Дэд гарчиг
Эквамер (Ekvamer)
Gedeon Richter Plc
- Эмийн хэлбэр
- Капсул
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Эквамер® бэлдмэлийн найрлагад , болон зохих тунгаар тунлагдсан нийлмэл шахмалыг заагдсан тунгаар артерийн даралт ихсэх эмгэг нь дислипидеми хавсарсан өвчтөний эмчилгээнд хэрэглэнэ.
- Анхдагч гиперхолестеринеми (Фредриксоний ангиллаар IIa хэлбэр, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми орно) болон холимог гиперхолестеринеми (Фредриксоний ангиллаар төрөл IIb) үед хоол эмчилгээ дээр нэмж хэрэглэх ба хоол болон бусад эмийн бус эмчилгээнд үр дүн өгөхгүй үед хэрэглэнэ. Жишээлбэл: биеийн хүчний дасгал, биеийн жин буурах.
- Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол болон өөх тос бууруулдаг бусад эмчилгээн (жишээ нь -аферез) дээр нэмж хэрэглэх буюу эсвэл уг эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа үед хэрэглэнэ.
- Өндөр эрсдэлтэй зүрх судасны эмгэгтэй өвчтөний анхдагч сэргийлэлтээр хэрэглэнэ.
- Бэлдмэлийн найрлагад орсон амлодипин болон дигидропиридиний уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
- Бэлдмэлийн найрлагад орсон лизиноприл болон -ийн ингибиторт харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
- Розувастатинд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн найрлаганд орсон туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
- Асуумжинд АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг
- Удамшлын болон ангионевротик хавантай
- Хүнд хэлбэрийн артерийн гипотензи (систолийн даралт 90 мм.му.б-аас ихгүй)
- Кардиогенный шок
- Зүүн ховдлоос гарах хэсгийн судасны нарийсалт (аортийн нарийсалт)
- Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй.
- Эквамер® бэлдмэлийг чихрийн шижин эсвэл хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай СФК<60мл/мин/1,73м2-тай тохиолдолд алискирентэй хамт хэрэглэхгүй.
- Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа “элэгний” трансаминазийн идэвх удаан хугацаагаар ихсэх, түүнчлэн цусан дахь трансаминазийн идэвх хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй.
- Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт (КК 30мл/мин-аас бага)
- Миопати
- хамт хэрэглэхгүй
- Тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай
- Эмэгтэйд: жирэмсэн болон хөхүүл эх, найдвартай хамгаалах
- бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэй
- Тухайн бэлдмэлийн эмчилгээний үр дүн болон аюулгүйн байдал хүүхдэд судлагдаагүй тул 18-аас доош насны хүүхдэд эсрэг заалттай
- Лактоз зохидоггүй хүмүүс, лактозийн дутагдалтай эсвэл -галактозийн шингээлтийн алдагдал
- Элэгний дутагдалтай өвчтөн
- Чайлд-Пьюгийн шугамаар 9-өөс дээш онооны үнэлгээтэй өвчтөний судалгаа хийгдээгүй болно (“Фармакокинетик” хэсгээс үзнэ үү).
Хэрэглэх арга ба тун
Фармакодинамик
Фармакокинетик
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Амлодипин (Amlodipine)
Кальцийн сувгийн хориглогч › Дигидропиридины уламжлал
Эм
Лизиноприл (Lisinopril)
Ренин-ангиотензины тогтолцоонд нөлөөлөх эм › Дан найрлагатай ангиотензин хувиргагч ферментийн дарангуйлагч
Эм
Розувастатин (Rosuvastatin)
Липидийн солилцоонд нөлөөлөх эм › HMG-CoA редуктазын дарангуйлагч
БНЛП
Бага нягттай липопротейн – Low-density lipoprotein
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
АХФ
Ангиотензин хувиргагч фермент – Angiotensin-converting enzyme
Идиопатик
Шалтгаан нь тодорхойгүй (өвчин, эмгэгийн тухайд).
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эм
Циклоспорин (Cyclosporine, ciclosporin)
Дархлаа дарангуйлах эм › Кальцинеурины дарангуйлагч · Нүдний эм › Нүдний бусад бэлдмэл
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал