ийн дутагдлын эмчилгээ:
    • 7 хоногт 50 000 ОУН –ээр 8 долоо хоногийн турш ууж хэрэглэх, цаашид барих эмчилгээг (хоногт 1400-2000 ОУН-тай тэнцэх тунгаар), жишээ нь шаардлагатай тохиолдолд сард 1 шахмалыг хэрэглэнэ.
    • 2 сарын турш сард 200 000ОУН (4 шахмал) ууж хэрэглэх, цаашид барих эмчилгээг (хоногт 1400-2000 ОУН-тай тэнцэх тунгаар), жишээ нь шаардлагатай тохиолдолд сард 1 шахмалыг хэрэглэнэ.
    • 3 сарын турш сард 150 000ОУН (3 шахмал) ууж хэрэглэх, цаашид барих эмчилгээг (хоногт 1400-2000 ОУН-тай тэнцэх тунгаар), жишээ нь шаардлагатай тохиолдолд сард 1 шахмалыг хэрэглэнэ.
  • Цусны сийвэнгийн витамин Д-ийн түвшин 25-(OH) D 25-50 нмоль/л эсвэл 10-20 нг/мл) бүхий насанд хүрэгсэд болон ахмад настанд витамин Д-ийн дутагдлын эмчилгээ:
    • 7 хоногт 50 000 ОУН –ээр 4 долоо хоногийн турш ууж хэрэглэх, цаашид барих эмчилгээг (хоногт 1400-2000 ОУН-тай тэнцэх тунгаар), жишээ нь шаардлагатай тохиолдолд сард 1 шахмалыг хэрэглэнэ.
    • 200 000ОУН (4 шахмал) тунгаар нэг удаа ууж хэрэглэх, цаашид барих эмчилгээг (хоногт 1400-2000 ОУН-тай тэнцэх тунгаар), жишээ нь шаардлагатай тохиолдолд сард 1 шахмалыг хэрэглэнэ.
    • 150 000ОУН (3 шахмал) тунгаар нэг удаа ууж хэрэглэх, цаашид барих эмчилгээг (хоногт 1400-2000 ОУН-тай тэнцэх тунгаар), жишээ нь шаардлагатай тохиолдолд сард 1 шахмалыг хэрэглэнэ.
  • Барих эмчилгээ:
    • витамины тогтсон зорилтот түвшинг барьж байхын тулд цусны сийвэнгийн 25-(OH) D-ийн концентрацийг хянаж дараагийн 3-4 сарын туршид барих эмчилгээг хийнэ.
    • Витамин Д-ийн дутагдлын хүндийн зэрэг болон эмчилгээнд хариу өгч байгаа зэргээс хамааран хүн бүрт харилцан адилгүй тунг тогтооно.
  • 6000 ОУН-ээс тооцоолон цусны сийвэнгийн витамин Д-ийн түвшин 25-(OH) D<25 нмоль/л эсвэл <10 нг/мл) бүхий 12-18 насны өсвөр үеийнхэнд витамин Д-ийн дутагдлын эмчилгээ:
    • 7 хоногт 50 000 ОУН –ээр (1 шахмал) 8 долоо хоногийн турш ууж хэрэглэх, цаашид барих эмчилгээг (хоногт 1400-2000 ОУН-тай тэнцэх тунгаар), жишээ нь шаардлагатай тохиолдолд сард 1 шахмалыг хэрэглэнэ.
  • Цусны сийвэнгийн витамин Д-ийн түвшин 25-(OH) D 25-50 нмоль/л эсвэл 10-20 нг/мл) бүхий 12-18 насны өсвөр үеийнхэнд витамин Д-ийн дутагдлын эмчилгээ:
    • 7 хоногт 50 000 ОУН –ээр (1 шахмал) 4 долоо хоногийн турш ууж хэрэглэх, цаашид барих эмчилгээг (хоногт 1400-2000 ОУН-тай тэнцэх тунгаар), жишээ нь шаардлагатай тохиолдолд сард 1 шахмалыг хэрэглэнэ.
  • Барих эмчилгээ: 1400-2000 ОУН (сард 1 шахмал)-аас тооцоолсон витамины тогтсон зорилтот түвшинг барьж байхын тулд цусны сийвэнгийн 25-(OH) D-ийн концентрацийг хянаж дараагийн 3-4 сарын туршид барих эмчилгээг хийнэ.

 

  • Витамин Д-ийн дутагдлын хүндийн зэрэг болон эмчилгээнд хариу өгч байгаа зэргээс хамааран хүн бүрт харилцан адилгүй тунг тогтооно.
  • Эмчилгээг зөвхөн эмчийн хяналтан дор хийнэ.
  • Витамин Д-ээр эмчилгээ хийж байгаа үед эмчилгээний сайн үр дүнд хүрэхийн тулд кальци болон фосфорыг хэрэглэж байгаа хэмжээ чухал ач холбогдолтой байдаг.
  • Витамин Д эмчилгээг эхлүүлэхийн өмнө өвчтөний хоолны хэрэглээг сайтар үнэлж витамин Д-ээр баяжуулсан хүнс нэмж хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй.
  • Бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр хэрэглэнэ. Шахмалыг бүтнээр нь (зажлалгүйгээр) усаар даруулж залгина.
  • Витамин Д эмчилгээг эхлүүлэхийн өмнө цусны сийвэнгийн кальци болон фосфорын түвшинг тодорхойлж үнэлэх хэрэгтэй. Эмчилгээний сайн үр дүнд хүрэхийн тулд хоолоор хангалттай хэмжээний кальцийг авч байх шаардлагатай.
  • Хувь хүний витамин Д-д мэдрэг байдал ялгаатай байдаг тул эмнэл зүйн үр нөлөөтэй байдлаас хамааруулж түүний тунг тохируулж болно.
  • Витамин Д-ийн тунг тогтоохдоо түүнийг бусад эх булгаас авч буй хэмжээг тооцож үзэх хэрэгтэй.
  • Гемодиализд ордог өвчтөнгүүдэд цусны сийвэнгийн фосфатын ихэссэн түвшинг хянах үүднээс фосфат холбогч нэгдлүүдийг (фосфат-биндерүүд) хэрэглэж болно. Витамин Д-ээр эмчлэх үед фосфатын шимэгдэлт ихэсдэгтэй холбоотой фосфат холбогч нэгдлүүдийн тунг ихэсгэх шаардлага үүсч болно. Кальци болон фосфатын сийвэнгийн уламжлалууд (Са*Р, мг/дл) 60-аас хэтэрч болохгүй.

Мальабсорбци эсвэл элэгний өвчний үе дэх витамин Д-ийн дутагдлын эмчилгээнд ихэвчлэн хоногт 1мг (40 000 ОУН) хүртэл өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай болдог. Гипопаратироидизмын улмаас үүссэн гипокальциемийн эмчилгээний үед 2,5мг (100 000 ОУН) хүртэл хэрэглэж болно.

Өвчтөний ажиглалт

Өндөр тунгаар урт хугацаанд (хоногт 10 000ОУН тунгаас тооцоход) дараах үзүүлэлтүүдийг хянаж байх шаардлагатай:

  • Цусны кальцийн концентраци эсвэл цусны сийвэнгийн ионжсон кальцийн түвшин. Эмчилгээний хүрээ бага байгаатай холбоотой эдгээр үзүүлэлтүүдийг эмчилгээний эхэн үед долоо хоногт нэг удаа тодорхойлох, дараа нь эмчилгээний үед үе үе тодорхойлохыг зөвлөдөг. Хэрэв боломжтой бол чөлөөтөөс гадна цусны холбоот кальцийг тодорхойлох хэрэгтэй.
  • Цусны сийвэнгийн шүлтлэг фосфатаза, цусны фосфатын түвшин, 24 цагийн шээсэнд кальцийн концентраци, шээсэнд кальци болон креатининий харьцааг тодорхойлно. Эмчилгээний явцад эдгээр үзүүлэлтүүдийг 1-3 сар тутамд тодорхойлохыг зөвлөдөг.

Цусны сийвэнгийн азотын түвшин болон сийвэнгийн креатининийг тодорхойлох. Эмчилгээний тунгаар эмчилгээ хийлгэж буй өвчтөнд үе үе тодорхойлж байхыг зөвлөдөг.

Хүүхдэд

  • Шахмалыг аюулгүй залгих чадвар ихэнх хүүхдэд байдаггүй тул Д – Вит Ламира бэлдмэлийг 12 хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Ахмад насны өвчтөнд

  • Настай хүмүүст арьсанд витамин Д3-ыг урьдал нэгдлээс нь нийлэгжүүлэх чадавхи буурсан, наранд байх хугацаа богино, эсвэл бөөрний үйл ажиллагаа суларсан, эсвэл витамин Д-ийн шимэгдэлт муудсан зэрэг шалтгаанаас үүдэн витамин Д-ийн хэрэгцээ нэмэгдсэн байдгийг судалгаагаар тогтоожээ.
  • Тунг тогтоохын тулд цусны сийвэнгийн 25-гидроксихолекальциферолын концентрацийг үнэлэх шаардлагатай.

Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүд

  • Элэгний өвчний үед витамин Д-ийн дутагдлын эмчилгээнд ихэвчлэн харьцангуй өндөр тунг хэрэглэх хэрэгтэй. Тунг тогтоохын тулд цусны сийвэнгийн 25-гидроксихолекальциферолын концентрацийг үнэлэх шаардлагатай.

Хэрэв та Девит 50 000 эмийн бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол алгассан тунг нөхөх зорилгоор давхарлан ууж болохгүй!

Эмчлэгч эмчийн зөвлөгөөг урьдчилан авалгүйгээр эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоож болохгүй!

  • Витамин Д эсвэл бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэг байх
  • Гипервитаминоз Д
  • Гиперфосфатеми бүхий бөөрний остеодистрофи
  • Гиперкальциеми болон/эсвэл гиперкальциури

Болгоомжтой хэрэглэх

  • Бөөр чулуужих өвчин, бөөрөнд кальцийн давстай, эсвэл үүсэх эрсдэлтэй
  • Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал
  • 12 хүртэл насны хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэй
  • Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст витамин Д-г болгоомжтой хэрэглэх хэрэгтэй бөгөөд эмийг хэрэглэх үед цусны кальци болон фосфатын түвшинг хянах хэрэгтэй. Зөөлөн эдэд кальцжих эрсдэлтэй анхаарна уу.
  • Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд холекальциферол хэлбэртэй витамин Д бүрэн хувирч чаддаггүй тул ийм хүмүүст бусад хэлбэрийн витамин Д-г зөвлөх хэрэгтэй (“Хориглох заалт” хэсгийг уншина уу).
  • Эмчилгээндээ зарим эмийн бэлдмэлүүдийг (зүрхний гликозидууд, шээс хөөх эмүүд) хэрэглэдэг, зүрх судасны өвчтэй хүмүүст витамин Д-г болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
  • Саркоидозтай өвчтөнд витамин Д түүний идэвхитэй хэлбэрийн метаболитод хувирах нь ихсэх эрсдэлтэй байдаг тул холекальциферолыг болгоомжтой хэрэглэнэ.  Ийм өвчтөнд цусны сийвэн болон шээсэнд кальцийн агууламжийг хянах шаардлагатай.
  • Витамин Д агуулсан мультивитамины бэлдмэл болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Витамин Д-г өндөр тунгаар (500 000 ОУН нэг удаа, урсгаж) ууж хэрэглэхэд настай хүмүүст эмгэг хугарал үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байсан талаар бүртгэгдэж байсан ба энэ нь эмийн бэлдмэлийг хэрэглэсэн эхний 3 сард ихэвчлэн тохиолдож байв.
  • Витамин Д эмчилгээгээр өмнө нь оношлогдоогүй байсан анхдагч гиперпаратиреоз илэрч болзошгүй. Анхдагч гиперпаратиреоз илэрсэн тохиолдолд ачаалалтай дэглэм хийсний дараа эсвэл витамин Д нэмэлтээр хэрэглэсэнээс 1 сарын дараа цусны сийвэнгийн тохируулсан кальцийн түвшинг үнэлэх шаардлагатай.
  • Гиперкальциури болсон тохиолдолд (300мг-аас их (7,5ммоль)/24 цаг), эсвэл бөөрний үйл ажиллагаа алдагдлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тунг бууруулах эсвэл эмчилгээг зогсоох нь зүйтэй.
  • Үүнтэй ижил хяналтыг ээж нь эмчилгээний тунгаар витамин Д хэрэглэж буй хүүхдүүдэд мөн хийх шаардлагатай. Зарим хүүхдүүд витамин Д-ийн үйлчлэлд илүү өндөр мэдрэг хариу урвал үзүүлж болно.
  • Хуурамч гипопаратиреозын үед (витамин Д-д хэвийн мэдрэг чанартай, удаан хугацаагаар хэрэглэхэд тун хэтрэх эрсдэлтэй тохиолдолд витамин Д-ийн хэрэгцээ буурч болно) шахмалыг хэрэглэж болохгүй. Ийм тохиолдолд витамин Д-ийн өөр уламжлалт нэгдлүүдийг хэрэглэх боломжтой.
  • Таталтын эсрэг бэлдмэлүүд (жишээ нь фенитоин), гидантоин, примидон эсвэл барбитуратуудыг (мөн элэгний ферментүүдийн индукцийг өдөөдөг бусад нэгдлүүд) хавсарч хэрэглэхэд солилцоог нь идэвхигүйжүүлсний дүнд витамин Д-ийн үйлчлэлийг бууруулж болно.
  • Глюкокортикоидуудтай хавсарч хэрэглэхэд витамин Д-ийн үйлчлэлийг бууруулж болно.
  • Системийн хэрэглээтэй кортикостероидууд кальцийн шимэгдэлтийг дарангуйлдаг.
  • Кортикостероидуудыг урт хугацаанд хэрэглэхэд витамин Д-ийн нөлөөгөөр компенсаци болж болно.
  • Дигиталис агуулсан эмийн бэлдмэлүүд эсвэл зүрхний бусад гликозидаар эмчилж байгаа тохиолдолд витамин Д-г хавсарч хэрэглэхэд зүрхний гликозидуудын хорвуу чанарын эрсдэлийг (хэм алдагдал) нэмэгдүүлж болно.
  • Эмчийн хатуу хяналттай байх, мөн түүнчлэн цусны сийвэнгийн кальцийн концентрацийг хянах болон шаардлагатай тохиолдолд ЗЦБ хийх хэрэгтэй.
  • Холестирамин зэрэг ион солилцооны давирхай эсвэл парафины тос зэрэг туулгах бодистой хавсарч хэрэглэхэд витамин Д-ийн хоол боловсруулах замд шимэгдэлтийг нь бууруулж болно.
  • Тиазидын бүлгийн шээс хөөх эмүүд нь кальцийг шээсээр ялгарахыг бууруулдаг. Их хэмжээний витамин Д-г шээс хөөх эмүүдтэй хавсарч хэрэглэхэд кальцийн хэмжээ бие махбодод ихсэхэд хүргэж болно. Эмчилгээнд шээсээр кальци ялгаралтыг бууруулдаг тиазидын бүлгийн шээс хөөх эмүүдтэй хавсарч хэрэглэж байгаа тохиолдолд цусны сийвэнгийн кальцийн концентрацийг хянаж байх хэрэгтэй.
  • Эс хордуулах үйлдэлтэй актиномицин болон мөөгөнцөрийн эсрэг имидазолын бэлдмэлүүд витамин Д-тэй харилцан үйлчлэхэд бөөрөнд 25-гидроксивитамин Д-1-гидроксилаза ферментээр 25-гидроксивитамин Д-г 1,25дигидроксивитамин Д үүсэх үйл явцыг дарангуйлдаг.
  • Кальци агуулсан бүтээгдэхүүнүүдийг их тунгаар хэрэглэхэд гиперкальциемийн эрсдэлийг нэмэгдүүлж болно.
  • Гипермагниеми үүсгэх эрсдэлтэй учраас магни агуулсан бэлдмэлүүдийг (жишээ нь антацидууд) хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Витамин Д нь фосфор агуулсан бэлдмэлүүдийн шимэгдэлтийг нэмэгдүүлж гиперфосфатеми үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
  • Кальцитонин, этидронат, галлийн нитрат, памидронат зэргийг витамин Д-тэй хавсарч хэрэглэхэд гиперкальциемийн эмчилгээнд эдгээр бэлдмэлүүдийн нөлөөнд антагонист үйлдэл үзүүлж болзошгүй.

Гаж нөлөө

  • Бусад бүх эмийн бэлдмэлийн нэгэн адил Девит 50 000 нь гаж нөлөө үзүүлж болно.
  • Девит 50 000-ыг хэрэглэхэд дараах гаж нөлөөний урвалууд илэрч болно:
  • Хаяа илрэх гаж нөлөө (100 хүнд 1 хүртэл тохиолдол)
    • Цусны кальцийн хэмжээ нэмэгдэх (гиперкальциеми). Дотор муухайрах, хоолны дуршил алдагдах, өтгөн хатах, хэвлийгээр өвдөх, ам ихээр цангах, булчингийн сулрал, нойрмоглох болон ухаан самуурах.
    • Шээсэнд кальцийн хэмжээ ихсэх (гиперкальциури).
  • Ховор тохиолдох гаж нөлөө (1000 хүнд 1 хүртэл тохиолдол)
    • Арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөсийн тууралт, нүүрний хаван, бэлэг эрхтний хаван, арьс хуурайших, хумс гэмтэх, ам хатах, хоолны дуршил буурах, улайралт бүхий тууралт, пурпур хэлбэрийн тууралт, амьсгаадах болон залгилтын алдагдал.
  • Хүүхдэд өсөлт зогсох, ялангуяа холекальциферолыг урт хугацаанд, өдөрт 45мкг (1800 нэгж) тунгаар хэрэглэсэний дараа илэрч болно.
  • Гиперкальциемийн улмаас үүссэн гипервитаминоз Д-ийн эрт үеийн шинж тэмдэг:
    • Өтгөн хатах, ихэнхдээ хүүхэд болон өсвөр үеийнхэнд, суулгалт, ам хатах, удаан хугацаанд толгой өвдөх, маш хүчтэй ам цангах, ялангуяа шөнө шээх давтамж ихсэх,  эсвэл ялгарах шээсний хэмжээ нэмэгдэх, хоолны дуршил алдагдах, аманд төмрийн амт амтагдах, бөөлжих эсвэл дотор муухайрах (ихэнхдээ хүүхэд, өсвөр үеийнхэнд), өвөрмөц ихээр ядрах эсвэл бие ерөнхийдөө сулрах.
  • Гиперкальциемийн улмаас үүссэн гипервитаминоз Д-ийн хожуу илрэх шинж тэмдгүүд:
    • Ясаар өвдөх, шээс харлах, артерийн даралт ихсэх, гэрэлд мэдрэг болох эсвэл нүд цочрох, хэм алдагдал, арьс загатнах, сульдах (нойрмоглох), булчингаар өвдөх, дотор муухайрах, бөөлжих, нойр булчирхайн үрэвсэл (хэвлийгээр хүчтэй өвдөх), солиорол, сэтгэл санаа өөрчлөгдөх эсвэл сэтгэц өөрчлөгдөх, хурдан турах.

Тун хэтрэлт

  • Витамин Д-г их хэмжээгээр хэрэглэхэд гиперкальциеми болон гиперкальциури, эктопик кальцификаци, бөөрний гэмтэл болон зүрх судасны эмгэг зэрэг түүнтэй холбоотой гаж нөлөө үүсч болно.
  • Тун хэтрэлтийн шинж тэмдэгт: анорекси, ядрах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, полиури, хөлрөх, толгой өвдөх, ам цангах, толгой эргэх, яс өвдөх, хэм алдах, амь нас эрсдэх (хүнд хэлбэрийн гиперкальциемийн үед), бөөрний эргэшгүй гэмтэл (тогтвортой гиперкальциемийн үед) зэрэг нь орно.
  • Витамин Д-ийн хувь хүний үл тэвчил өргөн хүрээнд хэлбэлзэнэ, нярай болон хүүхдүүд витамин Д-ийн хортой нөлөөнд илүү мэдрэг байдаг.
  • Зөвлөж буй эмчилгээ:
    • Гипервитаминоз Д-ийн эмчилгээний үед витаминыг солих, кальци бага агуулсан хоол идэх, их хэмжээний шингэн уулгах хэрэгтэй.
    • Хэрэв гиперкальциеми хадгалагдсаар байвал кальци бага агуулсан хоолонд шилжиж преднизолон хэрэглэж эхэлнэ.
    • Хүнд хэлбэрийн гиперкальциемийн үед кальцитонин, этидронат, памидронат эсвэл галлийн нитратаар эмчилж болно.
    • Гиперкальциемийн кризийн үед кальцийн ялгаралтыг нэмэгдүүлэхийн тулд бөөрний нефроны гогцооны шээс хөөх эмүүдийг хэрэглэж эсвэл хэрэглэхгүйгээр натрийн хлоридын физиологийн уусмалаар эрчимтэй сэлбэж гидратаци хийх шаардлагатай.
    • Зүрхний хэм алдагдлын үед зүрхний үйл ажиллагааг тасралтгүй хянаж бага тунтай калийн бэлдмэлээр эмчилж болно.

Канцероген, мутаген чанар, нөхөн үржихүйн үйл ажиллагааны алдагдал

  • Холекальциферолыг өндөр тунгаар (хүнд хэрэглэх тунгаас 4-15 дахин өндөр тунгаар) хэрэглэхэд амьтанд үр хөврөл хордуулах нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон.
  • Витамин Д-г өндөр тунгаар хэрэглэж байсан хээлтэй эмэгчин молтогчингийн үр төлд хавхлагын дээрх гол судасны нарийсалтай төстэй анатомийн өөрчлөлт, тийм шинж тэмдэг илрээгүй амьтны үр төлд витамин Д-ийн хордлогын үед бие гүйцсэн амьтанд илэрдэг судас хордуулах нөлөө үүсч байв.

Хадгалах хугацаа

  • 3 жил
  • Савлагаан дээр бичигдсэн хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл

  • Чийггүй, +30°C температуртай газар хадгална.
  • Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Савлалт

  • Хальсан бүрхүүлтэй Д – Вит Ламира  8 эсвэл 15 ширхэг шахмалыг ПВХ/хөнгөн цагаан блистерт савлан, нэг блистерийг хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх зааврын хамтаар хатуу цаасан хайрцагт савласан байна.

Үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл

LAMYRALLP, Их Британи улс

3-р давхар, Фаррингтон Роуд, 49, Лондон EC1M 3JP, Их Британи Утас/Факс: +44(207)242 32 56

Цахим шуудан:  info@lamyra.org

Сайт: www.lamyra.org

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.