Дэд гарчиг
Лактулозум Хаско (Lactulosum Hasco)
PPF. Hasco-Lek S.A.
- Эмийн хэлбэр
- Сироп
- Олон улсын нэршил
- Лактулоз (Lactulose)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
2.5 г / 5 мл-150 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Нарийн гэдэсний түгжрэлтэй, лактулозад хэт мэдрэг болон төрөлхийн галактоз шимэгдэлт алдагддаг өвчтөнүүдэд хэрэглэхгүй.
- Гаж урвалууд:
- Тунг хэтрүүлэн хэрэглэвэл ноцтой зовиур болон суулгалт ба бусад хүндрэлүүд илэрнэ. Жишээлбэл шингэн алдах, гипокалиеми, гиперинатриеми г.м..
- Мөн дотор муухайрах, бөөлжих шинж илэрч болно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.