Диклофенак 50мг (Diclofenac 50mg)
- A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Диклофенак натри нь өвдөлт намдаах, хэрлэгийн эсрэг болон халуун бууруулах үйлдэлтэй стероид бус бүтэцтэй бэлдмэл болно.
- Хэрлэг өвчний үрэвсэлт болон бүтэцийн өөрчлөлтөт хэлбэр, ревматоид артрит, анхилозот спондилит, остео-артрит, мэс заслын дараах болон гэмтлийн дараах өвдөлт, үрэвсэл, хаван хийгээд сарын тэмдгийн алдагдлын өвдөлтийн үед тус тус хэрэглэдэг.
Эсрэг заалт
- Диклофенак натрийг уг эмэнд хэт мэдрэгшсэн өвчтөн болон аспирин ба аспирин төст эмэнд гуурсан хоолойн багтраа, цочмог ринит болон чонон хөрвөс зэрэг хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өвчтөнд хэрэглэхгүй.
- Диклофенак натрийг ходоод-гэдэсний идэгдмэл шархлаатай буюу тийм шархлааны өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй бөгөөд бөөр буюу элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.