Дэд гарчиг
Фромилид (Fromilid Powder for)
KRKA d.d., Novo Mesto
- Эмийн хэлбэр
- Хөвмөлийн нунтаг
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Кларитромицин (Clarithromycin)
Тун ба савлагаа
125 мг / 5 мл-60 мл · 1 ширхэг
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Бэлдмэлийг амьсгалын дээд замын халдвар (гүйлсэн булчирхай залгиурын үрэвсэл, цочмог дайвар хөндийн үрэвсэл), амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн цочмог үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн хурцдал, больницын бус бактерийн болон хэв шинжит бус уушгины үрэвсэл), дунд чихний үрэвсэл, арьс ба зөөлөн эдийн халдвар, микобактериар (M.avium complex, M.kansasii, M.marinum, M.leprae) үүсгэгдсэн халдвар; ДОХ-той өвчтөнд дээрх халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний үед Helicobacter pylori-ын эсрэг эмчилгээнд (бусад эмийн бэлдмэлтэй хавсарч), бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварт үрэвсэлт өвчний эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
- Бэлдмэлийг кларитромицин болон макролидын бүлгийн бусад антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэл үндсэндээ элгэнд метаболизмд ордог учир хүнд явцтай элэгний дутагдал, элэгний үрэвсэлтэй (анамнез-п) өвчтөнд хэрэглэхгүй ба түүнчлэн порфири, жирэмсний эхний 3 сард мөн хэрэглэхийг цээрлэнэ.
- Кларитромициныг терфенадин, цисаприд, пимозид, астемизол зэрэг бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Дархлалын Олдмол Хомсдол/ДОХ/ (AIDS)
ХДХВ-ийн ачаалал нэмэгдэх тусам дархлааны үйл ажиллагаа унадаг. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс оппортунист халдвар авах эрсдэл нэмэгдэж, зарим төрлийн хавдарт өртөмтгий болдог. Энэ нөхцөл байдал нь ихэвчлэн CD4 эсийн тоо 200 эс/мкл-с бага буюу Дархлалын Олдмол Хомсдолын үед тохиолддог. Үүнийг ДОХ-г тодорхойлох нөхцөл байдал хэмээн нэрлэдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.