Гипотиазид 25мг (Hypothiazid 25mg)
Хэрэглэх заалт
- Артерийн даралт ихдэх өвчин (дан эмчилгээнд болон даралт буулгах бусад эмтэй хавсарч хэрэглэнэ);
- Төрөл бүрийн шалтгаантай хаван (зүрхний архаг дутагдал, бөөрний хам шинж, сарын тэмдэг ирэхийн өмнөх хам шинж, хурц гломерулонефрит, бөөрний архаг дутагдал, үүдэн венийн гипертензи, кортикостероидуудын эмчилгээ);
- Бөөрний гаралтай чихрийн бус шижингийн үед полиуриг хянах;
- Шээс бэлгийн замд чулуу үүсэх эрсдэл өндөртэй өвчтөнүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ (гиперкальциуриг багасгана).
Эсрэг заалт
- Бэлдмэлд болон сульфонамидад хэт мэдрэг хүмүүс;
- Анури;
- Бөөрний болон элэгний хүнд хэлбэрийн дутагдалын үед (креатинины клиренс 30 мл/мин-с бага);
- Хянахад хүндрэлтэй чихрийн шижин;
- Аддисоны өвчин;
- Гипокалиеми, гипонатриеми, гиперкальциеми;
- 3 хүртэлх насны хүүхэд
Гипокалиеми, гипонатриеми, гиперкальциеми, зүрхний шигдээс, элэгний цирроз, подагратай өвчтөнүүд болон өндөр настай хүмүүс, лактоз үл тэвчилтэй өвчтөнүүд, зүрхний гликозид хэрэглэж байгаа үед болгоомжтой хэрэглэнэ.