Дэд гарчиг
Эритромицин Протех (Erythromycin Protech Coated)
Protech Biosystems PVT., Ltd
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Олон улсын нэршил
- Эритромицин (Erythromycin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Амьсгалын зам болон арьсны халдвар,мэдрэгбиетнээрүүсгэгдсэнбэлгийнзамынөвчин, хөхүүл ханиад, сахуу, эритразма, гэдэсний халдвар, нярайн халдвар, хэвийн бус уушигны хатгалгаа (Legionnaire disease), листериоз, гонококкоор үүсгэгдээгүй давсагны үрэвсэл, нярайн уушигны үрэвсэл, жирэмсний үеийн шээс, бэлгийн замын халдвар, аарцагны цочмог үрэвсэл, тэмбүү, насанд хүрэгчдийн хөнгөн хэлбэрийн давсаг, умайн хүзүү, шулуун гэдэсний халдварт үрэвсэл, хэрх өвчин болон нянгийн гаралтай эндокардитын урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.
- Нүдний практикт мэдрэг биетнээр үүсгэгдсэн нүдний үрэвсэл, нярайн халдвар (коньюнктивит)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Мөн батганы эмчилгээнд хэрэглэнэ.
- Тус антибиотикт хэт мэдрэг хүнд хэрэглэхийг хориглоно. Мөн терфенадин, астемизол, пимозид, цисаприд зэрэг эмийг хэрэглэж байгаа хүнд хамт хэрэглэхгүй. Эритромицинийг дотуур ууж хэрэглэхэд элэгний үйл ажиллагаа алдагдах, элэгний энзимүүд ихсэх, шарлалт хавсарсан болон хавсраагүй элэгний эсийн эсвэл цөс зогшингсолын элэгний үрэвсэл үүсч болзошгүй. Эритромицин нь зохих тунгаар хэрэглэхэд ургийг төрөлхийн тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй. Жирэмсэн байхдаа тэмбүүгийн эмчилгээнд эритромицин хэрэглэж байсан эмэгтэйгээс төрсөн нярайд пенициллиний зохих бүлгээс хэрэглэх шаардлагатай.
- Эритромицинийг хамт хэрэглэхэд бөөрний эмгэгтэй хавсарсан болон хавсраагүй рабдомиолиз илэрсэн талаар мэдээлэгдсэн. Эдгээр 2 эмийг хамт хэрэглэж байгаа тохиолдолд кератинины клиренс болон цусан дах трансаминазын хэмжээг хянаж байх шаардлагатай. Нянгийн эсрэг эмүүд түүн дотор эритромицинийг хэрэглэхэд псевдомембраны энтерколит илэрч болох ба энэ нь амь насанд аюултай байж болохталаар мэдээлэгдсэн. Үүнийг нянгийн эсрэг эм хэрэглэсэнээс үүдэлтэй суулгалтаас ялгаж оношлох нь чухал бөгөөд псевдомембраны энтерколит гэж бүрэн оношилсны дараагаар эмчилгээг хийх ба шингэн дэх электролит болон уургийн ихсэлтийг хянаж, псевдомембраны энтерколитод эмнэлзүйн хувьд үр дүнтэй антибиотикийг сонгож, хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй.
- Эритромицинийг ловастатинтай хамт хэрэглэж байгаа тохиолдолдкератинины клиренс болон цусан дах трансаминазын хэмжээг хянаж байх шаардлагатай.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эндокардит (Endocarditis)
Зүрхний дотоод давхарга болох эндокард болон зүрхний хавхлага халдварт өртсөн эсвэл зүрхний хавхлага дээр фибрин, тромбоцит зэрэг хуримтлагдсаны улмаас үрэвсэх өвчин юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Эм
Ловастатин (Lovastatin)
Липидийн солилцоонд нөлөөлөх эм › HMG-CoA редуктазын дарангуйлагч
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.