Дэд гарчиг
Дикло-Денк 100 Ретард уртасгасан үйлдэлтэй (Diclo-Denk 100 Retard)
Denk Pharma GmbH & Co.KG
- Эмийн хэлбэр
- Уртасгасан үйлдэлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Олон улсын нэршил
- Диклофенак (Diclofenac)
Тун ба савлагаа
100 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 460 төг
- ЭМД хөнгөлөлт
- 138 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 322 төг
Уртасгасан үйлдэлт шахмал ууж хэрэглэнэ
Хэрлэгийн эсрэг, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй.
- DICLO-DENK 100 RETARD нь стероид бус бүтэцтэй өвдөлт намдаах ба үрэвслийн эсрэг нөлөөт эмийн бүлэгт хамаарагдана. Түүнийг хүнд хэлбэрийн цочмог өвдөлтийн эмчилгээнд хэрэглэдэг. Үүнд:
- Үений цочмог үрэвслүүд(артритууд) болон тулайн цочмог хөдлөл
- Үений архаг үрэвслүүд(архаг артритууд), ялангуяа олон үе хамарсан тохиолдолд (архаг полиартритууд/ревматоид артрит)
- Бехтеревийн өвчин(анкилозот спондилит) болон нурууны ревматоид үрэвсэлт эмгэгүүд
- Нуруу болон үе мөчний бүтэцийн өөрчлөлт бүхий цочмог үрэвслүүд (артроз ба спондилартроз)
- Зөөлөн эдийн хэрлэг
- Гэмтлийн дараах үрэвсэл, хаван ихтэй өвдөлт
- Энэ хэлбэрийн савлалтын үед үйлдлийн идэвхи аажуу эхэлдэг. Иймээс түүнийг үйлдэл түргэн эхлэх шаардлагатай нөхцөлд эхэлж хэрэглэдэггүй.
Ямар үед ДИКЛО-ДЕНК 100 РЕТАРД-г зөвхөн эмчийн зөвөлгөө авсаны дараа хэрэглэх вэ?
- ДИКЛО-ДЕНК 100 РЕТАРД-г дараах нөхцөлд зөвхөн шаардлагатай тохиолдолд нарийн хяналттайгаар хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та дараах эмгэгүүдтэй болон урьд нь түүгээр өвчилж байсан бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Дараах эмгэгүүдийн үед ДИКЛО-ДЕНК 100 РЕТАРД-г маш болгоомжтой эмчийн нарийн хяналтын дор хэрэглэх шаардлагатай(бага тунгаар хол зайтай хэрэглэх). Үүнд:
- Порфири өвчин
- Ходоод гэдэсний эмгэгүүд тухайлбал ходоод гэдэсний шархлаа болон нарийн гэдэсний үрэвсэлтэй болон түүгээр өвдөж байсан(шархлаат колит, Кроны өвчин)
- Цусны даралт ихтэй болон зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай
- Бөөрний эмгэгтэй
- Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй
- Томоохон хэмжээний мэс заслын дараа яаралтай тусламжаар
- Аутоиммуны зарим өвөрмөц өвчнүүд(системийн чоно яр өвчин, мөн түүнчлэн холбох эдийн холимог эмгэгүүд)
- Диклофенок натрид харшилтай
- Цус төлжүүлэх болон цус бүлэгнүүлэх үйл ажиллагааны дутагдалтай
- Ходоод, дээрх гэдэсний шархлаатай
- Ходоод гэдэсний цус алдалт, тархины цус харвалт болон бусад цочмог цус алдалтууд
- 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Ревматоид артрит (Rheumatoid arthritis)
Шалтгаан тодорхойгүй, аутоиммун, даамжрах явцтай архаг үрэвсэлт өвчин. Үеийг сонгомолоор гэмтээхээс гадна уушги, зүрх, бөөр, судас гэх мэт бусад эрхтэн тогтолцоог давшингуй гэмтээдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Кроны өвчин (Crohn's disease)
Кроны өвчин нь тодорхой бус шалтгаантай гэдэсний үрэвсэлт өвчин юм. Шархлаат колитоос ялгаатай нь Кроны өвчин нь бүдүүн гэдсээр хязгаарлагдахгүй бөгөөд хоол боловсруулах замын аль ч хэсэгт тохиолдож болдог.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.