Эритро-БКРС (Erythro-BKRS)
Хэрэглэх заалт
- Амьсгалын зам болон арьсны халдвар, мэдрэг биетнээр үүсгэгдсэн бэлгийн замын өвчин, хөхүүл ханиад, сахуу, эритразма, гэдэсний халдвар, нярайн халдвар, хэвийн бус уушигны хатгалгаа (Legionnaire disease), листериоз, гонококкоор үүсгэгдээгүй давсагны үрэвсэл, нярайн уушигны үрэвсэл, жирэмсний үеийн шээс, бэлгийн замын халдвар, аарцагны цочмог үрэвсэл, тэмбүү, насанд хүрэгчдийн хөнгөн хэлбэрийн давсаг, умайн хүзүү, шулуун гэдэсний халдварт үрэвсэл, хэрх өвчин болон нянгийн гаралтай эндокардитын урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.
- Нүдний практикт мэдрэг биетнээр үүсгэгдсэн нүдний үрэвсэл, нярайн халдвар (коньюнктивит)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Мөн батганы эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Тус антибиотикт хэт мэдрэг хүнд хэрэглэхийг хориглоно. Мөн терфенадин, астемизол, пимозид, цисаприд зэрэг эмийг хэрэглэж байгаа хүнд хамт хэрэглэхгүй. Эритромицинийг дотуур ууж хэрэглэхэд элэгний үйл ажиллагаа алдагдах, элэгний энзимүүд ихсэх, шарлалт хавсарсан болон хавсраагүй элэгний эсийн эсвэл цөс зогшингсолын элэгний үрэвсэл үүсч болзошгүй. Эритромицин нь зохих тунгаар хэрэглэхэд ургийг төрөлхийн тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй. Жирэмсэн байхдаа тэмбүүгийн эмчилгээнд эритромицин хэрэглэж байсан эмэгтэйгээс төрсөн нярайд пенициллиний зохих бүлгээс хэрэглэх шаардлагатай.
- Эритромицинийг ловастатинтай хамт хэрэглэхэд бөөрний эмгэгтэй хавсарсан болон хавсраагүй рабдомиолиз илэрсэн талаар мэдээлэгдсэн. Эдгээр 2 эмийг хамт хэрэглэж байгаа тохиолдолд кератинины клиренс болон цусан дах трансаминазын хэмжээг хянаж байх шаардлагатай. Нянгийн эсрэг эмүүд түүн дотор эритромицинийг хэрэглэхэд псевдомембраны энтерколит илэрч болох ба энэ нь амь насанд аюултай байж болох талаар мэдээлэгдсэн. Үүнийг нянгийн эсрэг эм хэрэглэсэнээс үүдэлтэй суулгалтаас ялгаж оношлох нь чухал бөгөөд псевдомембраны энтерколит гэж бүрэн оношилсны дараагаар эмчилгээг хийх ба шингэн дэх электролит болон уургийн ихсэлтийг хянаж, псевдомембраны энтерколитод эмнэлзүйн хувьд үр дүнтэй антибиотикийг сонгож, хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй.
- Эритромицинийг ловастатинтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд кератинины клиренс болон цусан дах трансаминазагийн хэмжээг хянаж байх шаардлагатай.