Дэд гарчиг
Эпиао (Epiao)
Shenyang Sunshine Pharmaceutical Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал + тариур
- Олон улсын нэршил
- Рекомбинант хүний эритропоэтин (Recombinant human erythropoietin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- (Тарилга)
- Рекомбинант хүний эритропоэтин урьдчилан бэлтгэсэн тарилга болон Рекомбинант хүний эритропоэтин тарилгад хязгаарлагдмал
- Бөөрний архаг дутагдалын цус багадалтай өвчтөний эмчилгээнд
- шинж тэмдэгийн цус багадалтад
- цус сэлбэлт шаардагдсан цус багадалтад
- Хорт хавдартай хими эмчилгээтэй өвчтөнд цус багадалтын эмчилгээнд
- Өөрийн цус хадгалах хөтөлбөрт хамрагдаж буй өвчтөнд: Рекомбинант хүний эритропоэтин нь цусны улаан эсийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн цусаар цусаа бэлдүүлэхэд зориулагдсан. Мөн өөрийн цусаар цус хандивлах хөтөлбөрт хамрагдах боломжгүй өвчтөнүүдэд гемоглобины бууралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Тохиолдол:
- Гемоглобины концентраци бага
- Том мэс заслын төлөвлөгөөт 4 нэгжээс дээш цус шаардлагатай эмэгтэй, 5 нэгжээс дээш цус шаардлагтай эрэгтэйд.
- Мэс засал хийхээс өмнө богино хугацаанд өөрийн цус хандивлах тохиолдолд.
- Цэвэр улаан эсийн аплази хийлгэсэн өвчтөнд эритропоэтины эмчилгээнд уг эмийг болон бусад эритропоэтинд нөлөөлөх эмүүдийг хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн найрлага дах идэвхтэй бодис болон аль нэг нэгдэлд хэт мэдрэг
- Хяналтгүй гипертензи
- Эукариот эсийн гаралтай болон хүний сийвэнгийн альбумин бүтээгдэхүүнд хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.
- Рекомбинант хүний эритропоэтин-г дараах өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
- Даралт ихдэлттэй өвчтөн (Рекомбинант хүний эритропоэтин эмчилгээнд цусны даралт ихсэх буюу гипертензийн энцефалопати илэрч болно.)
- Эмэнд хэт мэдрэг өвчтөнд
- Эмэнд харшлын урвал илэрсэн өвчтөн
- Зүрхний булчингийн шигдээс, уушигны шигдээс, тархины шигдээс зэргийн өгүүлэмжтэй өвчтөн (Энэ нь цусны зуурамтгай чанарыг нэмэгдүүлж, тромбоэмболизм үүсгэдэг. Мэс заслын дараа өөрийн цусны бэлдмэл хэрэглэхэд өтгөрөлийн нэмэгдүүлэх тул ажиглалтыг сайтар хийнэ).
- Ховдолын цус алдалт, дутуу нярайн ховдолын цус алдалттай өвчтөнд (тархины цус алдалт улам дордох болно).
- Зүрх судасны ишемийн эмгэгтэй өвчтөнд
- Пароксизмын өгүүлэмжтэй өвчтөн
- Эпилепситэй өвчтөн
- Тромбоцитозтой өвчтөн
- Элэгний архаг дутагдалтай өвчтөн
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Бөөрний архаг өвчин/дутагдал (Chronic kidney disease)
Бөөрний эдийн гэмтэл болон түүдгэнцрийн шүүлтийн хурд буурах шинж тэмдэг 3 сараас дээш хугацаагаар илэрсэн тохиолдолд бөөрний архаг өвчин гэнэ.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.