Дэд гарчиг
Фумелон аая дропс (Fumelon aaya)
Hanlim Pharm.Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Нүдний дусал
- Олон улсын нэршил
- Фторметолон (Fluorometholone)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
1 мг-5 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Нүдний урд болон арын хэсгийн (блефарит, коньюктивит, кератит, склерит, эписклерит, ирит, иридоциклит, увет, мэс ажилбарын дараах үрэвсэл) үрэвсэлд хэрэглэнэ.
- Фумелон-г эпителийн энгийн херпес, кератит (дендрит кератит), вакцин, варицель зэрэг нүдний эвэрлэг, зовхины вирусын гаралтай эмгэгүүд, нүдний микобактерийн халдвар, нүдний бүтцийн мөөгөнцрийн эмгэгт хэрэглэхгүй.
- Фумелон-г бусад кортикостероидууд болон бэлдмэлийн найрлага дах идэвхтэй болон туслах бодисуудад хэт мэдрэг өвчтөнд хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Вакцин (Vaccine)
Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл уг бичил биетэнг үхүүлж дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэлийг хэлнэ.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.