Докси-Денк 100мг (Doxy-Denk 100mg)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Докси – Денк 100 нь тетрациклины бүлгийн антибиотик. Доксициклин нь таны биед халдвар үүсгэдэг доксициклинд мэдрэг бактерийн өсөлт, үржлийг саатуулна. Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Докси – Денк 100 бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- Амьсгалын зам, чих хамар хоолойн халдварууд:
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл
- Хамрын ойролцоох дайвар хөндийн халдвар
- Хэнгэргэн хальсны үрэвсэл (дунд чихний үрэвсэл)
- Уушгины зарим халдвар (уушгины үрэвсэл)
- Шээс бэлгийн замын халдварууд:
- Хоол боловсруулах замын халдварууд
- Цөсний замын халдварын амбулаторийн эмчилгээ
- Хүнд явцтай энгийн батга, улаан батга зэрэг арьсны эмгэг
- Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл ба трахома
- Borelia-р үүсгэгдсэн өвчин: Архаг явцтай шилжимтгий улайрал ба Лаймын өвчин (хачиганд хазуулсаны улмаас халдварлагдаж үүсдэг) гэх мэт
- Бруцеллёз, орнитоз, бартонеллёз, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарваган тахал, цавины гранулома зэрэг ховор тохиолдох эмгэг
- Бусад эмгэгүүд:
- Уиплын өвчин болон халуун орны үлхий зэрэг хоол боловсрох явц хямарсантай холбоотой эмгэг.
Эсрэг заалт
Дараах тохиолдолд Докси–Денк 100 бэлдмэл хэрэглэхийг хориглоно.Үүнд:
- Хэрэв та доксициклин, тетрациклины бүлгийн бусад антибиотик болон энэхүү бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг бол (6-р хэсэгт дурдсан)
- Элэгний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэгтэй
- Хэрэв та жирэмсэн эсвэл ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөсөн бол
- Хэрэв та хүүхдээ хөхөөр хооллодог бол тус тус хамаарна.
Докси–Денк 100 бэлдмэлийг шүдний хөгжлийн үед (жирэмсэн үед, хөхүүл хүүхэд болон 8-с доош насны хүүхдэд) хэрэглэхийг хориглоно. Учир нь шүдний өнгө өөрчлөгдөх (шар-саарал-бор), ургалтыг саатуулах шалтгаан болж болзошгүй.
Тодорхой нөхцөл байдлын үед (амь насанд аюултай үед) үүсэх эрсдэл ба эмчилгээний үр дүнг харьцуулсны дараа 8-с доош насны хүүхдэд Докси–Денк 100 бэлдмэлийг зөвлөнө.