Кмоксиллин 625мг (Kmoxilin 625mg)
Хэрэглэх заалт
Мэдрэг омог
- Staphylococcus aureus*, Staphylococcus epidermis*
- Streptococcus pyogenes (А бүлгийн цус задлагч), Streptococcus pneumoniae, Streptococcus viridans
- Enterococcus faecalis
- Corynebacterium spp.
- Bacillus anthracis
- Listeria monocytogenes
- Clostridum spp
- Peptococcus spp.
- Peptostreptococcus spp.
- Escherichia coli*
- Proteus mirabilis*
- Proteus vulgaris*
- Klebsiella species*
- Salmonella spp.
- Bordetella pertussis
- Yersinia enterocolitica*
- Brucella spp.
- Neisseria meningitides
- Neisseria gonorrhoeae*
- Moraxella catarrhalis*
- Hemophilus influenza*
- Hemophilus ducreyi*
- Pasteurella multocida
- Campylobacter jejuni
- Vibrio cholera
- Bacteroides spp., (үүнд Bacteroides fragilis)*
(*ампициллин болон амоксициллинд тэсвэртэй β-лактамаза ялгаруулдаг бактери).
Заалт
- Гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл, уушгины дэлбэнгийн болон гуурсан хоолойн хатгалгаа, эмпием, уушгины буглаа, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл.
- Давсагны үрэвсэл, уретрит, пиелонефрит
- Үжилт үр хөндөлт, төрсний дараах үжил, аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин, Haemophilus ducreyi-аар үүсгэгдсэн зөөлөн яр, заг хүйтэн
- Хатиг ба буглаа, арьсан доорх өөхөн эдийн үрэвсэл, шархны халдвар
- Хэвлийн гялтангийн үрэвсэл (перитонит)
- Ясны чөмөгний идээт үрэвсэл (миелит)
- Үжил, хэвлийн доторх үжил
- Шүдний халдвар (тарилгаас бусад)
Эсрэг заалт
- Уг бэлдмэлийн найрлага дахь ямар нэг бодист, эсвэл пенициллин, цефем зэрэг β-лактамын цагирагт бүтэцтэй бэлдмэлд (β-лактамын цагирагт бүтэцтэй бэлдмэлд солбицсон дасал үүсэх) харшлын урвал (шокыг оролцуулаад) болон хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн
- Лимфоцитын лейкеми (тууралтын улайлт ихсэх боломжтой) болон халдварт мононуклеоз зэрэг вирусын халдварт өвчин дагалдан илэрч байгаа өвчтөн
- Амоксициллин/клавуланат кали эсвэл пенициллин хэрэглэсэнтэй холбоотойгоор элэгний үйл ажиллагааны алдагдлын шарлалт үүсч байсан өгүүлэмжтэй өвчтөн (дахих боломжтой)