Нэвтрэх
  • Дилакса 100мг (Dilaxa 100mg)

    100 мг
    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр: Капсул
    Үндсэн үнэ: 1645 төг
    ЭМД хөнгөлөлт: 1152 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 494 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт
    • Остеоартроз, ревматоид артрит ба анкилозит спондилитийн шинж тэмдгийн эмчилгээ, 
    • Өвдөлт намдаах зорилгоор (нурууны өвдөлт, яс-булчингийн өвдөлт, мэс заслын дараах өвдөлт ба бусад төрлийн өвдөлтүүд), 
    • Сарын тэмдгийн үеийн өвдөлт. 
    Эсрэг заалт
    • Целекоксиб ба түүнд агуулагдах бусад аль нэгэн бодист хэт мэдрэгшилт, 
    • Сульфонамидад хэт мэдрэгшилттэй болох нь өмнө нь тогтоогдсон тохиолдол, 
    • Гуурсан хоолойн багтраа, хамрын ба хамар дайврын полипын дахилтат хэлбэр зэрэг нь ацетилсалицилын хүчил эсвэл ҮЭСББ зэрэг ЦОГ-2-ийг дарангуйлагч бусад бэлдмэлийг хэрэглэх хориглох заалттай (түүний дотор өгүүлэмжтэй) хавсарсан тохиолдлууд, 
    • Гол судас-титэм судасны шунтын хагалгааны дараах байдал, 
    • Ходоод ба дээд гэдэсний салст бүрхэвчийн идэвхтэй хэлбэрийн шархлаа буюу ходоод ба дээд гэдэсний шархлаат өвчин, тэдгээрийн сэдрэлийн үе буюу ходоод-гэдэсний цус алдалт, 
    • Гэдэсний үрэвсэлт өвчнүүдийн (Кроны өвчин, шархлаат колит) сэдрэлийн үе, 
      • Зүрхний архаг дутмагшил (NYHA ангиллаар үйл ажиллагааны ангилал II-IV), 
    • Эмнэлзүйгээр батлагдсан зүрхний цусан хангамж дутагдлын өвчин болон захын артерийн ба тархины судасны эмгэгүүдийн хүнд хэлбэрийн үе шат, 
    • Геморраги хэлбэрийн тархинд цус харвалт, 
    • Субарахноидаль цус харвалт, 
    • Жирэмслэлт ба хөхөөр хооллох үе(«Жирэмсэн ба хөхөөр хооллох үеийн хэрэглээ хэсгийг харна уу»), 
      • Элэгний хүнд хэлбэрийн дутмагшил (Чайлд-Пью ангиллаар С анги) (хэрэглэсэн туршлага байхгүй), 
    • Бөөрний хүнд хэлбэрийн дутмагшил (КК  30 мл/мин-аас бага), гиперкалиеми-д хүргэж буй бөөрний даамжралтат эмгэгүүд (хэрэглэсэн туршлага байхгүй), 
    • 18 нас хүртэл (хэрэглэсэн туршлага байхгүй). 
      • Лактозыг үл тэсвэржилт, лактазын дутагдал эсвэл глюкоз-галактозын мальабсорбцийн хамшинж ( Дилакса® бэлдмэл нь лактоз агуулдаг). 

    Болгоомжтой хэрэглэх нь: 

    • Ходоод-гэдэсний замын өвчнүүд (ходоод ба дээд гэдэсний шархлаат өвчин, шархлаат колит, Кроны өвчин, цус алдсан өгүүлэмжтэй), 
    • Helicobacter pylori халдвартай, 
    • Дигоксинтой хамт антикоагулянт бэлдмэл (жишээ нь, варфарин), антиагрегант (жишээ нь, ацетилсалицилийн хүчил, клопидогрел), глюкокортикоид (жишээ нь, преднизолон), шээс хөөх бэлдмэл, серотониний эргэн хамагдалтыг сонгомлоор дарангуйлагч   бэлдмэлүүд  (жишээ нь, циталопрам, флуоксетин, пароксетин, сертралин), CYP2С9 изоферментын дарангуйлагч хэрэглэж байгаа, 
    • Удаан метаболизаторуудын улмаас буюу тэгж таамаглагдаж буй өвчтөнүүд, шингэн хоригдох ба хавагнах эмгэгтэй, элэгний үйл ажиллагааны дутагдлын дунд зэрэгтэй өвчтөнүүд («Тусгай заавар» хэсгийг харна уу), 
    • Элэгний эмгэгийн өгүүлэмжтэй, элэгний порфири, 
    • Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай (КК 30-60 мл/мин), 
    • Эргэлдэх цусны хэмжээ эрс багассан тохиолдлууд (ялангуяа хагалгааны дараах байдал), 
    • Зүрх судасны эмгэгүүд, артерийн даралт ихсэлт («Тусгай анхааруулга» хэсэгт үзнэ үү), 
    • Тархины судасны эмгэгүүд, 
    • Дислипидеми/Гиперлипидеми, чихрийн шижин, 
    • Захын артерийн судасны эмгэг, 
    • ҮЭСББ-ийг удаан хэрэглэсэн байдал, хүнд өвчнүүд, өндөр настай өвчтөн (ялангуяа жин багатай, шээс хөөх бэлдмэл хэрэглэж байгаа), тамхи татах, сүрьеэ, архинд донтох зэрэг эмгэгүүдийн үед болгоомжтой хэрэглэх ёстой. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл