Фемара (Femara)
Хэрэглэх заалт
- Даавар сөрөг эмгэгийн үед летрозолыг хэрэглэх заалтгүй.
- Летрозолыг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- Цэвэршилтийн дараах үед буй эмэгтэйд даавар эерэг, инвазив, хөхний хорт хавдрын эрт үеийн нэмэлт эмчилгээнд
- 5 жилийн турш тамоксифеноор стандарт нэмэлт эмчилгээ хийлгэж байсан цэвэршилтийн дараах үед буй эмэгтэйд хөхний инвазив хорт хавдрын эрт үеийн нэмэлт удаашруулсан эмчилгээнд
- Цэвэршилтийн дараах үед эмэгтэйчүүдэд даавар эерэг тархмал хөхний хорт хавдрын эхний шатны эмчилгээнд
- Өмнө нь антиэстрогеноор эмчлүүлж байсан цэвэршилтийн дараах үед буй хөхний хорт хавдрын тархмал хэлбэртэй эмэгтэйчүүдэд, өвчний идэвхижил эсвэл дахилтын эмчилгээнд
- Яаралтай мэс заслын ажилбарын заалтгүй болон химийн эмчилгээ хийгдэхгүй, цэвэршилтийн дараах үе дэх гормон эерэг , HER2-сөрөг, хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд неоадювант эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Уг бүтээгдэхүүний идэвхтэй бодис эсвэл түүний бүрэлдэхүүнд орж буй өөр аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн тохиолдолд,
- Цэвэршилтийн өмнөх үеийн дотоод шүүрлийн өөрчлөлтийн байдал
- Жирэмслэлт, хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.