Дэд гарчиг
Эссел Форте (Essel Forte)
Nabros Pharma PVT.Ltd
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Эссенциал фосфолипид (Essential phospholipids)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
250 мг / 5 мл · №5
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Янз бүрийн шалтгаант элэгний эмгэгүүд: гепатит, архаг гепатит, элэгий үхжил, элэгний хатуурал, комын урьдал үе, кома, элэг өөхлөлт (чихрийн шижин), цөс зогсонгошил, хордлого, ялангуяа элэг цөсний мэс заслын өмнө болон дараа, цөс чулуужих эмгэгээс урьдчилан сэргийлэх эмчилгээнд, гиперемез бүхий гестозис, хайрст үлд, мэдрэлийн шалтгаант арьсны үрэвсэл, цацрагийн хам шинж зэрэгт хэрэглэнэ.
- Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг бол хориглоно.
- Бэлдмэл нь бензилын спирт агуулдаг тул шинэ төрсөн нярайд хэрэглэхгүй. Мөн бэлдмэл дэх нэгдэлд хэт мэдрэг эсвэл харшилтай бол хэрэлэхгүй. Тарилгыг шинэ төрсөн нярайд хэрэглэхийг зөвлөхгүй. Жирэмсэн үед эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх шаардлагатай.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.