Гердилиум 10мг (Gerdilium 10mg)
Хэрэглэх заалт
Насанд хүрэгчид
- Хүнд хэлбэрийн бөөлжилт, дотор муухайрах үед хэрэглэнэ. Харин мэс заслын дараа бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.
- 12-с дээш долоо хоног Леводопа болон Бромокриптин зэрэг эмийг хэрэглэсэнээр илрэх дотор муухайрч, бөөлжих үед хэрэглэнэ.
- БИЖ хам шинжийн эмчилгээнд хэрэглэнэ. Урт хугацааны эмчилгээнд хэрэглэхгүй.
Хүүхдэд
- Зөвхөн химийн болон туяа эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжилтийн үеийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Домперидонд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй
- Хүүхэд (Химийн болон туяа эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжилтийн үеийн эмчилгээнээс бусад тохиолдолд)
- Пролактинома өвчний үед (пролактин чөлөөлөгч өнчин тархины хавдар)