Далацин 300мг (Dalacin 300mg)
Хэрэглэх заалт
Клиндамицинд мэдрэг бактериар (Staphylococcus, Streptococcus, Pneumococcus зэрэг грам эерэг агаартан ба агааргүйтэн бактери, Chlamydia trachomatis) үүсгэгдсэн халдварт үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын халдвар. Дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл
- Дунд чихний үрэвсэл, улаан эсэргэнэ.
- Амьсгалын доод замын халдвар: гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, плеврийн эмпием, уушигны буглаа,
- Арьс ба зөөлөн эдийн халдварт өвчин: батга, хатигшил, арьсан доорх өөхөн эдийн халдвар, импетиго, буглаа, халдварлагдсан шарх, бэлдмэлд мэдрэг бактериар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн өвөрмөц халдвар ёлом, гөгий (ганц хуруутах).
- Яс ба үе мөчний халдвар: остеомиелит, үжилт артрит
- Эмэгтэйчүүдийн халдварт өвчин: эндометрит, арьсан доорх өөхөн эдийн халдвар, үтрээ орчмын эдийн халдвар, үр дамжуулах гуурс ба өндгөвчний буглаа, сальпингит, бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчин. (грам сөрөг агаартан үүсгэгчийн эсрэг үйлчилдэг бактерийн эсрэг эмтэй (гентамицин) хавсарч хэрэглэнэ.)
- Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн умайн хүзүүний халдварт өвчний дан эмчилгээнд.
- Хэвлийн хөндийн халдварт өвчин: хэвлийн гялтангийн үрэвсэл, хэвлийн хөндийн буглаа (Грам сөрөг агаартан үүсгэгчийн эсрэг үйлчилдэг бактерийн эсрэг эмтэй (гентамицин) хавсарч хэрэглэнэ.)
- Үжил ба эндокардит
- Амны хөндийн халдвар: шүдний холбоосын буглаа болон шүдний холбоосын үрэвсэл (перидонтит).
- ДОХ-той өвчтөний токсоплазмозын гаралтай энцефалит (стандарт эмчилгээ зохидоггүй өвчтөнд пириметаминтай хамт хэрэглэх)
- ДОХ-той өвчтөний пневмоцист бүхий уушгины үрэвсэл (стандарт эмчилгээ зохидоггүй буюу үр дүнгүй байгаа өвчтөнд примахинтай хамт хэрэглэх)
- Олон эмэнд тэсвэртэй Plasmodium falciparum-аар үүсгэгдсэн маляри (дангаар нь болон хинин ба хлорохинтой хамт хэрэглэнэ.)
- Пенициллинд хэт мэдрэг өвчтөний эндокардитын урьдчилан сэргийлэх
Эсрэг заалт
- Клиндамицин, линкомицинд болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.