Дэд гарчиг
Эффект-сип лимон (Effekt-sip limon)
Rusan Pharma Ltd.,
- Эмийн хэлбэр
- Уусмалын нунтаг
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
325 мг + 20 мг + 10 мг-50 мг · №10
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Өндөр халуурах, чичрэх, хамар нусгайрах, хамар битүүрэх болон толгой өвдөх шинж тэмдэг бүхий ханиад шуухинаа, цочмог , ринофарингит, хамар орчимын дайвар хөндийнүүдийн үрэвслийн үед хэрэглэнэ.
- Өвдөлтийн хам шинж (хөнгөнөөс дунд зэргийн өвдөлтүүд): Үе мөч өвдөх, булчин болон мэдрэлийн өвдөлт, толгой таллаж өвдөх, шүд өвдөх, толгой өвдөх, гэмтэлийн өвдөлт, мөн түүнчлэн сарын тэмдгийн үеийн өвдөлтийн үед тус тус хэрэглэнэ.
- болон бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшилт, Эффект-Сип бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодисыг агуулсан бусад эм хэрэглэж байгаа, гурван цагирагт антидепрессант, моноаминооксидаза (МАО)-г хориглогч эм, бета-адреноблокаторууд хэрэглэж буй өвчтөн болон хаалган венийн даралт ихэссэн, архаг архичин, чихрийн шижинтэй өвчтөн болон жирэмсэн, хөхүүл эх, 12-оос бага насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.
- Болгоомжтой хэрэглэх нь: Зүрхний титэмийн артерийн илэрхий хатууралтай, артерийн даралт ихэссэн, -6-фосфатдегидрогеназа ферментийн дутмагшилтай, цусны эмгэгүүд, төрөлхийнй гипербилирубинеми (Жилберийн хам шинж, Дубин-Жонсоны хам шинж болон Роторын хам шинж), элэг болон бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай, нүдний хаалттай өнцөгт глауком, түрүү булчирхай томорсон, гипертиреоз, феохромацитома болон гуурсан хоолойн багтраатай өвчтөнд тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Анхааруулга
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ринит
Хамрын салст бүрхүүлийн үрэвслийг ринит гэнэ; үрэвсэл хамрын дайвар хөндий рүү даамжирвал риносинусит гэж нэрлэнэ.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.