Фуросемид (Furosemide)
Хэрэглэх заалт
- Артерийн даралт ихсэх
- Гипертонийн криз
- Тархи, уушгины хаван
- Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах
- Бөөрний цочмог ба архаг дутагдал
- Жирэмсний хожуу үеийн хордлогийн улмаас хавагнах
- Химийн бодисын хордлого барбитуратуудын хордлого
- Хаалган венийн даралт ихэссэн элэгний церроз
- Зүрхний дутмагшлаас шалтгаалсан цусны их, бага эргэлтийн зогсонгшил зэрэгт тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Жирэмсний эхний хагас үе, бөөрний түүдгэнцрийн цочмог үрэвсэл, кали буурах, комын өмнөх байдал, элэгний ком, шээсний замын механик түгжрэл, шээс хаагдах шинж бүхий бөөрний цочмог дутагдал зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно.