Дэд гарчиг
Энопа-Д4 (Enopa-D4)
M/S Memphis vision care Pvt.Ltd
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал + урьдчилан дүүргэсэн тариур
- Олон улсын нэршил
- Эноксапарин (Enoxaparin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
40 мг / 0.4 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Венийн тромбоэмболийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд (венийн тромбоз үүсэхээс сэргийлэх), ялангуяа яс, үе мөчний болон ерөнхий мэс заслын үед хэрэглэнэ.
- Гүний венийн тромбоз (уушгины артерийн эмболи хавсарсан эсвэл хавсраагүй)-ын эмчилгээнд.
- Тогтворгүй болон Q-шүдгүй миокардын шигдээсийн үед аспиринтай хавсран хэрэглэнэ.
- Гемодиализийн үед экстракорпораль цусны эргэлтэд антикоагулянт байдлаар хэрэглэнэ.
- Дараах тохиолдолд энэ тарилгыг хэрэглэж болохгүй:
- Эноксапарин (гахайн гаралтай), эсвэл бусад бага молекул жинтэй гепаринуудад хэт мэдрэгшсэн буюу харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
- Цусны бүлэгнэлтийн томоохон эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй
- Өмнө нь эноксапарин эсвэл өөр төрлийн гепарин хэрэглэсний дараа тромбоцитийн тоо (ялтас эс тоо өмнө нь мэдэгдэхүйц буурч байсан) тохиолдолд хэрэглэхгүй.
- Ходоод гэдэсний идэвхтэй шарх, цус алдах магадлалтай органик гэмтэлтэй бол.
- Цочмог халдварт эндокардит (зүрхний дотор ханын салст бүрхэвчийн үрэвсэл), ялангуяа хиймэл хавхлага тавиулсан тохиолдолд.
- Дараах тохиолдолд эноксапарин натрийн тарилгыг хэрэглэхийг зөвлөдөггүй:
- Бөөрний үйл ажиллагааны хүнд дутагдалтай үед
- Цусархаг тархины цус харвалттай бол.
- Хяналтгүй артерийн даралт ихдэлтэй бол
- Бусад эмтэй хослуулан хэрэглэх бол (эмийн харилцан нөлөөлөл хэсгийг үзнэ үү).
- Асуулт, тодруулга байвал эмчээсээ зөвлөгөө аваарай.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)
Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
Эм
Гепарин (Heparin)
Тромбозын эсрэг эм › Гепарины бүлгийн антикоагулянт
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Эндокардит (Endocarditis)
Зүрхний дотоод давхарга болох эндокард болон зүрхний хавхлага халдварт өртсөн эсвэл зүрхний хавхлага дээр фибрин, тромбоцит зэрэг хуримтлагдсаны улмаас үрэвсэх өвчин юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.